logo

logo.jpg

Advertisement

Зүрхний шигдээс болохыг сарын өмнө мэдэх арга

Зүрхний шигдээс болохыг сарын өмнө мэдэх арга 

Зүрхний шигдээс өвнөөр олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Сүүлийн үед зүрхний шигдээс улам залуужиж байгааг эрүүл мэндийг байгууллагууд анхааруулсаар байна. Ажлын стресс, амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт зэргээс болж зүрхний шигдээс болдог байна. Гэхдээ зүрхний шигдээс болохоос сарын өмнө дараах шинж тэмдгүүд илэрдэг байна.
Амьсгал давхцах
Амьсгал давхцах нь олон шалтгаантай байж болно. Эмчид үзүүлж байж жинхэнэ шалтгааныг нь мэдэж болно. Амьсгал давхцах нь зүрхний шигдээс болохыг урьдчилан "хэлж" байж болно. Уушиг нь илүү их хүчилтөрөгч "нэхэж" эхэлж байна гэдэг нь зүрх цусыг тогтмол шахаж чадахгүйг байгааг илтгэдэг.
Ядарч сульдах
Зүрхний үйл ажиллагаа алдагдсанаас болж артерийн судсаар гүйх цусан дахь хүчилтөрөгч багасч, биеийн эсүүд хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадахгүйд хүрч хүн ядарч сульддаг. Энэ нь зүрхний шигдээс болохын өмнөх шинж тэмдэг юм.
Толгой эргэх манарах
Тархинд хангалттай цус очихгүй бол толгой эргэж, манарч эхэлдэг. Үүнийг тоохгүй өнгөрч болохгүй шүү.
Өвдөхгүй ч гэсэн цээжинд даралт мэдрэгдэх
Хэрэв өвдөхгүй ч гэсэн цээжинд даралт мэдэгдэж таагүй байдаг бол зүрхний шигдээс удахгүй болохын дохио байж болох юм.
Хэрэв та болон таны хайртай, ойр дотны хэн нэгэнд эдгээр шинж тэмдгүүд илэрдэг бол яаралтай эмчид хандаарай!
 
 

Comments