logo

logo.jpg

Advertisement

Найм. Буриад бөөгийн тахилга МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР ​

Найм. Буриад бөөгийн тахилга
МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР

Энэ өдрийг бид амралтын өдөр гэж нэрлэсэн  юм. Тэгээд Ольхон арлын  баруун талд нуурын эрэгт майханаа зэрэгцүүлэн байрлуулсан юм. Бидний хажууд ОХУ-ын Буриадын “Дээжэ” бөөгийн тэргүүн удган В. В. Сергеевна буудалсан байлаа. Бид хэдхэн сарын өмнө хамтран ажиллах тухай ярилцаж байсан
Түүний цаад талд Буриадын бөөгий “Мөнх тэнгэр төв” тахилгаа хийхэд бэлэн болсон байв. Тэднээс тахилгыг үзэх, кино зураг авах зөвшөөрөл авав. Гэвч тэд кино зураг авч эхлэнгүүт гэнэт дургүйцсэн юм.
Буриадын бөөгийн “Мөнх тэнгэр төв”, “Дээжэ” төвийн тахилгын зан үйл өөр, өөр байдаг. Гол зөрөлдөөн нь “мах”-аа өргөх зан үйл дээрээ зөрчилддөг ажээ. Нарийн ажиглавал нилээд олон ялгаа харагдана.
Хэд хэдэн бургасыг тайрч өнгө өнгийн туузаар чимэглэж байрлуулсан байв. Түүний ард нэгэн урт ширээн дээр зайран удганууд сууж хэнгэргээ дэлдэн дуудлагаа хийнэ. Түүний ардхан талд хоёр хэсэг газар хуяаг дуулгаа дэлгэн байршуулсан харагдана. Тахилгыг толгойлж бөөлж буй зайран бургасны өмнө сууж Ольхун арлын зүг харан бөөлөв. Түүний дараа тахилгадаа өргөх  хар зүсмийн хонийг авчирж сүнсийг нь дэвтээж амийг нь таслав. Түүний дараа хонийг бэлдсэн тогоонд муулж мах гэдсийг нь чанав. Тэгээд махаа тодорхой дэг жаягтай тавьж бөө нарын өмнө аваачиж байрлуулав. Түүн дээр тахилгад зориулсан бургаснуудаа тавьж шатаан тэнгэр эзэн сахиусандаа хийн хэлбэрээр дэгдээн тахилгаа өргөв. Иймэрхүү дэс дарааллаар буриадын тахилга болж өнгөлөө. Энэхүү зан үйл өглөөнөөс эхлэн орой болтол үргэлжилсэн бөгөөд Тахилга дуусаад түүнийгээ наргиж наадамлан тэмдэглэдэг ажээ.
Үдшийн бүрэнхий нөмөрмөгц бид Монгол зохион байгуулсан нэгдсэн тахилгын кинонуудаа амрагч олонд зориулан гаргасан билээ.
           
 

 

Comments