logo

logo.jpg

Advertisement

“Сүнстэй” байшинд ороод амьсгал хураажээ

“Сүнстэй” байшинд ороод амьсгал хураажээ
 
АНУ-д нэгэн бүсгүй соёл амралтын хүрээлэнгийн аймшгийн байшинд ороод зүрх нь хаагдаж нас баржээ. Охайо мужийн 16 настай оршин суугч бүсгүй Кристиан Фэйт Бенж амралтын хүрээлэнд гэр бүл, найз нөхдүүдтэйгээ очсон гэнэ. Нэгэн “сүнстэй” байшинд түүний зүрх зогссон байна. 

Талийгаач бүсгүй хорвоод амьсгалын замын эрхтэний гажигтай төрсөн гэнэ. Түүний зөвхөн нэг уушги л ажиллагаатай байв. Энэ нь зүрхэнд давхар ачаалал өгдөг байжээ. 

Эмч нар түүний зүрх дөрөв дахин томорсон байсныг өгүүлэв. “Энэ нь цагийн механизмтай тэсрэх бөмбөгтэй адилхан зүйл гэж тэд хэлсэн” хэмээн талийгаачийн эмээ онцолжээ. 

“Айдсаасаа болж ингэв үү, аль эсвэл тэр зүгээр л гудамжаар явж байгаад амьсгал хураах байв уу гэдгийг бид хэзээ ч олж мэдэхгүй. Анагаах ухааны зүгээс үүнийг тодорхойлж хэлэх боломжгүй юм” хэмээн мөрдөн байцаагч Дойл Барк ярив. Эх сурвалж www.wikimon.mn
 

Comments