logo

logo.jpg

Advertisement

​ХУБИЛАЙ ХААНЫ СӨНӨСӨН ФЛОТ

ХУБИЛАЙ ХААНЫ СӨНӨСӨН ФЛОТ
 
1281онд Японы нутагт довтлохыг завдсан Монголын флотыг “Бурханы салхи” буюу Японоор “Камикадзе” зайлуулсан ажгуу. Энэ бол Чингисийн ач Хубилай хааны булаан эзлэх төлөвлөгөөг нураасан далайн хоёр дахь шуурга байсан аж. Ийнхүү тэнд камикадзегийн домог үүссэн бөлгөө.
Японы баруун хэсэг Кюсю арлаас холгүй орших Такасима хэмээх жижиг арлын орчимд энэ сүйрэл болсон ажээ. Монголын сөнөсөн флотын ул мөрийг Наран улсын туршлагатай шумбагч Торао Мозаи , дадлага бүхий шумбагчид , эрдэмтэн , инженерүүдийн багтайгаар гурван зууны турш судалсан байна. Хар тэнгисээс Өмнөд Хятадын тэнгис хүртэл нутгийг эзэмшилдээ авсан хүчирхэг Хубилай хаан 1286 онд Хойт Хятад , Солонгосыг эзлээд , Японыг захирагдахыг шаардсан гэдэг. Наран улс зарлигийг дагасангүй учир их хаан арлыг эзлэхээр бэлтгэж эхэлжээ. Тэгээд 1274 оны 11 дүгээр сард 900 хөлөг онгоцтой , 40 мянган монгол , солонгос , хятад цэрэг Кюсю арлын Хаката буланд ойртсон байна. Нэгэн өдрийн амжилттай тулалдааны дараа шөнө нь булаан эзлэгчид онгоцууд руугаа буцаажээ. Гэтэл шөнө нь хар салхи дэгдэж , хөлгүүдийг зангуунаас нь салгасан учир , далайд гарахаас өөр аргагүй болж. Далайн салхи ширүүсэж онгоцуудыг тарааж цацахад 200 нь живж , бүгд 13500 хүн амьд гарчээ. Энэ газрыг Хубилай хаан юман чинээ бодолгүй хоёр дахь довтолгоонд бэлтгэсэн байна. Ингээд 1281 оны хавар Хятад , Солонгосын эргийн боомтуудад тоо томшгүй олон онгоц цуглажээ. Япончууд ч энэ долоон жилд гар хамхиж суусангүй , Хаката булангийн эргээр 2,5 метр орчим өндөр , 20 км урттай хэрэм байгуулсан байна.
YII сарын сүүл рүү дараа монголчууд японд дахиад занал учруулсангүй. Ийнхүү долоон зууны турш Хубилайн флотын үлдэгдэл Такасамигийн эргийн тэнгист хэвтэж буй юм. Сүйрлийн энэ газар хэзээ ч судлагдаж байсангүй. Харин загасчдын торонд заримдаа шавар домбо , чулуун аяга , ваарны хагархай ордог байжээ. Торао Мозаи 1980 онд Наран улсын Боловсролын яамнаас усан доорхи археологийн техникийг сайжруулах төсөв гаргуулж авсан байна. Ийнхүү тэх энэ сөнөсөн флотын тухай санаж , Такасимагийн эргэн тойрны ус , шинэ багаж хэрэгслүүдийг шалгах хамгийн тохиромжтой талбай юм гэж хамтран ажиллагсадтайгаа шийджээ. Усан доорхи судалгааны хамгийн гол асуудал бол ёроолын хөрсөн доор байгаа зүйлүүдийг илрүүлэх явдал байдаг аж. Саяхан болтол усны ёроолын элс шаврын доор орших металл биш зүйлүүдийг хамгийн мэдрэмжтэй багажуудаар ч олж чаддаггүй байв. Археологчид сонирхож буй зүйлсээ , тэнгисийн ёроолыг ухаж байж л мэддэг байв. Сүйрлийн энэ газар ч удаан хугацааны туршид хүршгүй зүйл байжээ. Тэнгисийн ашигт малтмалын хайгуулчидхатуу хөрсөнд профилометр , бусад тохиолдолд дууны хаймсуур гэдэг долгион цацруулан хөрсний бүтцийг судалдаг тусгай багажуудыг ашигладаг байна. Усан доорхи геологи хайгуулаар мэргэжсэн , Токиогийн “Кокусай Кожо” компани “ЛТД” пүүс судлаачдад дууны шинэ хаймсуур өгч , инженерүүд түүнийг туршихаар Такасимад авчирчээ. Тэнгэсийн тэр хэсгийг завин дээр байрлуулсан хаймсуураар хөндлөн гулд “тэмтэрсэн” анхны үр дүн муугүй болж , далайн ёроолоос доош 30 метрт байгаа зүйлүүдийг тэмдэглэсэн боловч тэдгээрийн шинж чанарыг мэдэж чадахгүй байв гэж Мозаи ярьжээ. Дараа нь хэрэгцээт багажны бас нэг туршилтын хувилбар гарсан. Энэ багажны дэлгэц дээр чулуу , төмөрлөг , вааран эдлэлүүд /ягаан/ тэднээс арай зөөлөн тухайлбал модон эдлэл /улбар шаргал/ , харин үүрмэг нунтаг бодис шавар элс шар , /цайвар ногоон/ , хуваарийн төгсгөлд ус өөрийн өнгөөрөө тэмдэглэж байв. Судлаачид зун нь өнгөт хаймсуур болон шумбагч , эрдэмтэн , техникүүдээс бүрдсэн сайн дурын 30 хүнтэй баг авчирч хайгуулаа эхэлсэн. Ийнхүү гар болон агаарын шахуургын тусламжтайгаар Такасимагийн тэнгисийн ёроолыг самнах явцад , XII зууны хятад , солонгосын эд хэрэглэл , эртний зэвсгүүд гарсан байна. “Энэ бол гайхамшигтай олдворууд байв. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд шумбагчид сумын зэв , хадаас , чулуун зангуу , бөмбөлөг , ер бусын хэлбэртэй тоосго , төмөрлөг болон олон тооны шаазан эдлэл олсон. Дууны өнгөт хаймсуурыг дөнгөж туршиж эхэлж байсан тул бид шумбагчдад их найдвар тавьж байлаа. Хамгийн олноор гарч байсан чулуун аяганууд их сонин , ирмэг дээрээ нэг тийм цорго шиг хонхортой , түүгээр доторхий нь юүлж байсан болов уу гэмээр байв. Миний бодлоор энэ аягануудыг дарь нухахад хэрэглэж байсан байх. Бусад түүхэн баримтуудад ч дарийг чулуун саванд нухдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг” гэж Мозаи дурсжээ.
Бас нэгэн сонирхолтой олдвор нь тоосго байсан агаад эдгээр нь орчин үеийнхээс нэлээд нимгэн юмсанжээ. Зарим түүхчдийн үзсэнээр энэ тоосгыг хөлөг онгоцон дээр морины тах хийж , зэвсэг засдаг байсан дархны газарт хэрэглэдэг байжээ. Бусад эрдэмтдийхээр бол хятадууд эрэгт буусны дараа энэ тоосгоор сүм барьж , ялалтын төлөө мөргөл үйлдэхээр авч явсан ч гэдэг. Гэвч 1281 онд тэдэнд сүм босгох зав гараагүй бөгөөд булаан эзлэгчид тоосготойгоо живсэн ажгуу.
Энэ хайгуулаар нэлээд зүйлийг олсон боловч энэ нь живсэн флотын өчүүхэн хэсэг байв. Арга хэрэгсэл хязгаарлагдмалаас гадна , агаарт гаргахад бутрах зүйлүүдийг олох нь утгагүй болсон. Тэгээд тэд зөвхөн чулуу , шаазан эдлэлийг л гаргаж , мод , төмөр зүйлүүд нь өөрийн цагаа иртэл , ус агаарын үйлчлэлээс бат хамгаалж буй элс шороон доороо үлдсэн байна. Археологчид ч тэр орчныг бүхэлд нь судлаагүй. Ер нь Хубилайн 1281 онд флотын үлдэгдэл хаана нь байгаа 1274 оны 200 онгоцны үлдэгдэл хаана живснийг тогтоож эс чадсан байна. Үүнийг мэдэхийн тулд Кюсю арал , Солонгосын хооронд орших , Цусима , Ики , Хирадоджиму арлуудын эргэн тойрныг бүхэлд нь судлах хэрэгтэй юм. Эдгээр арлууд хоёр удаагийн дайралтын аль алинд нь дурлагдсан байдаг...
Энэ ажил дууны өнгөт хаймсуур ашигласан нь их зүйлийг мэдэхийн эхлэл болсон хэмээн үздэг байна.
Орчуулсан : Т.Бавуудорж
 

Comments