logo

logo.jpg

Advertisement

ЧЕ ГЕВАРЕ-Г ХЭРХЭН ХӨНӨӨСНИЙГ ТТГ-ЫН АЖИЛТАН АСАН ЯРЬЖЭЭ

ЧЕ ГЕВАРЕ-Г ХЭРХЭН ХӨНӨӨСНИЙГ ТТГ-ЫН АЖИЛТАН АСАН ЯРЬЖЭЭ
 
Латин Америкийн хувьсгалч Эрнесто Че Гевараг буудсаны дараа толгойг нь таслах гэжээ. Энэ тухай ТТГ-ын агент асан Феликс Родригез Латвийн Baltkom радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Эрс хувьсгалчийг нас бараагүйг Фидель Кастро батлах гэж оролдсон гэнэ. "Тэд хэдхэн хоногийн дотор үүнийг хийх гэж бодож байсан. Боливийн Цэргийн ерөнхий командлагч Овандо Кандиа тэнд байсан, тэрээр хэлэхдээ: 
"Хэрвээ Кастро энэ Че Гевараг үхсэн гэдгийг үгүйсгэж байгаа бол бидэнд няцаагдашгүй нотлох баримт хэрэгтэй" Мөн тэрээр түүний толгойг таслахыг санал болгосон байна. 
Тэгэхээр нь би хэлсэн: "Ерөнхий та үүнийг хийж болохгүй" гэтэл "Яагаад болохгүй гэж?" гэж тэр асуув. Би "Та энэ хүний толгойг тасаллаа ч, ерөнхий штабын даргын хувьд баталж байсан ч Кастро энэ Чег амьд гээд үгүйсгэж чадна" гэв. 
"Та нар тэгээд юу санал болгож байна вэ?" гэж тэр асуув. Би "Та нар үгүйсгэх аргагүй нотолгоо гаргая гэвэл үүнийг шалгаж болно, тэр нэг хуруугаа тайруулсан тухай Аргентины цагдаагийн газрын баталсан бичгийн хуулбар байна" гэж хэлсэн. 
Дараа нь тэр түүний гарыг таслахын тушаасан гэж Родригес ярьжээ. Түүний хэлснээр, Кубын хувьсгалчийн гарыг эмч тасалсан. Дараа нь тэд Гавана дахь хувьсгалын талбайн барилгад өлгөхөөр Куба руу авч явсан байна. ТТГ-ын агент асны хувьд Кастро түүний гарыг өөрийн нүдээр харсан. 
Че Геварегийн отряд Боливийн цэргийнхэнд 1967 оны аравдугаар сарын 8-нд ялагдаж, тэр өөрийгөө комендант болон ТТГ-ынханд тушаахад буудан хороосон байна.

                                                                                            М.Баяр

Comments