logo

logo.jpg

Advertisement

“ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКЫН БАГА ХУРАЛ БОЛОВ

“ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ
ПРАКТИКЫН БАГА ХУРАЛ БОЛОВ

“Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хааны үзэл санаа” эрдэм шинжилгээ, онол практикын бага хурал Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо.
  Эрдэм шинжилгээ, онол практикын бага хурлын илтгэлүүд урд өмнө сонсогдож байгаагүй түүхийн хугацаанд мартагдсан Монгол төрт ёсны олон сайхан санааг сэргээн уламжласан, тэнгэр үзэл, бөө мөргөлтэй холбоотой асуудлыг хөндсөн, сэтгэл сэргэм, огшил төрүүлсэн сайхан хурал болж өнгөрлөө.
Хуралд дараах сэдвээр үндсэн илтгэлүүд тавигдлаа.
“Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс” итлгэлийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Эйнштейний нэрэмжит шагналт, физикч, доктор О.Лхагва,
“Монгол төрийн үзэл суртлын уламжлал” илтгэлийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Акадщмич, доктор С.Нарангэрэл,
“Тэнгэр-Чингис хааны ойлголт” сэдвээр Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Дашням
“Их хаадын зарлигийн дээдэс” сэдвээр “Төрт ёс хаадын сан” –ийн тэргүүн зохиолч Д.Гүн-Үйлст
“Чингис хааны төрийн онол” сэдвээр Нүүдэлчин хөх монголын төрийн онол судлаач Г.Долгорсүрэн,
“Монголоо бадраах их гүрний гараа” сэдвээр Улс төр менежментийн Академийн захирал Д.Уламбаяр нар тус тус илтгэлээ тавьлаа.
 
                                    Д.Хүрэлбаатар

Comments