logo

logo.jpg

Advertisement

914-р нислэгийн нууц

914-р нислэгийн нууц

Түнэр харанхуйгаас сүүмэлзэн гарч ирэх сүг сүүдэр мэтээр Венесулийн Каракас хотод буусан энэ онгоц 1955 онд Нью-Йорк-Майамийн чиглэлд нисэж яваад алга болсон гэдэг.
Гэвч бууснаасаа хойш хэдхэн минутын дараа эргэн нисэж үүлэн дунд ороод алга болжээ.
Болсон явдлыг нүдээр үзсэн гэрчүүд болон радио хальсанд бичигдэн үлдсэн нисгэгчийн яриа нь энэхүү ер бусын зүйл үнэхээр болж өнгөрснийг баталж байгаа юм.
Энэ хачирхалтай явдлыг нүдээр үзсэн нисэх буудлын хяналтын албаны ажилтнуудын мэдүүлэг зөрөөгүй тохирч байгаа тул тэдэнд эргэлзэх зүйлгүй" гэж Иргэний Агаарын Тээврийн орлогчсайд  Рамон Эстовар мэдэгджээ.
“Онгоцонд байгаа хүмүүс өөрсдийгөө 1955 онд Флоридад газардсан гэж бодоцгоож байсан. Энэ олон жил тэд хаана байж байгаад ирснийг ганц бурхан л мэдэх байх” гэж тэрээр өгүүлжээ. Радарын дэлгэцэнд огт харагдаагүй хөдөлгүүрт онгоц гэнэт гарч ирээд нисэх буудалд ойртож эхлэх үед л ямар нэг ер бусын зүйл болж байгааг Хуан бол бусад диспетчерүүд ойлгож амжжээ.
Гэхдээ хамгийн гол баримт нь DC-4 онгоцны нисгэгч эргэж хөөрөхийн өмнө нислэгийн замдээр чулуудаж орхисон 1955 оны бяцхан хуанли юм.
“Би онгоцыг нүдээр харж, нисгэгчийн хоолойг сонссон. Тэр ч бүү хэл түүний үлдээсэн хуанлийг гартаа барьж байсан хүн. Гэхдээ одоо хүртэл болсон явдалд итгэж чадахгүй л байгаа”гэж тэр үед нислэг хянах цамхаг талбайд нүүргээ гүйцэтгэж байсан Хуандела Корте ярьжээ 1955 онд ээлжит нислэгийнхээ үеэр сураггүй алга болсон Douglas-dc4 онгоц 37 жилийндараа...1992 ондгазарджээ!
Хуаныяриа:
“Онгоц бидэнд харагдаад байгаа мөртлөө радарт баригддаггүй. Тэгэхлээр нь бид нисгэгчтэй холбоо барьж нэр усыг нь асуусан юм. Харин нисгэгч өмнөөс: «Бид хаана байна?»гэж асуусан. Түүний хоолой нэг л хачин, их айсан шинжтэй байсан. Тэгээд 4 гишүүнтэй 914-р нислэгийн баг Нью-Йоркоос Майами орох рейс хийж явна, дотроо 57 зорчигчтой гэж илтгэсэн. Үүнийг сонсоод диспетчерийн байранд бүгд нам гүм болон хөшиж орхисон. 914-р нислэгийн зорьсон газар бол … Майами… Каракасаас 1800 км…Тэгээд би: «Энэ Каракас, Венесуэлийн… ӨмнөдАмерик» гэж хэлсэн. Дараа нь «Та нарт асуудал гараа юу?» гэж асуусан. Хариулт ирээгүй учраас зам нээж онгоцыг буулгасан. Онгоц ч амжилттай газардсан. Ямар нэгэн асуудал байхгүй юм байна даа гэж дөнгөж бодтол, нөгөө нисгэгч дуу алдан  «Исус Христ минь, Жимми! Чөтгөр гэж, энэ юу вэ?» гэх нь дуулдсан. Тэд тийрэлтэт онгоц хараад сансрын хөлөг үзсэн юм шиг л гайхацгааж байсан. Нисгэгч хуваарийн дагуу Майамийн нисэх буудалд 1955-07-02-ны өглөө 9:55 цагт буух ёстой байснаа хэлж байсан. Дараа нь 2-р нисгэгчдээ хандаж «Энэ нэг л бишээ» гэж байсан. Би радио холбоогоор: «Ахмадаа, энэ бол Каракасын олон улсын нисэх буудал. Өнөөдөр 1992-05-21-ний өдөр» гэж хэлэхэд тэр «Ээ, бурхан минь!» гэж дуу алдаад хүндээр амьсгаадаж байх нь сонсогдож байсан. Би түүнийг тайвшруулахаар туслах баг ирж байгааг хэлсэн”
Гэхдээ туслах баг болон шатахуун цэнэглэгч онгоцонд ойртож очтол нисгэгч радиогоор: «Хэрэггүй! Битгий ойртоорой! Бид буцаад нислээ!» гэж хашгирчээ. Хожим нь энэ багийнхан онгоцны цонхонд наалдсан зорчигчдын царайг харснаа ярьсан байдаг. Нисгэгч цонхоо онгойлгож тэднийг холд гэж дохисон байна. Дараа нь зам дээр хуанли шидээд хөдөлгүүрээ асааж агаарт хөөрөн оджээ.
Венесуэлийн ИАТ-ийн удирдлага нисгэгчтэй ярьсан ярианы бүх бичлэг, орхисон хуанли зэргийг баримт болгон авч энэ учралыг одоо ч судалсаар байгаа аж. 

 
 

Comments