logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн ёс зүй №3 Шавийн ёс зүй

№ 3. Б.  Шавийн ёс зүй
 

  1. Бөө улаач болохоор тодорсон хүмүн нь бөөгийн талаарх суурь мэдлэгийг эхлээд олж авсан байх. Тэнгэрээс тамгалагдсан улаач үнэхээр мөн эсэхээ шалгуулж баттай мэдсэн байх.

       Бөө болох ёсгүй байж өөрийн дур сонирхолд хөтлөгдөн бөө болж болохгүй.

  1. Бөөгийн уг авахдаа нэг биш хэд хэдэн бөөгөөр үзүүлж шалгуулсан байх, бөөгөөр шалгуулах явцад өөрийн удмын онгод тэнгэрийн талаар мэдлэгтэй болсон байх. Тухайн багш бөөгийн яс угсаа ойролцоо эсэх, онгод тэнгэрийн үйл,хувийн зан чанар, хэдэн жил бөөлсөн, бөөгийн эрдэм чадал, увьдас хүч зэргийг сайтар судалж мэдсэний үндсэн дээр сонголтоо хийж шавь орох шийдвэрийг гаргах.Гэвч олон жил бөөлсөн ч хүч сул бөө байдаг гэдгийг санаарай
  2.  Шавь нь багш ба багшийн онгод тэнгэрийг өөрийн өвөг дээдэс, эцэг эх мэт гүнээ хүндэтгэн дээдлэж бөөгийн эрдэмд шамдан суралцах. Багшид болон сахиус шүтээнд нь мөргөж, залбирч, ёсолж, хүндлэлийг үзүүлэх.
  3. Онгод тэнгэр шавь улаачийн биед орж мэдрэмжтэй болсон цагаас зан үйлээ явуулж, хүний хувь заяа төөрөг үзэж болох боловч 1-3 жил бөөлж дадлага туршлага чадвар суусны үндсэн дээр багшийн зөвшөөрлөөр хүний засал үйлийг хийж болно. Өөрийн тэнгэр онгодын зан үйлийг зөвхөн олон түмний сайн сайхны тусын тулд хийх.
  4. “Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн харайлт өөр” гэдэг үгийг санаж бусад улаачийн зан үйлийг даган дуурайхгүй, үлгэрчилсэн загварчлахгүй байх.Өвгөдийн ёс заншлыг дээдлэж бөөгийн дуудлага тамлага, даллага, зүхлэг, өчил, ерөөл, магтаал, шившлэг зэргийн нарийн уялдаа шүтэлцээ айзам аялгууг бусдыг дуурайхгүйгээр эзэмших.
  5. Бөөгийн ёсонд цээрлэдэг биеэ тоох, бардамнал, согтуурал зэрэг нь нийлж нэг хүнд гэм, нийт хүмүүст сэтгэлийн сэв суулгаж байгааг анхаарах. Хэрэв багш бөө ёс бус бүдүүлэг эг хэллэг зан авир хжрцгий үйлдэл гаргаж ,үргээлж эрхшээж дарамталдаг бол шавь бөө хуулийн байгууллагад хандаахаас гадна Монгол бөөгийн Нэгдсэн эвлэлд хандах ,банш шавийн баридлагийг  тасалж  өөр багшийг сонгох бүрэн эрхтэй.
  6. Ямар ч бөө хүн өөрийн болоод өвөг дээдсийн онгод тэнгэр уг бариулсан багшийн алдрыг бадрааж өндөрт өргөн мандуулахыг хүсэх нь зүйн хэрэгЁайнаар алдар нэрээ дуурсгах уу муугаар алдар нэрээ хэлэгдэр үү гэдэг нь тухайн улаачийн ухаан ухамсараас шалтгаална. Гзкээр хэт өрөөсгөл явцуу хүрээнд сэтгэж нэр алдарт хэт дурлах, өөрийгөө хэт өргөмжлөх өөрөө өөртөө цол гуншин өгөх, хувиа хичээх, зэргээс эрс татгалзах.
  7. “Хүн болгон ижилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг үгийг санаж бусдыг өөртэйгөө адилтган үзэж болохгүй. Хүн болгоны онгод орох мэдрэмж өөр өөр байдаг. Алив болгонд багш бөөг буруутгаж болохгүй. Шавиас өөрөөс нь ихээхэн тэвчээр хүч чармайлт зүтгэл шаардагддаг.Гэвч үнэхэр банш нь онгодыг нь оруулж өгч чадаагүй улмаас шавь багш солих бүрэн эрхтэй.Өмнөх хуяаг хувцас эд хэрэглэлийг дэгдээлэг хийж устгах.Зөвлөгөөг шинэ багш бөө өгнө.
  8. 3 жил болоход  онгод огт ороогүй бол улаач биш гэж үзэх ба бөө болохоос ичиж нэрэлхэлгүй татгалзах. Хуяг хувцас эд эдлэлийг дэгдээлэг хийж устгах. Зөвөлгөөг хашир туршлагатай бөө өгнө.
  9. Шавь бөө уламжлалт бус зохиомол болон буруу жаягаар боссоноо (тоглуулсанаа)мэдвэл огтоос ичиж нэрэлхэлгүй, цаг алдалгүй хашир туршлага бүхий багш бөөгөөр улаачийн замаа засуулж анх бөө болж байгаа мэт бүхнийг зөвөөр шинээр эхлэх. Өмнөх хуяг, хувцас эд эдлэлийг дэгдээлэг хийж устгах (шатаах). Зөвлөгөөг шинэ багш бөө өгнө.
  10. Шавь бөө уламжлалт бус, буруу зохиомол жаягаар холбогдоод удвал маш муу үр дагавартай эрсдэл их бөгөөд удамын онгод тэнгэрийн язгуур зэрэг доош бууж доогуур эрэмбэлэгдэхээс гадна бөө улаачийг хожимоо харамсаад баршгүй маш хэцүү хувь тавилан хүлээж буй гэдгийг сайтар ухаарах.
  11. Шавь бөө өөрийгөө аливаа эрсдэлээс хамгаалах цорын ганц арга зам бол багшаа зөв сонгох, бөөгийн замналаар биеэ дааж цаашид үйл хийж чаддаг болтлоо онгод тэнгэр болон багшийнхаа сургаалыг даган мөрдөх явдал юм.
  12. Багшгүйгээр бөө болж боссон бөө бөөгийн түүхэнд байх боловч, энэ  нь маш ховор үзэгдэл бөгөөд хэтэрхий эрсдэлтэй, аюултай үр дагавартай алхам тул аль болох татгалзах.

 

Comments