logo

logo.jpg

Advertisement

АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

МБНЭ-ийн Бөөгийн зөвлөл, Дээд цэцийн, Залуучуудын зөвлөлийн гишүүд оролцсон зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтад оролцогчид МБНЭ-ээс зохион байгуулах спортын арга хэмжээ болон шинэ жилийн цэнгүүний бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай санал бодлоо солилцлоо. 
Спортын арга хэмжээг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд хариуцаж хийхээр болсон байна.
Шинэ жилийн цэнгүүнийг Монгол бөөгийн удган Т.Баттогтох зохион байгуулж байна. Цэнгүүний суудлын захиалга дууссан бөгөөд мөнгөө өгсөн тохиолдолд баталгаажуулж байна. 
МБНЭ-ийн Таван жилийн ойн арга хэмжээний шагналын бичиг баримтыг боловсруулж бэлтгэх ажлыг Монгол бөөгийн удган Улаанцэцэг нар хариуцан ажиллаж байна. 
МБНЭ-ийн Таван жилийн ойн арга хэмжээнд Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн удган Янжинлхам нар 500 мянган төгрөгийн хандив өргөсөн байна.

Б.ЦЭЛМҮҮН

Comments