logo

logo.jpg

Advertisement

ҮБХИС-ЫН ЗАХИРАЛ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ҮБХИС-ЫН ЗАХИРАЛ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ҮБХИС-ын нийгэм хүмүүнлэгийн тэнхим байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Сургуулийн захирал генерал Чойжамц үе үеийн төгсөгчдийг хүлээн авч уулзав. 
Түүхийн он жилүүдийн хугацаанд эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтанд олон мянган боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас БНМАУ-ын баатар, УИХ-ын гишүүд, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн, олон арван алдар цолтон, гавъяатнуудаараа олноор төрөн гарчээ. Батлан хамгаалах салбарын үнэтэй капиталууд энэ сургуулиас төрөн гарсаар байна. 
Түүний тод жишээ бол нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн дундаас Монгол Улсын Ерөнхий сайд Амаржаргал, Хүрэлсүх, Монгол Улсын гавьяат багш Банзрагч, Галиндэв, Мягмаржав, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Р.Болд, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга асан, хурандаа Д.Жаргалсайхан, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайхан, Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар төрийн өндөр албанд ажиллаж байсан, ажиллаж байна. 
Монгол Улсын боловсролын ууган байгууллагын нэг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Д.Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт "Батлан хамгаалах их сургууль" нь анх 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан. 
Анх Их даргын сургууль нэртэйгээр байгуулагдаж үндэсний цэргийн мэргэжилтнийг бэлтгэх үндэс суурь болж байсан бол Бүх цэргийн ерөнхий сургууль нь Ардын журамт цэргийг байнгын цэрэг болон хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Улмаар цэргийн ерөнхий сургууль болж Монгол Ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүнийг сургах, давтан бэлтгэх гол уурхай нь болж байсны зэрэгцээ суралцагсадыг зөвхөн цэргийн эрдэмд сургаад зогсохгүй, нам, улс төр, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын бүхий л салбарт ажиллахаар бэлтгэснээрээ онцлогтой байлаа. 
Б.Банзрагч

Comments