logo

logo.jpg

Advertisement

Мишиг гуйаг сорионд оруулсан гэж байгаа...ккк Ховоор ажил хийдэг хүмүүс ичиж амьлардаг цаг ирнэ.

Мишиг гуйаг сорионд оруулсан гэж байгаа...ккк  Ховоор ажил хийдэг хүмүүс ичиж амьлардаг цаг ирнэ.

Хүний нэрийг бүтэн бичсэнгүй гэж бичдэг залуу энэ удаа Мишигдорж гуйан нэрийг өөрөө бүтэн бичсэнгүй. “Хурамхаан Хүрэлбаатар. Та нар удган зайрангуудыг тодорхойлж шалгаж цол тэмдэг өгч шүүдэг гэлүү. Хөвсгөлд цагаан нуурт Мишиг гуайг сорионд оруулсан гэж байгаа та нар шиг гарууд тэр хүнийг шалгах арай л болоогүй юм даа ккк” гэж бичжээ. Би үүнийг уншаад завтай үедээ чухам юу болж өнгөрсөн тухай бодитой хариулт өгье гэж бодсон юм. 
Зорилго тавиад олон хоногийг хээрийн замд өнгөрөөж уулзалт хийж явна гэдэг хүнд ажил. Манай залуучууд монгол бөөгийн төлөө ажиллах шаардлага гарвал орон нутагт, тухайлбал Хөвсгөлийн сумдаар ажиллах цаг үе ирнэ байх аа. Тэр үед бидний туулж явсан бэрхшээлийг биеэр амсах биз. Сургаар сонсоноо ажил болгож, хов ярьдаг үе хэзээ нэг цагт бөөд эцэс болно гэдэгт итгэж явдаг. Ховоор ажил хийдэг хүмүүс ичиж амьдрах цаг ирнэ.
МБНЭ-ийн ажлын хэсэг Хөвсгөл аймгийн сумдаар ажилласан юм. Олон мянган км зам туулж, олон сумд очсон билээ. Төрийн хариуцлагатай ажил хийж явсаны хувьд аль ч суманд хүндэтгэн хүлээн авч хийх ажилд туслалцаа үзүүлж байлаа.
Бид Баянзүрх суманд ажилласан. Сумын засаг даргатай уулзаж бөө мөргөлийн байдал, сумын нутагт байгаа хээрийн онгод түүнтэй харьцаж байгаа улаач нарын тухай маш тодорхой мэдээлэл авсан. Байгаль орчин хариуцсан байцаагчтай уулзсан. Сумын сургуулийн танхимд сумын хөдөлмөрчтэй уулзалт хийж билээ. 
Дараа нь хэд хэдэн удам дамжсан улаач нартай уулзаж тулгарч байгаа асуудлын талаар мэдээлэл солилцсон. Замдаа Хөен баг дээр шөнөжин үдэшлэг зохион байгуулж хонож билээ.
Улаан уул суманд МБНЭ-ийн удирдлагууд Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболдтой, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Улаан Уул сумын ИХТ-ийн даргатай уулзаж, бөө мөргөлийг зөв голдиролоор хөгжүүлэх асуудлаар ярилцаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.
Рэнцэнлүм суманд зарим улаач нартай уулзсан. Харин Цагаан нуур суманд очиход сумын ИХТ-ийн дарга хүлээн авч, сумын хуралдааны танхимд уулзалт хийх боломж олгосон билээ. Өглөөний манан арилсаны дараа сумын ИТХ-ын танхимд сумын улаач нартай хийх ярилцлага хийгдсэн билээ. Уулзалтанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их удган Бадамсүрэн нар, Цагаан нуур сумын уугуул манай монгол бөөгийн нэртэй зайран Мишигдорж, Моко, Төмжий, Батбаяр болон залуу улаач, шүтлэгтэн нар цугларсан байлаа. Уулзалтын дараа гадаа гаргасан фото үзэсгэлэнг уулзалтанд оролцогчид, сумын иргэд үзэж сонирхож билээ. 
МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу орон нутагтаа нэр хүндтэй, олон жил болсон бөө нарт Монгол бөөгийн цол олгох шийдвэр урьдчилан гаргасан байсан тул зайран Мишигдорж, Моко, Төмжий, Батбаяр нарт Цолны тэмдэг, үнэмлэх, МБНЭ-ийн гишүүний батлахыг гардуулсан билээ.
Зайран Мишигдорж: Монгол бөөг хамтран хамгаалах цаг ирсэн бөгөөд нэгдсэн байгууллага байгуулагдсаныг талархан дэмжиж гишүүнээр элсэхээр сумын төвд хүрэлцэн ирсэн. Та бүхнийг Хөвсгөл далайн тахилга хийх гэж байгааг сонслоо. Би нас дээр гарчээ. Тиймээс тахилгад очиж оролцож чадахгүй. Гэхдээ тахилга эхлэх өглөө өөрийн шүтлэгтэн нараа цуглуулж, сумын урдахь овоотой толгой дээрээс залбирал хийх болно. Энэ бүхнээ утсаар холбогдон “мэдэгдэнэ”гэсэн билээ. Тэр хэлсэнээрээ залбиралаа хийж утсаар мэдэгдсэн билээ.
Төмжии зайран: “Саяхан манай суманд хэдэн залуучууд ирж, надаа хүсэлт тавьж онгод татаж өгөхийг хүслээ. Нэг онгодыг нэг сая төгрөгөөр татаж өгөөч гэсэн. Тэгээд гурван онгод татаж өгөхийг хүсч байх юм. Тэр удганд онгод татах гээд, оролдоод нэмэргүй юм билээ.” гэв. Тэгээд тэдний тайгад авахуулсан зургийг үзүүлж билээ. Мөн тайгад амьдардаг цаатангуудын төлөөлөгч нар МБНЭ-ийн гишүүнээр элсэж, тайгад ирж байгаа бөө нарын талаар тодорхой мэдээлэл өгч байх үүрэг авсан юм.
Бид энэхүү уулзалтыг дүрс бичлэгээр албажуулж, хожим кино мэдээнд тусгасан билээ. МБНЭ-ийн ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллах хугацаанд 200 орчим улаач, шүтлэгтэн нар гишүүнээр элссэн юм. Өөрөөр хэлбэл Хөвсгөлийн сумдаар амьдардаг ихэнх улаач нар МБНЭ-д гишүүнээр элссэн билээ. Бидний орон нутагт ажилласан томилолт үнэхээр амжилттай болж чадсан билээ.
Д.Жаргалсайхан

Comments