logo

logo.jpg

Advertisement

Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла

Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла
 
Хятадын Хан улстай эн зэрэгцэн оршиж байсан Хүннү гүрэн өвөр хоорондын дайн тулааны улмаас бутран доройтохдоо, умард өмнөд хоёр хэсэг хуваагдахад, умард хүннүчүуд нь алс өрнө зүг нүүсээр замдаа тааралдсан нүүдэлчин овог аймгуудыг бут цохин, өөртөө нэгттэсээр Европын босгоор даван орж, төр улсаа эмхэтгэх тэр онцгой үед Аталла хаан тодорсон бүлгээ. МЭ 406 оны Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүннү нарын ордод мэндэлжээ. Цусан холбоогоороо тэр яах аргагүй монгол угсаатан төдийгүй зан чанараараа ч монгол байжээ. Тэрбээр бага балчраасаа эхпэн моринд гарамгай нэгэн болж, морьтон дайчны эрдмийг нэн хурдан сурч, нум сум илд жадны эрдэмд эгэлгүй болсон байна. Ан авд байнга явдаг нь хүннүчүүдийн аян дайны бэлтгэл болдог байсан нь мэдээж бөгөөд идэр залуу Атилла чоно, баавгайг ичээнээс нь хөтлөн гаргаж ирдэг байсан гэдэг. Хаан эцэг нь түүнд онцгой дотно ханддаг, ирээдүйн их хаан болох суурийг нь эртнээс тавьж байсан боловч, Аттилаг бага байхад буюу 410 онд нас барж, авга ах нар болох Хүннү нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Рагула хаан Атиллагын оронд Ромын эзэн хаанаас Аетиус нэрт хөвүүнийг хүлээн авснаар Хүннү гүрний ирээдүйн хаан, Ромын ирээдүйн агуу жанжин нар багадаа барьцаагаар солигдож байсан өвөрмөц түүх үлджээ.
 
 
Аттила хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж, өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэщэн ихийг сурчээ. Ромын урлаг соёл, түүх зэрэгт суралцаад зогсохгүй, цэрэг дайн, улс төр, дипломатын урлагийг ч сайтар эзэмшсэн байна. Атгила Ромын барьцаанаас хүннү нарын дунд урьд хожвд байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэг төдийгүй дэлхийг эзлэХ төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй, дорно зүгг өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр Цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагг Умард хятадыг эртний Хүннү гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгг Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүннү гүрний бүрэлдэхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүннү гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ. Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүннү нарын нэгэн овог аймагг очиж байжээ. Ромд өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн байна.
 
 Баруун болон Зүүн Ромын эзэнт гүрэн бүхий л түүхийнхээ туршид хүннүчүүд, түүний дайнч удирдагч шиг сүрхий дайсантай учирч явсангүй. Тэр үед нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгүй гардаг байснаас нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн, нөгөө нь цэргийн хэргийг удирдан чиглүүлдэг байжээ. Хөрш орнууд ялангуяа христос шашинтай улс орны газар нутгийг байлдан дагуулах эрмэлзэл бүхий залуу хаан Аттиллад төрөлхийн морьтон хүннү аймгуудын цэргийг удирдах үүрэг ноогджээ. Гэвч улс орноо хамтран захирагч төрсөн ахаа 445 онд замаасаа зайлуулан, Хүннү омгуудын хаан бас дээр нь цэргийн жанжин болжээ. Аттила хууль ёсыг чандлан мөрдүүлж, Хүннү гүрий зорилгыгхүн бүрт ойлгуулсан бөгөөд тэр нь герман, слав үндэстнүүдийг хяналтандаа байлгах, Ромыг байлдан дагуулах, Азийн бусад нутгийг эзэлж, дараа нь Африкийг эзлэх байв. Тэгээд л хүннүчүүд умард, дорнод, өрнө зүгийн бүх газрыг эзэлж, Атилла дэлхийг захирах ёстой байв.
  
Ийнхүү тэрбээр бүх эрх мэдлийг гартаа авмагц, хөрш зэргэлдээ нүүдэлчин ард түмнүүд болох острогот, гепид, тыренгинц, руги, слав, хазар гэх мэт зэрлэг хээр талд оршин суудаг Дунай мөрний эрэг дагуу омгуудыг довтлон эзэлж, улсдаа нэгггэн, хүчирхэг хаан болсон байна. Эдгээр олон омог аймгуудын зарим нь нийтлэг дайсан болох Ромын хоёр эзэнт гүрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор Хүннүчүүдийн холбоонд сайн дураар нэгдэж байв. Христос шүтлэггэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт нүүдэлчдийн хүчирхэг улс бий болж, цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хотуудад сайтар ойлгож, хил залгаа зүүн Ромын эзэнт гүрэн нийслэл хотоо тойруулан Феодосевийн хэрэм гэж нэрлэгдсэн том бэхлэлт шинээр барьж, Дунай мөрний эргээр олон цайз босгожээ. Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орпшх дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж, чухамдаа эндээс төв европын нутагт дан ганц зэвсийн хүчээр эзэгнэж байсан асар том нутгаа захиран суух болжээ. Хүннүчүүд Европын азар нутгийг нэгтэсээр, нэгч удаа ялагдал үзэлгүй урагшилж байв.
 
Аттила хаан 443, 447 онуудад Зүүн Ромын эзэнт улсруу хоёр удаа довтолгоон хийж, Доод Мизи Фрак Иллири зэрэг мужууд, Балканы хойгийг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гүрний Феодосий II хаан халдан түрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхүй гэдгээ ойлгож, хүннүчүүдэд жил бүр 2100 фунт алтны өргөл өгч байх амлалт авч, дээр нь Дунай мөрний  доод хэсэгт орших Даки мужийг бэлэглэж байж эсэн мэнд мултарчээ. Феодосий II хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия хүннүчүүдэд татвар төлөхөос татгалзаж байгаагаа мэдэгдэж, нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж, байлдаанд бэлтгэж эхлэв. Аз болоход Аттила хаан Баруун Ромын эзэнт гүрэн рүү энэ үед анхаарлаа хандуулж, тэднийг эс тоожээ. Төрсөн эгчийг нь хатнаа болгон өгөхийг гуйхад татгалзсан шалтгаанаар Хүннүчүүд тус улсад халдав. Энэ зуур Баруун Ромын эзэн хаан Валентиан хүчирхэг армитай вестготуудын Теодорих I хаантай удаан хугацааны цэргийн гэрээ байгуулж, хүчээ зузаатгаж амжсан байна. Аттила тэр гэрээний талаар мэдсэн ч эмээсэнгүй 451 оны эхээр Паннони мужаас өрнө зүг рүү аян дайнд мордов. Хүннүчүүд холбоотон аймгуудтай хамтран уулгалан довтолж, өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэн, Рейн мөрнийг амжилттай гатлан, Галл нутагт оржээ. Зам зуур таарсан бүх хот тосгодыг галдан сүйтгэж балгас болгон хувиргав. Атгилагийн удирдлаган доорх хүннүчүүдийн байлдан эзлэлт үнэхээр домогт аян дайн байв.
 
Тэрбээр байлдааны үед морин цэргийн маневрийг чадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргүүдийн дайралтаар цэргийн хүчээ гамнадаг байлаа. Түүний удирдсан армийн цэргүүд бүх шаардлагатай эд зүйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггүй явдаг байсан болохоор түргэн шилжилт, гэнэтийн дайралт хийх боломжтой болжээ. Дээр нь Аттила хатан зориг, пшйдэмгий зан чанараараа өөрийн цэргүүд төдийгүй холбоотноо зоригжуулж, нэгэн зорилгод чиглүүлж чаддаг гоц авьяастай удирдагч байлаа. Тэрбээр армиасаа хамгийн сүрлэг бие бялдартай, айдас төрүүлэм ширүүн дүр төрхтэй, муухай харцтай дайчдыг сонгон авч, тэдэнд бүдүүлэг хийцтэй арьс ширэн ба ангийн үсэн хувцас өмсгөж, дандаа түүхий мах идэн, дайсны олзлогдсон цэргүүдэд доппин ширүүн хандах тушаал өгсөн нь айдсын домог тараах зорилготой байв. Хүннүчүүдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нүүдэлчин аймгуудын довтолгооноос хот цайзын зузаан хэрэмний цаана нуугдаж эсвэл гүн ойд хоргодон амь гарч байлаа. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот цайз шилттээнийг бүсэлж цаг алдахыг хүссэнгүй, шууд тойрч цаашаа хурдавчлан давшиж Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз хотыг булаан авчээ. Хүннүчүүд Орлеан хот руу дөхөн ирж бүслэлт хийх үед хориглолт хийсэн хотынхонд туслахаар Баруун Ромын Валентиан III хааны жанжин Аетиус болон вестготын хааны армиуд нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан сэргийлж, хотын бүслэлтийг зогсоон, арагшаа ухарч, Каталины хөндийд орших Труа хотын ойролцоо буудаллан шийдвэрлэх тулаанд бэлтгэжээ.
  
Ийнхүү Каталины өргөн талд 451 онд дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдсэн алдарт тулалдаан болжээ. Аттила армиа тулааны талбарт өөрийн биеэр удирдаж байв. Тэр үед ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарсан байлаа. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон ипггэй жаднаас хамаагүй давуу байсан нь тулааны үр дүнд нөлөөлжээ. Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж, нум сумаар суман мөндөр буулгаж, холбоотны армийн баруун болон төв хэсгээр давшсан ч ширүүн хориглолтонд тулж зогслоо. Энэ үед холбоотны армийн баруун жигүүрт зогсож байсан вестготууд байлдааны ид үед сөрөг давшилт хийж хүннүчүүдийг ухруулсан ч тэдний Теодрих I хаан амь үрэгджээ. Тэрхүү байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан болсон бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарсан гэдэг. Атгила хаан морь цэргийн их хохирол амсаж аргагүйд тулж ухарчээ. Харин холбоотны тал ялагдал хүлээхээс эмээж, ухарч байгаа дайсньгг мөрдөн хөөсөнгүй. Аттила  хаан ч бүрэн ялагдал хүлээж магадгүй хэмээн болгоомжилж, Галлийн нуггаас холдон, Рейн мөрнийг гатлан хээр тал руугаа одов.
  
Хүннүчүүд дараа жил нь 452 онд Баруун Ромын эзэнт гүрэн рүү дахин аян дайн өдөөж, хилийн бэхжүүлсэн шугамыг нь сэтэлж, умард Италийг түйвээж Аквили хотыг сүйтгэж, худадцаа арилжааны баян Милан хотыг булаан авч, Ром хотод тулж ирэв. Хүннүчүүд дөнгөж саяхан хиар цохиулчихаад одоо эргээд ирнэ гэж огтхон ч бодоогүй байсан ромчууд мэгдэн сандарчээ. Атшлашйн арми гэнэтхэн огг өөр зэвсэг, хуягдуулгатай, бүр бамбайтай, байлдааныөөр тактиктай болоод ирснийг үзээд ромчууд бүр ч алмайрав. Хүннүчүүд морины хурдаар дайрдаг гар хоосон шахам зЭрлэгүүд биш, сайтар зохион байгуулагдсан, чанд сахилгатай, сайн зэвсэглэсэн, байлдааны техниктэй болсныг үзээд ихэд балмагджээ. Атгала хориглолт шургуу хийсэн ч хүч хомс Мөнхийн хот руу шууд дайрсангүй, харин хотыг бүслэн бууж өгөхийг тулган шаардав. Ромчууд шинэчлэн зохион байгуулсан их цэрэгтэй байлдаад дийлэхгүй гэдгээ ойлгоод Ромыг аврах цорын ганц зам бол хэлэлцээ хийж, эвийн гэрээ байгуулах явдал гэж тоггон, Валентиан III хаан, Ромын пап Лев I нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ. Тавьсан зорилгоо биелүүлсэн Атгила тэр даруй Итали нутгийг орхин гарч, Паннонид унгарын тэгш тал хүрч, холбоотнуудаа тараан явуулж, дахин аян дайн явуулах бэлтгэлээ базааж эхлэв. Гэвч тэрбээр Галл нутгаас Паннони хөндийд ирж суурыпин, Бургунд гаралтай Ильдико нэртэй үзэсгэлэнтэй бүсгүйг хатнаараа өргөмжилсний дараахан өөд болжээ. Атилла хааныг бие барсны дараа олон тооны хөвгүүд нь хоорондоо эрх мэдэл булаацалдан морин цэргийн хүч нь суларч, дээр нь нэрмээс болж омог хоорондын дайн байлдаан эхэлснээр хорин жилийн хойно Хүннүгийн хүчирхэг гүрэн задран сарнив.
  
Хүннүчүүдийн Итали руу хийсэн аян дайны үр дүнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг болох Венеци бий болжээ. Нүүдэлчдийн дээрэм тонуулаас айн зугтсан Умард Италийн оршин суугчид Адриатын тэнгисийн хойд хэсэгт ирж суурынин, Венеци хотын суурийг тавьсан түүхтэй. Нүүдэлчин зэрлэг хэмээн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод төвшинд байсан хүннүчүүд хүчирхэг Ромыг сөгтгөн, төв болон дорнод Европын олон овог аймгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж чадсан нь чухамхүү Агилла хааны цэргийн жанжины болон удирдахуй ухааны давуу тал байжээ.
 
Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий
 

Comments