logo

logo.jpg

Advertisement

Монгол бөөгийн ёс зүй №4

Бөөгийн өмсгөл, эдлэл хэрэглэлийн ёс зүй
 

  1. Өөрийн онгод тэнгэрийн буудал суудал, өмсгөл хувцас эдлэл хэрэглэлд тухайн овог аймаг угсаатны ёс журам, урлал, утга, агуулга бэлгэдлийг онгод тэнгэрийн зааж хэлсэний дагуу тусгах.
  2. Бөөгийн эдлэл өмсгөл хэрэглэлийг үйлдэхдээ бусдыг хуулбарлан дуурайхгүй, нэгэн хэвэнд цутгасан мэт ижил хэм хэмжээтэй байлгаж болохгүй.
  3. Бөө хүний өмсгөл эдлэл хэрэглэлийг үйлдэхдээ амьд байгалиа хайрлан хамгаалахыг эн тэргүүнд бодолцож хийх.
  4. Орлуулж хийх нэрээр байгальд үл шингэх хортой хайлш, хуванцар, нийлэг эдээр бөөгийн эд эдлэлийг хийхийг хориглоно.
  5. Угсаатны зүй, овог, яс угсааны заншилыг өмсгөл хувцас эд хэрэглэлдээ ойлгомжтой зөв зүйтэй тусгах. Жишээ нь: Халх, Дархад, Буриад, баруун Монгол нь ялгагдахгүй байгааг анхаарах.

 
2013оны  12 дугаар сарын 14-ны өдрийн
МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанаар батлав.
 
                                              Үргэлжлэл бий
 

Comments