logo

logo.jpg

Advertisement

Арав. Буриадын нийслэл хот Улан-Үдэ МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР-тэмдэглэлийн төгсгөл

Арав. Буриадын нийслэл хот Улан-Үдэ 
МОНГОЛ ТУУРГАТНЫ ТЭНГЭРИЙН ЗАМААР-тэмдэглэлийн төгсгөл

Аливаа ажлын үр дүн хариуцсан хүмүүсээс шалтгаална. Энэхүү аяны урт замыг туулахад ачааны хүндийг нуруундаа тээж, бусдадаа их зүйлийг үзүүлэхэд хүчин зүтгэсэн Андрей, Аюна хоёртоо их баярласан. Талархахад энэ үг ч багадна. Хамтын хүчин чармайлтын дүнд бид аялалаа амжилттай дуусгалаа. Холын замд санаа нэгдэн хамт туулсан багын хамт олон эвсэг, найрсан сайхан явлаа. 
Монгол туургатны нутгаар хөлгийн жолоо залж, олон зүйлийг мэдэрч, олон зүйлийг үзэж, их зүйлийг авч үлдэнэ гэдэг аялалын үр дүн билээ.
Юуны өмнө Монгол Улсын нутагт хийсэн Нэгдсэн их тахилгуудын мэдээ бидний уулзсан, учирсан, мэдэрсэн хайрхадын савдаг, лус хэрхэн хүлээж авсаныг сонирхож явлаа. 
Байгаль нуурын Ольхон арлаас Улаан-Үд хот руу явахад их нуурын эргийн дөрөвний гурвыг эмжиж явдаг. 
ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улан-Үдэ хотоор аялав. Улаан-Үд хотыг өмнө нь монголчууд Дээд-Үд гэж нэрлэдэг байсан. Үүнийг нь Оросууд тэр чигээр нь орчуулаад Верхнеудинск гэж нэрлэж байж. Харин хожим Улан-Удэ гэж нэрлэх болсон аж.
Улаан-Үд хотын төв талбай, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Өөртөө Засах орны төрийн ордон нь бий. Хотын төв талбай дээр нь аварга том Лениний толгой байх аж. Энэ бол Ленинд зориулж хийсэн хөшөө дурсгалуудаас дэлхийн хамгийн том жинтэй нь гэнэ. Уг хөшөө нь 4 метрийн диаметр, 42 тонн жинтэй энэ аварга том хэмжээтэй аж. Улаан –Үд нь эрчимтэй хөгжиж буй хот юм. Энэхүү төв ордоны өмнөх талбайд бид дурсгалын зураг дарууллаа.
Улаан-Үдийн барилга байшин нь ерөнхийдөө 1990-ээд оны эхэн үеийн Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хороололтой тун төстэй. Харин сүүлийн жилүүдэд хотын захаар өвөрмөц загвартай барилга барьсан байна. . Мөн Арбатын гудамжтай бөгөөд тэрхүү гудамжинд дэлхийн брэндийн дэлгүүрүүд болон түүхэн болон орчин үеийн хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлжээ. Одоо Буриадын нийслэл хот нь Дорнод Сибирийн эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухааны төв бөгөөд харьцангүй залуу, эрчимтэй хөгжиж байгаа хот юм.
Дулаан хан хайрханнаас эхлэн Саяаны өндөр уулын өмнөх өргөн хөндийг хөндлөн явж, амралт жуулчлалын Аршаанд хотод очсон. Тэндээс Байгаль нуурын зүүн эрэгт хүрч Култукын давааг давж Эрхүү хотод хүрч ирсэн. Эрхүү хотоос баруун тийш байгаль нуурын ар талыг эмжиж тавьсан засмал замаар Байгаль нуурын Ольхон аралд очив. Ольхон аралд өнгөрүүлсэн цөөн боловч дурсамж дүүрэн аялалыг мартахын аргагүй. 
Буцаад Байгаль нуурын ар эргээс Эрхүү хот, Улаан-Үд хот руу явсан нэг өдрийн аяны зам ард хоцров. Монголчууд Дээд-Үд гэж нэрлэж ирсэн хотод Андрей, Аюна хоёрын туслалцаатайгаар духтай байранд амарч, зах зээлээр нь хэсч, шинэчлэгдэж буй хоттой танилцсан. Бид энэ хотод байдаг “Тэнгэр” бөөгийн төвд очслн юм. Хармсалтай нь тэргүүн нь байсангүй. Бид хотын төвд тохилог сайхан буудалдаа байрлав. Бидний буудал өндөр тул эргэн тойрон хот тод харагдана. Андрей, Аюна хоёр бидэний олонтой хүлээн авч сайхан хоол, халуун дотно сэтгэлээр үйлчилсэн. 
Улаан-Үдээс Монголын хилийн зүг хөдөлсөн. Зам дагуу олон шинэ үйлчилгээний төвүүд байгуулагдаж байгаад харж явлаа. Хил хүртэлх замыг шинэчлэн сайжруулж байгаа ажээ. Орос-Монгол Улсын хилийн Хиагт-Алтанбулагийн боомтоор гарлаа. 
Бид дахин ирэхдээ олон улаачийн бүрэлдэхүүнтэй аялах болно. Тэгээд Аршаан, Бух ноёны онгод, Байгаль нуур, Ольхон, бөөгийн арал гээд явах болно. 
Буриадынхаа нутагт дахин ирэхийн ерөөл дэвшүүлж, Монголын сайхан нутагтаа хөл тавьлаа.

Д.Жаргалсайхан

Comments