logo

logo.jpg

Advertisement

Дэлхийтэй адилхан гурван гараг нээв

Дэлхийтэй адилхан гурван гараг нээв

Амьдралтай байж болзошгүй гурван гараг хэт хүйтэн одой гарагийн орбитыг тойрон эргэлдэж буйг олж нээсэн нь харь гарагийн амьдрал хайх шинэ талбарыг нээж өглөө хэмээн одон орон судлаачид мэдээллээ. Тэрхүү гурван гараг нь манай дэлхийгээс 39 гэрлийн жилийн зайд оршиж буй аж.
Эл гурван гараг нь хэлбэр, хэмжээ, агаар мандал гэх зэрэг олон талаараа манай дэлхийтэй тун төстэй, бараг л ихэр гэж болохуйц гэнэ. Бельгийн Лигийн их сургуулийн астрофизикч Майкл Гиллон "Нарны аймгаас гадна амьдралын химийн ул мөрийг түүхэнд анх удаа илрүүллээ" хэмээн цохжээ.
Эрдэмтэд Чилид байрлуулсан ТРАППИСТ хэмээх 60 см телескопыг ашиглан хэд хэдэн одой гарагийг судалж, энэхүү нээлтийг хийсэн байна. Харийн амьдрал оршиж байж болзошгүй гурван гарагийн нарны наймны нэгтэй тэнцэх хэмжээтэй одой гарагийг хэдэн сар судалж, хэт улаан туяа мэт биетүүд тойрон эргэлдэж буйг анх олж харснаар нээлтийн эхлэл тавигджээ.
Одоо цагт ашиглаж байгаа хамгийн дэвшилтэт технологийн ачаар тэрхүү гурван гарагт шингэн ус, амьдралын хэлбэр агуулагдах хэмжээний температуртай болохыг олж тогтоосон байна. Массачусеттсийн Технологийн их сургуулийн багш Жульен де Вит "Жекпотод хожсон мэт боллоо. Гарагууд маш ойрхон байрлалтай учир агаар мандал, бүтцийг нь судлахад илүү дөхөм" хэмээгээд "Бидний үед шинэ гэрээ олох хувь тохиож байна" гэж цохон тэмдэглэв.
С.Дамдин

Comments