logo

logo.jpg

Advertisement

Монголын хамгийн урт туннель бүхий Тайширын УЦС

Монголын хамгийн урт туннель бүхий Тайширын УЦС

Монголын хамгийн урт туннел хаана байдаг вэ? гэж би бусдаас асуудаг юм. Түүнд хэн ч зөв хариулт өгч байсангүй. Тэгээд хариултыг нь бичиж сууна. Энэ туннелийг тэр болгон хүн хараагүй болохоор арга ч үгүй биз. Монголын хамгийн урт туннель бол Тайширын усан цахилгаан станцын голын урсацыг шилжүүлэх туннель бөгөөд голын гольдролд станцын үндсэн барилга байгууламжийг барьж байгуулах зорилгоор 5 м голчтой, 165 м урт туннель байгуулж, урсацыг өөрчилсөн юм.
Энэ томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай жил бүр танилцаж, түүхэн зургийг гэрэл зурганд үлдээх боломж надад олджээ. Тэгээд бүтээн байгуулалтын явцаас өгүүлсэн цөөхөн хэдэн зургийг тавьлаа.
Ил барьсан станцад очих туннель бол мөн 5м голчтой, 2 машин зөрөх хэмжээний автозамтай юм. Мөн станцын даланы өндөр 50 м, хярын урт нь 192 м, эзэлхүүн 187000м3. Далан байгуулснаар 52 км2 усан толион талбайтай, 1000 сая м3 эзэлхүүн бүхий усан сантай юм.
Анх шан тавихаас жил бүр очиж байсан болохоор жил жилийн зурагнууд байдаг. Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах, урьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейр компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ, урьдчилсан судалгааны дүнд Тайширын УЦС-ыг байгуулах нь техникийн хувьд зөв шийдэл бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.
Тайширын Усан цахилгаан станц нь Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтын сан (20,0 сая ам. доллар), Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби Хөгжлийн Сан (13,0 сая ам. доллар)-гийн зээлээр санхүүж хэрэгжсэн. 
Тайширын УЦС-ын Зөвлөх ажил үйлчилгээний тендерт Австрали-Канадын хамтарсан АМЕК-СМЕК, Монгол Улсын МСэС компаниуд шалгаран 2002 оны 7 дугаар сараас нарийвчилсан зураг төсөл, хээрийн судалгааны ажил хийж 2003 оны 4-р сард зураг төсөл, тендерийн бичиг баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулсан.
Тайширын УЦС-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Камко Интернейшнл компаниуд шалгаран 2004 оны 10-р сарын 10-нд барилгын ажлыг эхэлсэн.
Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, ойролцоох 7 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу Алдархаан сумдыг цахилгаанаар ханган ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр эдгээр хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж, энэ бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлсэн. 
Д.Жаргалсайхан

Comments