logo

logo.jpg

Advertisement

​Адууны алаг сайхан

Адууны алаг сайхан
Аяганы алаг муухай
 
Ажилгүй хүний ам завгүй
Ажилтай хүний нүд завгүй
 
Ажилгүй эм айлч
Аальгүй эм инээмтгий
 
Ажлын сайнаар арвижиж
Өвсны сайнаар таргалдаг
 
Ажил хийвэл арвижна
Ам ихэдвэл барагдана
Азарга унаад
Азаргаа эрэх
 
Азарга муутын адуу тархай
Авгай муутын товч тасархай
 
Айлаас эрэхээр авдраа уудал
 
Аальгүйгээс хамаргүй нь дээр
 
Айлынхаа хүний тусыг
Нүүсэн хойно нь үгүйлэх
 
Айж явбал аминд өлзийтэй
Алмайрч явбал аминд халтай
 
Айлд орохдоо гутлаа
Адуунд явахдаа уургаа
 
Айсан хүн адуу үргээж
Ичсэн хүн нүүр нь улайна
 

Comments