logo

logo.jpg

Advertisement

Монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ

Монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ

МБНЭ-ийн таван жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ. Тэнгэрийн улаач нарын төлөөлөл болсон монгол туургатнууд өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын зүрх уул, бахархалт хайрхан Бурхан халдун хайрхан, Монгол Улсын сүлд уул Отгонтэнгэр хайрхан, Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын нэгдсэн тахилгуудад идэвхитэй оролцсон билээ.
Монгол туургатан улаач нараас Монгол Улсын зүрх уул, бахархалт хайрхан Бурхан халдун хайрхан, Монгол Улсын сүлд хайрхан Отгонтэнгэр хайрхан, Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын нэгдсэн тахилгуудад Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригто, Монгол бөөгийнг удган Нарангуа нар тэргүүлж бөөлөн оролцсон байна.
Мөн Байгаль нуур, Аршааны нутаг, Бух ноён, Дулаан хан хайрхан, Чингисийн ширээнд очиход туслалцаа үзүүлсэн Буриадын төлөөлөгч Аюна, Андрей нартаа МБНЭ-ийн Дээд хуралдайн төлөөлөгчдийн өмнөөс талархал илэрхийллээ.
Энэ удаагийн шинэ жилийн хүндэтгэлийн ширээнд Монгол туургатны төлөөлөл болсон Тэнгэрийн улаач нар, түүний түшээ нэр  Д.Зоригто, Балжима, Нарангуа, Аюна, Андрей нарсуусан байлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-ын Чита муж, Удаан-Үдэ хот, Өвөрмонголын Шилийн гол аймгаас ирсэн “Тэнгэрийн улаач” нараа хүлээн авч уулзаж, МБНЭ-ийн Таван жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, 2017 оны ажил үйлсэд гаргасан амжилтыг нь тэмдэглэж шагнал гардуулсан байна.                           
Б.Банзрагч
 

Comments