logo

logo.jpg

Advertisement

Өнөөдөр өнөө сүрхий чанар

Өнөөдөр өнөө сүрхий чанар
 

Өнөө сүрхий онгодоо авсан түмэн олны төлөө буян үйлдэнэ хэмээн ам тангараг өгч байсан бөө, удганууд сар шиний засал нэрээр хэрэг үйлдэх нь ихсэв. Ажил амьдрал нь нэг л тэгширэхгүй байхаар манайхан өөрсдөөсөө боллоо гэж огтхон ч бодолгүйгээр мухар сүсэгтээ дийлдэн лам хувраг, бөө удганыг үнэд оруулж, байдгаа барьчихаад дээрээс нь өөрөө хохироод үлдсэн нэгэн хэргийн  талаар өгүүлье.              
Баянгол дүүргийн 20 дугаар  хорооны иргэн 17 настай, МУИС-ийн оюутан Н-г ээж нь  “Хулгана жилтэй хүмүүст морь жил харш юм байна. Хичээл номынхоо завсраар Гандан орж ном уншуулаарай, юмыг яаж мэдэхэв. Дээрээс нь  чиний мэнгэ голлосон юм билээ”  гэж хаанаас ч юм бэ олсон нэгэн сонины тасархай олоод хэлжээ. Гэтэл ээжийнх нь хэлсэн энэ үг ч нөлөөлсөн юм уу шалгалтаа тааруухан өгөв. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгчээр дараагийнхаа шалгалтан дээр ч уначихсанаас хойш охины толгойд лам хуваргаар явах нь дээр юм байна гэсэн бодол хэдэн өдөр эргэлдэв. Сар шинийн 15-наас өмнө амжиж Ганданд очихоор гудамж ороон явж байтал  “ Харш жилтэй хүмүүст бөөгийн бүх төрлийн засал хийнэ, хар цагаан хэл ам, хараал жатга хариулна “ гэх зар бичсэн хашаа өөрийн эрхгүй нүдэнд нь тусчээ. Охин ч эрсэн зүйлээ олсон мэт орвол хашаан дотор хамгийн буланд  байх нэгэн жижиг шавар байшинд нүүрнийхээ урдуур унжлага унжуулсан Бэхбат гэх бөө Н-г босго давангуут  “ Хулгана жилтэй эмэгтэй хүн ч энэ морин жил явдалтай “ хэмээн хэлэхэд охин үнэн голоосоо итгэв. Тэгээд үргэлжлүүлэн “ Хар цагаан хэл ам ихтэй байна. Шиний 25-ны дотор засал хийлгэхгүй бол амь насанд цөвтэй. Гараад нэг шил архи, арц, таван ширхэг том чихэр, сонгино, сармис нэг нэгийг аваад ир “ гэжээ. Бөөгийн гүнээ итгэсэн Н ухасхийн гүйн гарч, хэрэгцээтэй зүйлийг нь авч ирэв. Бэхбат архиа задлан, бөөгийн засал хийнэ хэмээн архи уулгаж нэлээд согтоожээ. Түүгээр ч барахгүй хар, цагаан хэл амыг нь архиар цэвэрлэж гаргана хэмээн хуурч зочид буудалд дагуулан ороод хамаг хувцсыг нь тайлж, хөвөнд шингээсэн архиар биеийг нь арчсан дүр үзүүлж дөвчигнөжээ. Үлдсэн тал шил архийг аягалан ямар нэгэн юм шивнээд охинд шахсаар уулгаад согтоожээ. Ийнхүү тасарч унасан охиныг тэрээр өөрийн дураар буудлын өрөөнд хэдэн цагаар эдэлсэн аж. Охин ухаан орсоны дараа босож ирвэл хамаг бие нь хөндүүр байх бөгөөд дотуур хувцас нь нил цус болсон байж. Н шууд эмнэлэгт очиж үзүүлбэл онгон хальс нь хөндөгдсөн, хүчиндүүлсэн болохыг тогтоожээ. “ Харш жилтэй хүнд бөөгийн засал хийнэ “ хэмээн хуурч залилаад хүчиндсэн Бэхбатыг цагдан хорих явцад мөн л 17-18 насны хулгана жилтэй гурван охиныг хүчиндсэн нь илэрчээ.  Бэхбат нь таван  жилийн өмнө бөө болсон бөгөөд урьд өмнө  залилангийн хэргээр  тэнсэн авсан аж. Үүнээс гадна Төв аймгийн нутагт бөөгийн чанарыг авахуулж байна хэмээн нэгэн хуурамч бөө цэл залуухан 25 настай охиныг халуун чулуун дээр суулгаж, түлж алсан ноцтой хэрэг гарч байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйлчлүүлэгчээсээ ахиухан мөнгө салгах гэсэн нэгэн шуналт бөө машиныг нь дэлбэлж байсан хэрэг гарч байсан юм. Энэ мэтчилэн сар шинийн дараа луйварчин гаж донтой бөө, удгануудын хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 
 

Comments