logo

logo.jpg

Advertisement

МБНЭ-ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН-2017

МБНЭ-ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН-2017

            МБНЭ-ийн байгуулагдсаны Таван жилийн ойн жил,  2017 оныхоо жилийнхээ ажил, үйлсээ дүгнэн тэмдэглэсэн Шинэ жилийн цэнгүүн Нийслэлийн төв хэсэгт орших .... рестораны 12 давхарт болж өнгөрлөө. Шинэ жилийн цэнгүүн хоёр зүйлээр онцлог байлаа.
Энэ удаагийн шинэ жилийн цэнгүүнд аймаг аймгийн төлөөлөгч, Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогт Цэций сумын бөөгийн зөвлөлийн гишүүд өргөн бүрэлдэхүүнээр  оролцсон  онцлогтой байлаа.
Мөн Монгол туургатны салбар зөвлөлийн удирдагчид хүрэлцэн ирсэнээрээ онцлог байлаа. Хүндэтгэлийн ширээнд ОХУ-ын Улаан Үд, Чита, БНХАУ-ын Эрээний салбар зөвлөлийн төлөөлөл уригдан суусан байлаа. Өөрөөр хэлбэл шинэ жилийн цэнгүүнд монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.
            Монголын сайхан уртын дуу, морин хуур эгшиглэж Баярын цэнгүүн эхэлснийг тунхаглалаа. МБНЭ-ийн байгуулагдсаны Таван жилийн ой, 2017 оныхоо жилийнхээ ажил, үйлсээ дүгнэн тэмдэглэсэн Шинэ жилийн цэнгүүнийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нээж үг хэллээ. Энэ баярт өдөр Монголын төр албан ёсоор хүлээн авч уулзсан бөгөөд Монгол Улсын Еранхийлөгчийн соёл, шашины зөвлөх Ц.Хулан“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын бүх Тэнгэр үзэлтнүүд, улаач нарт баярын мэндчилгээ дэвшүүлсэн”-ийг уламжлав. МБНЭ-ийн Таван жилийн ойд зориулсан “Итгэл тээсэн он жилүүд” илтгэлийг МБНЭ-ийн сайтад “Индэр” буланд тусгайлан хоёр сарын хугацаанд үргэлжлүүлэн тавих юм. Ингэснээрээ Монголын тэнгэр үзэлтнүүдийн өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн ажлаа Тэнгэр үзэлтнүүд, улаач нар, шүтлэгтэн нартай хүогэхийг зорьсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашины бодлогын зөвлөх Ц.Хулан МБНЭ-ийн төлөөлөгч нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан тухай мэдээллийг Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү олонд хүргэх үүрэг ногдлоо.
Цэнгүүний эхэнд энэ жилийн хамгийн онцлог болсон Монгол бөөгийн Их удган цолыг Б.Бадамсүрэн, “Долоон өвгөн Од” одонгоор Б.Нанжаа нар шагнагдсаныг гардуулах ёслол боллоо.
Монгол улсын зүрх уул, бахархалт хайрхан, БУРХАН ХАЛДУН хайрханы нэгдсэн тахилгад  Нарны тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их зайран Г.Болд, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр нар, тэргүүлж бөөлсөн Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто, Батдорж, П.Зоригтбаатар, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, удган Жавзмаа нарт дурсгалын “ӨРГӨМЖЛӨЛ” олгосныг гардууллаа.
Цэнгүүнд хүрэлцэн ирсэн урлагын хамт олон олон сайхан дуу, хуур, бүжгээрээ цугларсан олон, шагнал хүртэгсдэд баярын мэндчилгээ хүргэж байлаа.
Монгол Улсын хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР хайрханы хайрханы Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Лусын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн их зайран Э.Балжир, Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэмид, Галын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам нарт, тэргүүлж бөөлсөн Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа, Эрдэнэцэцэг, Монгол бөөгийн тэргүүн зайран Батдорж, Монгол бөөгийн их зайран Г.Болд нарт дурсамж, “Талархал”-ыг тус тус гардууллаа.
Шинэ жилийн цэнгүүний онцлох гол явдлын нэг нь Монгол бөөгийн удган, зайран хэмээх эрхэм хүндэт цолоо хамгаалж, баталгаажуулсан Монгол бөөгийн удган Ц.Бор, Байгальтөгс, нарын ... тэнгэрийн улаач нар цолны батламж, энгэрийн тэмдэгээ хүлээн авсан байна.
Шинэ жилийн цэнгүүний бас нэг онцлог нь Мөнх тэнгэрийн төлөө өөрсдийн хүч, хөдөлмөр, цаг хугацаагаа зориулж, их үйлсийг бүтээх үйлсэд хувь хэмрээ оруулсан Тэнгэрийн улаач нарт Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор”, “Мөнгөн шонхор”, “хурэл шонхор медэлиар шагнасан явдал юм. Ялангуа олон сайхан залуу улаач нар “Алтан шонхор” медалийн эзэд болсон нь тэнгэрийн үйлсийг залгамжлах залуу үе, өсөн бойжиж, төлөвшиж байгааг илэрхийлэл болж байлаа.
МБНЭ-ийн таван жил, 2017 онд амжилтын эзэд болсон залуучуудаа ТАЛАРХАЛ буландаа дэлэгрэнгүй мэдээлэл тавих болно.  
2015 онд Дэлхийн шашины илтгэлд албан ёсоор бичигдэж, Манай төлөөллийг УИХ-ын дэд дарга хүлээн авч уулзсан, 2016 онд Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайд Ж.Галт Монгол бөөгийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол бөөгийн Онгодын өргөөнд хүндэтгэл үзүүлсэн бол,  2017 онд Монголын төрийн тэргүүний зөвлөх, анх удаа Тэнгэрийн улаач нарын төлөөллийг хүлээн авч уулзсан нь түүхэнд тэмдэглэх үйл явдал боллоо.
“МБНЭ-ийн таван жил”, “Монголын тэнгэр үзэлтнүүдийн цаг тооны бичиг” хэвлэгдэн гарсан бөгөөд захиалга авч байна.
Ирж байгаа 2018 он Тэнгэр үзэлтнүүдийн хувьд шинэ шинэ үйл явдлаар арвин жил байх болно. Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
                        Д.Хүрэлбаатар
           
 
 
 
 

Comments