logo

logo.jpg

Advertisement

​Эми Уайнхаусын сүнс үзэгджээ

Эми Уайнхаусын сүнс үзэгджээ
 
Түүнийг нас барсны дараахан энэ зургийг даржээ. Энэ бол түүний нас барахдаа амьдарч байсан байшин нь юм.
Нас бараад удаагүй байсан алдарт рок дуучин Эми Уайнхаусын талаар сонирхолтой мэдээлэл цацагдах болжээ. Тэрээр өөрийн уран бүтээлээс гадна амьдралын хэв маяг, муу зуршил өөрөөр хэлбэл архи дарс, хар тамхины асуудлаараа байнга анхаарлын төвд байж хэл ам татлан шүүмжлэлд өртдөг байсан билээ. Түүнээс гадна сүнс, хий үзэгдэл зэргийн талаар өмнө нь  багагүй шуугиан тарьдаг нэгэн байсан бөгөөд 2008 онд нэгэн охины сүнс өрөөнд нь үзэгдэх боллоо хэмээн гэртээ лам, шашны хүмүүс авчирч түүнийг хөөлгөх арга хэмжээ авахуулсан талаар яригдаж байсан юм. Мөн Попын хаан Майкл Жексон өнгөрснийхөө дараахан алдарт дуучны сүнс үзэгдэж хар тамхи хэрэглэхээ больсон нь дээр хэмээн түүнд зөвлөсөн гэж дуучин эмэгтэй хэлж байсан билээ. Рок дуучин бүсгүй өнгөрөгч долдугаар сард харамсалтайгаар хорвоог орхисон билээ. Гэвч үүний дараа ч гэсэн шуугиан түүнийг тойрсонгүй. Түүнтэй ойр дотно нөхөрлөн хамтран ажилладаг байсан рок дуучин залуу Пете Дохертийн Лондон дахь гэрт Уайнхаусын сүнс үе үе үзэгдэх боллоо хэмээн 27 настай дуучин залуу мэдэгдсэн байна. Энэ явдал нь залууг эвгүйцүүлсэн бөгөөд тэрээр гэртээ байхаас айн Парис руу нисээд тэндээ түр хугацаагаар байгаа аж.
 
Эми Уайнхаусын оршуулах ёслол дээр санаандгүй дарагдсан зураг.
Петийн хэлснээр  дуучин эмэгтэйн сүнс түүний гэрт нь 3, 4 удаа үзэгдсэн бөгөөд угаалгын өрөөний толинд хүртэл харагдсан байна. Гэвч Пете Дохерт нь мөн хар тамхи болон архины хувьд багагүй асуудалтай нэгэн тул мансуурсан үедээ л түүнийг харсан, мансуурсан хүнд ийм зүйл харагдаж болох шүү дээ хэмээн үгүйсгэж болно. Гэвч дуучин залуу тэр үед ямар ч хар тамхи болон согтууруулах ундаа хэрэглээгүй байсан хэмээн баталж байгаа юм. Мөн үүнээс гадна түүний сүнс хэмээгдсэн зарим нэг дүрс бичлэг, зураг сайтуудаар тавигдсан байна.
 

Comments