logo

logo.jpg

Advertisement

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДӨЧИН НАЙМДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДӨЧИН НАЙМДУГААР  ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ
 
 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин найм дугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Говийн гэдсэн тахилга хийх болсонтой холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогт Цэций сумаас төлөөлөгчид урилгаар оролцсон байна.
Хуралдаанаар:

  1. 2018 онд МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ-ээс зохион байгуулах ажлын төлөвлөгөө                                        МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

 

  1. МБНЭ-ээс Монгол Улсын “Бурхан халдун”, “Отгонтэнгэр” хайрханы  нэгдсэн тахилга, Төрийн хар сүлдийн цэнгүүлэх тахилгад оролцогчдыг шагнах тухай 

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
 

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай хийсэн уулзалтын тухай

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
 

  1. Шилдэг бөөгийн байгууллага шалгаруулах тухай.

МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү

  1. Цол олгох тухай                          МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

Хэлэлцсан асуудлаар Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн удган Д.Байгальтөгс нар тус тус үг хэллээ.
2018 онд МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ-ээс зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн “Халх бөөгийн бөөлөлт, дэг жаяг” сэдвээр Архангай аймагт тахилга хийх санал оруулсан нь дэмжигдэв.
Дараагийн ДЦХ-аар Өмнөговь аймагт Говийн нэгдсэн тахилга хийх болсонтой холбоотойгоор бөөгийн хүрээлэнгийн удирдлагчийн томилогооны хариуцлагын талаар хэлэлцэх болно.
Дээд цэцийн хуралдайн гишүүнээс Б.Наранцэцэг, Ч.Наранцэцэг, О.Туул, Даарий, Н.Мягмарсүрэн, П.Нарангэрэл, Ч.Догсмаа, нар 3-5 удаагийн хуралдааныг тасаллаа. Мөн бөөгийн Тэнгэрийн заяач үүд, Язгуур шүтээн холбооны төлөөлөл Б.Байгальмаа, Ц.Баяржаргал О.Байгалмаа нар удаа дараагийн хуралд оролцоогүйгээс цолны шийдвэр гаргахад ирц хүрэхгүй шалтгаан үүссэн байна. Ийнхүү хуралдаанаар хамтын шийдвэр гаргахад ДЦХ-н гишүүний манлайлагчийн үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан хурлын ирцэд нөлөөлөх дутагдал арилахгүй байна.

 
 
  

Comments