logo

logo.jpg

Advertisement

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, Монголын бөөгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, Монголын бөөгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх Ц.Хулан, МБНЭ-ийн төлөөллийг бүрэн бүрэлдэхүүнээр албан ёсоор анх удаа хүлээн авч уулзлаа. МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойгоор Монгол Улсын Их хурлын дэд дарга Т.Цог Монгол туургатан бөөгийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзаж байсан билээ.
МБНЭ-ийн Таван жилийн ойг тохиолдуулан хийсэн арга хэмжээнд Монгол туургатнуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, өөрийн зөвлөх болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашины зөвлөх Ц.Хуланг Монгол бөө нарын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтад МБНЭ ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ойрад, дүрвэд, халимаг, Өөлд, Баяд, Хотон бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Тува, Урианхай, Захчин, Торгууд, Мянгад бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монголын зүүн бүс, Буриад, Хамниган, Үзэмчин, Барга бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн их удган Х.Гэрэлтуяа,  Дархад, цаатан бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, төвийн бүс, Хотгойд бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, залуучуудын төлөөлөл, МБНЭ ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Монголын өмнө бүс, Халх, Дарьганга, Торгууд, Хорчин бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн удган Ц.Бор нар тус тус төлөөлөн оролцлоо. Нөгөө талдаа Монгол бөөг тээж яваа өнөөгийн гурван үеийнхэн уулзалтад оролцжээ. 
Монголын тэнгэр үзэлтнүүд, Монгол бөөгийн төв байгууллага болох МБНЭ ийн байгуулагдсаны таван жилийн ойн баярын өдрүүдийг тохиолдуулан Монголын төргүүний зөвлөх, анх удаа гурван үеийн төлөөлөл болсон, монголын биет болон биет бус соёлын өвийг өнөө үед тээн авчирсан, олон үндэстэн, язгуурын тэнгэрийн улаач нар, тэнгэр үзэлтэн , бөө нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын эхэнд ирсэн бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа МБНЭ ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын тэнгэр үзэлтнүүд, Монголын тэнгэрийн улаач нарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тавьж байгаа зорилтын тухай дэлэгрэнгүй танилцуулга хийсэн.
Монгол улсын Ерөнхийлөгчид зориулан хийсэн “МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ. 2012-2017 ОН. ГЭРЭЛ ЗУРГИЙН ТАЙЛАН”, мөн “Монголын тэнгэр шүтлэгтэнгүүдийн цаг тооны бичиг-2017 он”, “Монгол бөөгийн ёс зүй” зэрэг зургийн цомог, номыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлуулан өгөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны зөвлөх Ц.Хуланд гардуулан өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны зөвлөх Ц.Хулан  ярианыхаа эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг дэвшүүлж, өгсөн ном бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж өгөхөө илэрхийллээ. Тэрээр “Монголын тэнгэр үзэлтнүүд, Монголын олон язгуурын тэнгэрийн улаач нар болон гурван үеийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байна.” гэдгийг илэрхийллээ.
Монголын нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн талаар дэлэгрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Дараа нь Монголын үндэсний шүтлэг болсон бөө мөргөл болон тулгамдсан асуудлаар МБНЭ-д чиглэл өгч, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын дараа дурсгалын зураг авахууллаа.
                                    Д.Хүрэлбаатар
 

Comments