logo

logo.jpg

Advertisement

​ Та юу зүүдлэсэн вэ? /Зүүдний тайлал/

      Та юу зүүдлэсэн вэ? /Зүүдний тайлал/
           
Таны найз зам дээр зогсож байна. Түүний араас толгой дээгүүр нь могой гараад ирлээ гэж зүүдэлвэл бодит байдал дээр та өөрийнхөө болоод найз нөхрийнхөө эсрэг хуйвалдааныг илрүүлж чадах юм байна. Хэрвээ найз чинь могойг мэдэж байна гэж зүүдэлвэл ямар нэгэн чадалтай байгууллага таны ашиг сонирхлын төлөө ажиллаж далд явууллагыг илчилнэ. Эмэгтэй хүн өөрт нь могой дурлаж байгаагаар зүүдэлвэл тэр хавчиж хяхагдах боловч хууль болоод нөлөө бүхий найзууд нь түүний талд байж, түүнийг хамгаална. Зүүдэндээ могой загас харах – түүнийг барьж байгаагаар зүүдлэх нь сайн. Барьж чадахгүй бол аз танаас нүүр буруулна. Цэвэрхэн усанд могой загас харж зүүдлэх нь эмэгтэй хүний хувьд түр зуурын зугаа цэнгэлийг харуулдаг. Үхсэн могой загас харвал та эсрэг талынхныгаа ялан дийлнэ. Дурлалд автсан хүмүүсийн хувьд ийм зүүд нь тэдний энэ холбоо сайнаар төгсөхийг харуулж байна.
Модот гудамж
Зүүдэндээ модот гудамж харвал таны хувь заяа урьд өмнөх шигээ тийм ч сайн сайхан байгаа биш бололтой. Таагүй уур уцаар хүргэх зүйлс гарч ирнэ. Эмэгтэй хүн харанхуйд модот гудамжаар зугаалж байна гэвэл зарим нэг найз гэх хүмүүс нэр хүндийг нь унагааж магадгүйг анхааруулж байна.
Модны дархан
Ажлаа хийж байгаа модны дархан зүүдэлвэл та амралт, зугаа цэнгэлээ умартан өөрийн байдлыг сайжруулахын тулд шударгаар чармайн ажиллах юм байна.
Модны үртэс
Хэрвээ модны үртэс зүүдэлвэл харамсмаар алдаа гэр орны эмх замбараагүй байдлын шалтгаан болно.
Морин тармуур
Тармуураар өвс хадаж байна гэж зүүдэлвэл бусдад найдсан ажил хэрэг хэзээ ч бүтэхгүй бөгөөд та өөрөө л гардан хийхгүй бол болохгүй юм байна. Хугархай тармуур – өвчин эсвэл ямар нэгэн гайтай явдал таны төлөвлөгөөг баллана. Бусад хүмүүс тармуур бариад ажиллаж байна гэж зүүдэлвэл ажил хэргийн урагштай байдал таныг баярлуулна.
Морин цэрэг
Морьт хороо зүүдэлвэл хувийн амжилтанд хүрнэ. Таны энэ амжилт нэг хэсэгтээ бага зэргийн дуулиан шуугиан тарих төлөвтэй.
Морины жүчээ
Морины жүчээ зүүдлэх – энэ бол сайн сайхныг илэрхийлнэ. Амжилт ирж, эргэн тойрны амьдрал сайхан байна. Морины жүчээ дүрэлзэн шатаж байвал энэ нь эсвэл азтай өөрчлөлт болох эсвэл бодит амьдралд мөн л ийм явдал болохын илэрхийлэл.
Морь, адуу
Зүүдэндээ цагаан мориор давхиж байна гэвэл сайны шинж. Юуны түрүүнд энэ зүүд нь танд найз нөхдийн холбоо батжин бэхжихийг, санаа нийлсэн хүнтэй нөхөрлөхийг хэлж өгч байна. Морь чинь халтардаж, бохирдсон байвал итгэж явсан хүмүүс танд атаархаж, өөрийг чинь хуурах болно. Хар хилэн морь унаад давхиж явна хэмээвээс ажил хэргээ сайхан амжуулахаас гадна гэнэт өөрийн ажлын хичнээн төвөгтэй, хэцүү болохыг ойлгоно. Ухаа хонгор морьд давхилдахыг харвал таатай нөхцөл байдал гарч ирсэн ч дараа нь муугаар эргэхийг харуулна. Түүнчлэн энэ зүүд хурдан өрнөх, замбараагүй сонирхлыг илтгэнэ. Цоохор морь зүүлэлвэл ажил хэрэгтээ ашиг олно. Хээр мориор давхиулж явна хэмээвээс дээш ахиж дэвших, хүсэл зорилго биелэхийг зөгнөнө. Эмэгтэй хүн ийм зүүд зүүдэлвээс залхмаар эргүүлдэг залууд шууд шийдвэртэй татгалзсан хариу өгөх, ойрын үед эд зүйлсийн ашиг олохыг харуулж байна. Таны морь зугтаагаад зэрлэг адуутай нийлчихлээ гэж зүүдэлвэл нэг хүний өвчилсөн тухай мэдээ сонсоно.
Ер нь зүүдэндээ сайхан морь харах нь амжилт, сайн сайхан байдлыг илтгэдэг. Цэнгэг устай голыг морьтойгоо гаталж байвал амжилт таныг хүлээж байна, гэхдээ та доош харлах ус руу харвал таны энэ баяр хөөрийг хэн нэгэн нь гутаах бололтой. Морины нуруун дээр хэвтээд цэвэрхэн устай голыг туулан гаталж байвал олон хүсэл тань биелж, ажил хэргээсээ ашиг гаргаж чадна. Харин зүүдэндээ шархадсан, үхсэн морь үзвэл эмгэнэлтэй мэдээ сонсоно. Тангардаг мориор давхих – амжилтанд хүрэх замд чинь маш олон саад бэрхшээлүүд байна. Морь хүчтэй тангарч эсвэл таныг унагаавал та өрсөлдөгчтэйгээ учирч эсвэл өвчин тусна. Морийг цулбуураас нь барьж аван номхруулах- таны амьдралд огцом сайн өөрчлөлт гарах нь. Сайн тоноглогдсон морийг сонирхон харж байвал ойрын үед таны амжилт өөрийн төсөөлж байснаас ч илүү байгаад гайхах болно. Эмэгтэй хүнд ийм зүүд нь насан туршийн үнэнч найзаа олохыг амлаж байна. Морин уралдаанд оролцож байна гэвэл сайн сайхан амьдрал урд чинь байна. Морио тахалж байвал шударга бус замаар эд хөрөнгө олж авах бололтой. Хэрвээ та эмээлгүй морин дээр сайн давхиж байвал амаргүй тэмцлээр сайн сайхан байдал болоод тав тухыг олж авах ба энэ зүүдний тайллаар бол сайн нөхөд тусалж болох юм. Морийг яаж цэвэрлэж байгааг эсвэл өөрөө хусуураар морины хөлсийг арчиж байна гэж зүүдэлвээс амьдралд найдвартай байр суурь эзлэх, нэр хүндэд хүрэхдээ хүнд хэцүү замыг туулахыг харуулж байна. Ажил хэрэгч хүмүүс, тариачин, бичиг номын хүмүүс морины дэл, сүүлийг засаж чимэглэж байна гэж зүүдэлвэл маш сайн.
 Сүйх тэргэнд хөллөсөн морьд зүүдлэгдвэл аз жаргалд хүрэх замд саад тотгор байгааг илтгэнэ. Нарийн жимээр уулын өөд морьтойгоо өгсөж бэйна – энэ зүүд танд бодит амьдралд найдвартай байр суурь эзлэхийг амлаж байна. Замын дунд морь чинь цуцаад үлдсэн замыг явганаар туулж байна гэвэл та бат бэх байр суурийг маш их хүчин чармайлтаар олж авахын илэрхийлэл.
Бүсгүй хүн хар хилэн морь унаад явж байна гэж зүүдэлвэл гэнэтийн тохиолдол түүний хүсэл мөрөөдөл биелэхэд тусалж, ухаантай хүндтэй хүнтэй холбоо тогтоохыг илтгэнэ. Хөндийгөөс морьтой бууж байна-азгүй явдал тохиолдоно. Хайрттайгаа сундлаад явж байна гэвэл сонирхолтой, амжилтанд хүрсэн олон хүмүүс түүнийг эргүүлнэ. Хэрвээ ингэж явахдаа эмэгтэй айж байгаагаа мэдэж байвал бодит байдалд ойрын хүндээ хардуулна. Эмэгтэй хүн мориноос үсрэн бууж байна гэтэл тэр нь гахай болон хувирлаа гэж зүүдэлвээс сайн сайхан гэрлэлтээс татгалзаад дараа нь илүү дээрд үзэж гэр бүл болсон хүн нь удахгуй түүнд таалагдахаа болих бололтой. Залуу эмэгтэй тал хөндийгөөр цагаан морьтой давхингаа ардаа яваа хар морьтой хүн рүү байн байн эргэн харж байна гэж зүүдэлвэл маш чухал ажил хэргийнхээ төлөө санаа зовж байгаагийн илэрхийлэл бөгөөд амжилт, азгүйдэл ээлжилнэ. Хэрвээ тэнгэрээс нэг морь унаж ирээд хэн нэгэн танихгүй хүнд хувиран тань руу дайрч байна гэж зүүдэлвэл энэ нь нилээн том азгүйдэл, бүтэхгүй найдвар, нөхцөл байдлыг гартаа оруулах гэсэн оролдлого амжилтгүй болохыг илэрхийлнэ.
Нуга хөндийд идээшлэх адуун сүргийг ажиглан байна – таны түнш ажлаа сайн төлөвлөж тавьсныг, уг хүний зүй зохистой үйл ажиллагааг илэрхийлнэ. Адуун сүрэг өвс ногоогүй, хатсан газар бэлчих нь харагдах зүүд нь танд ядуу гэхдээ үнэнч нөхдийг амлаж байна. Залуу бүсгүйд ийм зүүд аз жаргалтай гэрлэлтийг амлана. Морины наймаа хийж байгаа хүнийг зүүдэндээ эд материалын ашигтай ч эрсдэлтэй арилжааг харуулж байна. Морины арилжаанд наймаачин таныг мэхэлж бэйна гэж зүүдэлвэл гарз хохирол учирна. Өөртөө сайн үүлдрийн морио үлдээгээд нэг их сайн биш морио арилжиж байна гэвэл таныг маш их аз хүлээж байна.
Мөлхөх
Газар дээгүүр мөлхөж байна тэгээд гараа бэртээж, шалбалчихлаа гэж зүүдэлвэл дорд үзсэн үүрэг даалгавар танд өгөгдөнө. Хонхор гүдгэр, хайрга чулуутай газраар мөлхөж байна гэж зүүдэлвэл өөрт олдсон сайхан боломжийг ашиглаж чадаагүй өнгөрүүлжээ. Ийм зүүд зүүдэлсэн эмэгтэй хүн өөрийгөө зөв авч явахгүй бол хайрт залуугийнхаа хүндэтгэлийг алдаж магад. Өөр бусдын хамт намагт мөлхөж байна гэж зүүдэлвэл ажил хэрэг сэтгэл зовоосон, яршиг түвэгтэй байх ба итгэл найдвараа алдаж ч магад. Найз нөхдийн чинь таны тухай шүүмжлэл ул үндэстэй байна.
Мөнгө
Жинхэнэ аз жаргал гэдэгт хүрч, сэтгэлийн таашаал эдлэхдээ мөнгөнд хэт их сүсэглэх хэрэггүй шүү гэдгийг энэ зүүд сануулдаг. Мөнгөн зоос оллоо гэж зүүдлэх – танд мөнгө хангалтгүй байна, өөрийгөө тайвшруулах гэж яаран буруу шийдвэр гаргавзай. Хоолны мөнгөн хэрэгсэл – сэтгэл түгшинэ, хүсэл биелэхгүй.
Мөнгө олж байна гэж зүүдлэх – бага сага санаа зовох зүйл байгаа ч үнэхээрийн их аз жаргалыг илэрхийлнэ. Өөрчлөлт явагдана. Мөнгө төлөх – бүтэлгүйтэл. Алт хүлээж авах – маш их ирээдүй болон баяр баясал. Мөнгөө хаях – гэр орондоо ч тэр ажил албан дээр ч тэр зохисгүй байдал зонхилно. Мөнгөө тоолох, мөнгө дутах – төлбөрийн асуудал дээр хүндрэл бий болно. Өөрийгөө мөнгө хулгайлсан байна гэж зүүдэлвэл та аюулд өртөөд байгаа бөгөөд өөрийнхөө үйлдлийг сайн хянаж байх хэрэгтэй. Мөнгөө хэмнэх – эд баялаг, тансаг, тав тухтай байдал. Мөнгө залгих – таны дотор шуналын гал дүрэлзэнэ. Маш их хэмжээний мөнгө тоолох – аз жаргал, сайн сайхан аж байдал таны хүрсэн хил хязгаарын цаана л байна даа.
Боодол мөнгө оллоо, гэтэл нэгэн залуу эмэгтэй түүнийг минийх гэж байвал энэ зүүд нь таны ажил хэрэг ойр дотны эмэгтэй хүнээс болж гарз хохирол амсах магадлалтай байгааг харуулжээ. Ийм зүүд зүүдэлсэн хүн мөнгөндөө их үрэлгэн ханддаг, ухаалаг зарцуулдаггүй. Энэ зүүд бол сэрэмжлүүлэг гэдгийг анхаарна.уу. Хий хоосон мөрөөдөлд автаж суух хэрэггүй. Задгай мөнгө зүүдлэх – ажил хэрэгтээ сэтгэл ханамжгүй байна. Ажил дээр таагүй явдал гарах ба найз нар таныг өөрсдийгөө мартлаа гэж гомдол тавина. Задгай мөнгөө хаячихлаа гэж зүүдэлвэл та хайхрамжгүй хандаж алдаа гаргаж магад. Мөнгө олох -хэтийн төлөв сайхан байна.
Зүүдэндээ мөнгө олж байвал та ухаалаг бөгөөд хямгатай байх юм байна. Зээл авч байна гэж зүүдлэх – энэ зүүд нь таны байр байдлыг илтгэнэ. Та бусдад байгаагаасаа дээр харагдаж байж магадгүй, гэхдээ энэ таны хувьд чухал биш. Бусдын мөнгийг үрж байна – та багахан заль мэхэнд ороогдож, найз нөхрөө алдаж магад. Хуурамчаар мөнгө үйлдвэрлэж байна гэж зүүдлэх нь маш муу. Мөнгө зээлье гэж гуйж байвал сайн сайхан байдалд хүрэхийн тулд маш олон зүйлд дахин санаа зовж эхлэх нь.
Дүүрэн мөнгөтэй хураагуур зүүдэндээ харвал таны өмнө сайхан ирээдүй, хэтийн төлөв нээгдэнэ. Хэрвээ хоосон байвал та гаргасан хүчин чармайлт талаар өнгөрнө.
 Мөнгөн ус
Зүүдэндээ мөнгэн ус харах нь таны амьдралд таагүй өөрчлөлт болохын шинж. Эмэгтэй хүн мөнгөн усны хордлогоос болж зовж шаналж байна гэж зүүдэлвэл тэр гэр бүлийнхэндээ хаягдах буюу гэр бүлээсээ сална.
Мөндөр
Зүүдэндээ мөндөрт цохигдох – жаахан ч гэсэн амжилтанд хүрэхийг танд амлаж байна. Хэрвээ таны зүүдэнд нартай өдөр мөндөр орж байвал санаа тавих зүйл гарах ба хувь заяа танаар тохуурхаж ч магад. Хэрвээ залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл нилээн хэсэг азгүйтсэний эцэст хайр дурлалтайгаа учрах цаг ирсний тэмдэг. Мөндөр дээвэр дээр буух чимээ сонсогдож байвал энэ нь тийм ч сайн зүүд биш.
Мөөг
Хэрвээ мөөг зүүдлэгдвэл энэ нь эрүүл бус хүсэл, хөрөнгөө өсгөх гэсэн адгуу, яарсан алхам хийж, түүнээсээ таашаал авах ч, энэ нь ёс бус байхын тэмдэг. Ингэснээрээ шүүхэд дуудагдаж болзошгүй. Мөөг идэх – доромжлогдох, хайр дурлал бүтэлгүй, ичгүүртэй байхын тэмдэг. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл ирээдүйд өмч хөрөнгөндөө гамгүй байх бөгөөд сэтгэл санаа нь тогтворгүй байна.
Мөр
Өөрийнхөө нүцгэн мөрийг зүүдэлвэл азтай өөрчлөлт танд амьдралыг шинээр харах хүсэл төрүүлнэ. Таны мөр их ясархаг болчихож гэж зүүдэлвэл адайр ааштай, элдэв маягтай хүний аяыг даган амьдрах юм байна.
Мөргөлдөөн
Мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харах – аваар осол, золгүй тохиолдол, сэтгэл гонсойх, ажил хэрэг бүтэлгүйтэх. Залуу эмэгтэй мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харвал тэр ямар нэгэн сонголт хийх гэж нилээн зовох бололтой.
Мөрдөн байцаалт
Зүүдэндээ мөрдөн байцааж байхыг харвал таагүй явдал үргэлжлэн тохиолдож маш их сэтгэлээр унах болно. Зүүдэндээ санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа нь таны хорон муу хүнээс өөрийгөө хамгаалах чадваргүйн илэрхийлэл.
Мөрий
Зүүдэндээ мөрий тавьж байвал зорилгодоо хүрэхийн тулд та зүй бус зүйлүүдийг хэрэглэх гэх юм байна. Мөрий тавиад алдаж байвал таны хүрээнд багтдаггүй, ёс суртхуунгүй хамаатнаасаа бэртэл авах юм байна. Хэрвээ мөрий тавиад хожиж байвал хувь заяа таныг ивээлдээ багтаах нь дамжиггүй. Мөрийнд оролцож чадахгүй байвал таагүй нөхцөл байдалд мэгдэн сандарч, бүр шалдаа бууж өгнө.
Мөс
Мөс зүүдлэгдэх нь багагүй зовлон бэрхшээл амсахыг илэрхийлдэг. Таныг хамгийн үнэ цэнэтэй ажил үйлсийн хувьд хорлох гэж эсрэг талынхан отож байна. Цэвэр тунгалаг усаар хөвөх мөс зүүдэлвэл хөндлөнгийн хүний атаархлаас болж таны аз жаргалд төгсгөл иржээ. Мөсөн дээгүүр гэлдэрч байна гэж зүүдэлвээс түр зуурын баяр хөөрөөс болж өөрийн тайван байдал болоод бусдын хүндлэлийг алдаж болзошгүй. Залуу эмэгтэйн хувьд мөсөн дээгүүр явж байна гэсэн зүүд нь тэр ичнүүр сонжуурт өртөхөд төө хүрэхгүй зайтай л байна гэдгийг анхааруулж байна.
 
 
 

Comments