logo

logo.jpg

Advertisement

Хүнсний соданы ач тус

Хүнсний соданы ач тус
 
Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд ч маш их үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та содыг ямар зориулалтаар хэрхэн ашиглах талаар илүү мэдлэгтэй болохыг хүсч байвал дараах мэдээллийг уншаарай. 

  • Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байвал өглөө, оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцласан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад амаа зайлж байгаарай.
  • Ханиад хүрсэн үед хоолой сэрвэгнэх болон хамрын битүү арилгах зорилгоор содатай буцласан халуун усаар утвал ханиад  түргэн эдгэнэ.
  • Дасгал хөдөлгөөн хийсний дараа болон биеийн хүчний ажил хийсний дараагаар содатай халуун ваннд орвол булчин суларч, сайхан амарна.
  • Гар, хөл гэмтсэн үед гипс удаан хугацаагаар зүүхэд маш их загатнаж, хуурайшдаг. Тэгвэл гипсний хөндий доогуур бага зэрэг сода үрчихвэл загатнах нь багасна.
  • Хатуурч, хуурайшсан өсгий хэсгийн арьсыг зөөлрүүлэхийн тулд содатай усанд хөлөө 20мин дүрээд, чийгшүүлэгчтэй тосоор тослоорой. Түүнчлэн сода нь хумсны мөөгөнцөр өвчнөөс хамгаалж чаддаг давуу талтай гэнэ шүү
  • Хөлний эвгүй үнэрийг арилгахын тулд орой болгон сода, гаатай тостой халуун усанд хөлөө 15мин дүрээрэй.
  • Шумуул, зөгийнд хазуулсан улайлт, хавдалтыг бага зэрэг чийглэсэн содаар эмчилж болно. Ингэснээр тэр дороо загатнах нь багасаж, хавдар нь буух болно.
  • Усанд орсны дараа чийгшүүлэгч тосондоо нэг том халбага сода холиод гуужуулагч скрабны зорилгоор хэрэглэж үзээрэй. Арьс тань торгомсог зөөлөн болох болно.
  • Язралтын сорвийг мөн л чийгшүүлэгч тостой хольсон чимх содаар бүдгэрүүлж болдог. Энэ аргыг тогтмол хэрэглэвэл маш үр дүнтэй.
  • Цээж гашуу оргих үед нэг аяга халуун сүүнд бага зэрэг сода хийн уугаарай.
  • Долоо хоногт 2 удаа содатай бүлээн усанд гараа дэвтээж байвал бактери устаж, хуурайшиж сөрсөн арьс зөөлөрч, маникюр хийхэд илүү тохиромжтой болдог. 
  • Химийн найрлагагүй хөлс дарагч хэрэглэхийг хүсвэл хүнсний сода санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасаж, үнэр ч дарагддаг байна.
  • Сонгино, сармис, загасны мах гээд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн барьсны дараагаар гараа хичнээн угаасан ч үнэр нь арилдаггүй. Тэгвэл савангаар нэг удаа угаачихаад, дараа нь бага зэрэг содаар яг савангаар угааж байгаа юм шиг үрж угаавал энэхүү асуудлыг хялбархан шийдэх болно.
  • Харласан зэс, алт, мөнгөн эдлэл, загалтсан шилэн аяга таваг, хөнгөн цагаан сав суулга зэргийг цайруулагч бодисны оронд содаар зүлгэвэл илүү хоргүй бөгөөд илүү сайн гялалзаж, өнгө ордог.
  • Хөргөгч болон шүүгээний муухай, удсан үнэрийг дарахын тулд  нэг буланд нь аяганы талаар сода хийж тавиарай. Нэг хоногийн дараа гэхэд л арилсан байх болно.
  • Мөнгөн гинж, ээмэг, бөгж зэрэг өнгөө алдсан гоёл чимэглэлүүдийг содатай усанд хийн 10-аас 20мин байлгаад гаргаж ирэн усаар зайлаарай. Шинэ юм шиг л гялалзах болно.
  • Буурцаг, вандуй зэрэг удаан болдог ногоог бага зэрэг сода хийгээд чаначихвал хурдан болно.
  • Угаалгын машинд эсвэл гараараа цагаан хувцас хэрэглэл угаах гэж байгаа бол угаалгын нунтагтайгаа хамт бага зэрэг сода хийвэл илүү сайн цайрч, хувцасны өнгө сэргэдэг.

 

Comments