logo

logo.jpg

Advertisement

монгол бөөгийн ёс зүй №6 Эгэл олон түмний баримтлах хүндэтгэлийн ёс зүй

Эгэл олон түмний баримтлах хүндэтгэлийн ёс зүй

  1. Жирийн олон түмэн мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ дээдлэн хүндэлж Монгол ёс заншил өвөг дээдсийн удам угсаа Монгол бөөгийн гэр бүлийн ёсон болон уг гарвалын талаар мэдлэгтэй байх..

Хүн ахтай
Дээл захтай гэдэг үгийг санах.

  1. Далд ухамсар бөөгийн талаар анхны мэдэгдэхүүнтэй байж хүн бүр бөө болох албагүй ч бөөгийн эрдэмд хичээнгүйлэн суралцах. Наад захын энгийн арга дом, шившлэгийг хийчихдэг байсан уламжлалд суралцах.
  2. Бөө бус жирийн хүн, бөө улаач онгод шүтээнтэй нь хүндэтгэлгүй харьцах эд зүйлийг нь зөвшөөрөлгүй өөрийн мэт гар хүрч оролдохыг хатуу цээрлэх. Учир нь хүний хөлстэй гар хүрэв хэмээн онгод сахиус уурлан догширдог болохыг анхаарах.
  3.  “Өө ердөө л нэг онгын үг шив дээ” гэж жирийн хүн өөрийгөө дөвийлгөж онгод тэнгэрийн айлдварыг үнэгүйдүүлж хүндэтгэлгүй хандаж болохгүй. Онгод тэнгэрийн айлдвар түүний үнэ цэнэ нарийн учир утгыг ухаж ойлгох, хүндэтгэлтэй хандах. “Хэлсэн дээ хэвийг олж, явсан даа ямбыг олно” гэж онгод тэнгэр айлддаг билээ. Алтнаас үнэтэй агуу их оюун ухаан тэнгэр сахиусанд бий гэдгийг маш сайн ойлгох.
  4. Тэнэг хүн тэнгэрээс ахмад гэдгийг асар сайн ойлгох, судлаач нэрээр бөөд хүндэтгэлгүй хандах, онгод тэнгэрийн айлдварыг худал ташаа мэтээр ихэрхэн тайлбарлах, мөчид ойлголтоор өөрийн үзэл бодлыг шинэ бөө нар болон хүмүүст тулгах, алдаатай эцсийн дүгнэлт гаргах, бөөг огтхон ч хүндлэхгүй байж, хүмүүст буруу үлгэр дуурайлал үзүүлэн улмаар олон түмэнд ташаа мэдээлэл өгч болохгүй.
  5. Бөөгийн нэр хүндийг буруугаар ашигласан бохир бизнес эрхэлж үл болно. Түүнийгээ амжиргааны эх үүсвэр болгох нь буруу гэдгийг ухамсарлах.
  6. Бөөгийн зан үйлийг бөө хүнд багш болон онгод тэнгэрүүд нь мөн хашир туршлагатай бөө нар л зааж сургадаг. Аавдаа адуу манахыг заана гэгчээр эгэл жирийн хүнкнпсйнн өөрөө бөө, тэнгэрийн улаач болсон мэт зааж зааварлах ёсон байхгүй.
  7. Бөөг дуурайж хуурамчаар бөөлөх, алдаатай буруу зан үйлийг хийж олон түмнийг төөрөгдүүлэх, мухар сүсэгт хөтлөж,хүмүүсийг хохироох явдлыг хатуу хориглоно. Үйлийн үр хатуу байдаг гэдгийг санах.
  8. Бөөгийн аливаа зан үйлд эгэл хүмүүн оролцохдоо Монгол бөөгийн ёс зүйг хүндэтгэн бөө болон түшээгийн (тулмаашын)зөвөлгөөг хүндэтгэн дагаж оролцох.

Аливаа хүндрэл саад бэрхшээлээс гарах бүх арга зам чухамдаа аугаа Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт бий гэдгийг ойлгож хүнэтгэн дээдлэх.
 

Comments