logo

logo.jpg

Advertisement

Хүний аурагийн нууц

Хүний аурагийн нууц

       Пара сэтгэл зүйн мэргэжилтэнүүд бидний бие болон сэтгэл санаа ямар байх нь организмын аурын чанараас шалтгаалдаг гэж үзэж байна. Ауру гэдэг нь биоэнергийн тусламжтайгаар нөлөөлж болдог биеийн нимгэн гэрлэн бүрхүүл юм. Жишээ нь: хараал хорлол хийх нь аурыг гэмтээнэ гэсэн үг. Нэртэй зөн билэгч, пара сэтгэл зүйч Анатолий Мартынов “энэ бүх зүйл бидний амьдралд байдаг. “Нүдний хор тусахад” буюу дургүйцэл, атаархал төрөхөд  бий болсон сөрөг сэтгэлийн хөдлөл (эмоци) материаллаг болж, бусдын аурт нөлөөлдөг” гэж үзэж байгаа юм. Хараал, хорлол хийх гэж юу вэ? Энэ нь ухамсартайгаар тодорхой хүний био талбайд нөлөөлөхийг хэлдэг. Хэрвээ ид шидтэн (маги) хангалттай чадвартай бол золиосны хүний эрхтэн болон аурт энергийг тодорхой давтамжтайгаар илгээдэг. Үр дүнд нь тодорхой эрхтэн өвчлөх буюу зүрх нь зогсдог. “Тайлбарлаж, эмчилж болдоггүй” өвчнүүд ийм шалтгаантай байдаг. Хэрвээ золиосны хүний хамгаалалт сайн бол үйлчлэлийн нөлөө сул буюу тэг байна.
            Бусад хүмүүсийн сөрөг нөлөөллөөс тусгай арга хэрэглэн хамгаалж болдог. Парапсихологчид астраль “сүнс” буюу шүглэл нь хамгийн аюултай гэж ярьж байна. Учир нь ихэнхи хүмүүс өөрийн биед нь юу шүглэсэн байдгийг мэддэггүй гэнэ. Астраль сүнс хүний биед байрлаж организмын биоэнергийг сорж авдаг. Биоэнергийн судлаачид астраль биет нь хүний аурт нэвтрэн орох чадвартай бөгөөд хүний организм болон сэтгэхүйд нөлөөлдөг гэж батлаж байна. Энэ нөлөөллийн үйлчлэлээр бидний амьдрал, организм, сэтгэл санаанд хортой, муу үр дагаварууд бий болдог юм. Хэдэн жилийн өмнө Кейптуны Их сургуулийн судлаачид бидний сэтгэхүйг үл мэдэгдэх нимгэн биетүүд хянадаг тухай дуулиант нээлт хийжээ. “Кирлианы эффектийг” ашиглан хүний аурт астраль биет нэвтрэн орж байгаа зургийг авч чадсан. Эрдэмтэд астраль нь хар цагаан гэсэн хоёр төрөл байдгийг тогтоосон байна. “Хар” астраль нь аурт нэвтрэхдээ маш идэвхтэй бөгөөд хүний сэтгэхүйг өөрчилж, үндэслэлгүйгээр уурлах, бухимдах, догширох байдлаар илэрдэг. Харин “Цагаан” аур нь хүнд тусладаг байна.
Энергийн мэдээллийн талбайг судалдаг эрдэмтэн Людмила. Т “Астраль биетүүд уур хилэн, хэрүүл маргаантай газар буцлаж байдаг. Жишээ нь: хүүхдийн цэцэрлэгийн нэг өрөөнд орсон хүүхдүүд байнга хэрэлдэж, уйлалддаг байсан. Гэтэл энэ өрөөний хивсний голд үл мэдэгдэх биет шүглэсэн байсан. Тэр биет хүүхдүүдийн сэтгэхүйг хүссэнээрээ удирдаж байжээ” гэж ярьж байна. Эфирийн ийм биет тодорхой орон байрт уягдсан байх нь элбэг. Ийм тасалгаа байрыг экстрасенсорын аргаар цэвэрлэж болдог. Дурын парапсихолог энэ аргыг мэддэг. Гэхдээ хүний биед шигдэн ордог астралууд байдаг нь хамгийн аюултай юм. Энэ астраль цус сорогч буюу вампир гэж нэрлэгддэг. Ийм астралууд хүний биоэнергийн аурт тухайн хүний ёс зүйгүй хүсэл, шуналаар дамжин ордог. Хүний хүсэл хүчтэй байх тусам, вампиртай бүр их бат холбогддог. Хар тамхидалт, архидалт жирийн нэг хортой зуршил биш. Тухайн хүний аурт байгаа “хар” астралууд амьд байхын тулд бараан энерги хэрэгтэй байдаг нь энэ хортой зуршилтай организмд элбэг байдаг гэсэн үг юм. Ийм зуршлаас ангижрахад мөргөл болон эерэг биоэнерги тусладаг нь үүнтэй холбоотой.
            Гэхдээ уг хүн энэ зуршлаас ангижрахыг албадлагагүйгээр өөрөө хүссэн байх ёстой. Товчхондоо астраль биеттэй холбоотой архидалд, хар тамхидалтыг зөвхөн биоэнергийн тусламжтайгаар эмнэнэ. Бидний ярьдгаар хараал хийлгэсэн хүн буюу вампир астраль шүглэсэн хүн аажмаар бие нь муудсаар сүнс мэт болж хувиран таалал төгсдөг. Астраль сүнснээс яаж өөрийгөө хамгаалах вэ? Юуны өмнө өөртөө зориг, хүчийг бий болгож сэтгэлийн хаттай болох, илүү дутуу зүйлд хэт шохоорхохгүй байх, ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахидаг байх, пара сэтгэл зүйн талаар анхны мэдлэгтэй байх... гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
 
 

Comments