logo

logo.jpg

Advertisement

Шинээр томилогдсон элчин сайд, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзав

Шинээр томилогдсон элчин сайд, МБНЭ-ийн  Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзав

БНАСАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, шинэ жилийн зоог барьж, харилцан хүндэтгэлийн үг хэллээ. Хүндэт элчин сайд “Шинэ оны сүүлчийн өдрүүдэд БНАСАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ирж анхны уулзалтаа хийж байгаадаа баяртай байна. БНАСАУ, Монгол Улс хоёр өнө эртнээс найрамдалт хамтын ажиллагаатай явж ирсэн орон билээ. Та бүхэнд ирж байгаа 2018 онд ажлын их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн билээ. 
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Өнгөрч буй 2017 онд БНАСАУ-д зочилох боломж олгосонд их баярлалаа. Бид БНАСАУ-ын бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, хөгжил дэвшлийг анхааралтай сонирхосон билээ. Биднийг БНАСАУ-дахь “Монгол хатан”-ы бунханд хүндэтгэл үзүүлэх боломж олгож байдагт байрласнаа илэрхийлж, Монгол Улсад БНАСАУ-аас суух бүрэн эрхт элчин сайдын ажилдаа их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. Оройн зоог харилцан ойлголцсон, бие биетэйгээ танилцсан, хүндэтгэсэн, халуун дотно яриа өрнөсөн хэмжээнд болж өнгөрлөө. 
Б.Цэлмүүн

Comments