logo

logo.jpg

Advertisement

МОНГОЛЫН ТҮҮХ (Тэргүүн боть) №1

МОНГОЛЫН ТҮҮХ

Би түүх ч биш. Мэргэжил ч өөр. Гэхдээ уншигч олондоо зориулж, нэг жилийн хугацаанд монголын түүхийн зарим онцлог хэсгүүдээс тэмдэглэснээ цуврал хэлбэрээр хүргэж байгаа юм.

(Тэргүүн боть) №1
XIII зууний эхээр азийн их хээр талын нүүдэлчдийн дотроос Чингис хаан товойн гарч, Их монгол улс, улмаар ази, европ хоёр тивийг дамнасан монголийн эзэнт улсийг үндэслэн байгуулсан нь монгол төдийгүй даян дэлхийн түүхэнд ч дуулиантай тод томруун уйл явдал болсон билээ. Тэр үеийг хожим нь түүхэнд монголийн үе хэмээн нэрлэн тэмдэглэдэг болжээ. Тийнхүү бидний өвөг дээдэс монгол гэх нэрээр дэлхийн түүхэнд эргэлт буцалтгүй орсон гэж хэлж болно. Үүнд эзэн Чингисийн гавъяа зүтгэл их байсан билээ.
Цагийн эрхээр Монголийн эзэнт гүрэн задран, улмаар хэд хэдэн хэсэгт хуваагдаж, монголчуудийн хүч нь сарниад байсан XVII зуунаас Зүрчид угсааны Манж чин улс түрэмгийлэн, тэднийг цувуулан цохиж эрхшээлдээ оруулжээ. Монголчууд тийнхуүү манжийн түрэмгийллийн хүнд хэцүү үеийг туулж, 1911 онд харийн ноёрхлийг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан билээ. Монголчууд төр улсаа тийнхүү сэргээн тогтооход тэдний урьдын улс төр, оюун санааны тусгаар тогтнолын уламжлал нь үзэл санааны эх сурвалж, өдөөгч хүчин болж өгсөн нь мэдээж юм.
XX зууны хориод оны эхээс Монгол улс социализмаар замнан байснаа, 1990 оноос ардчилал, зах зээлийн харилцааны замыг сонгон авснаар дэлхий нийтийн хөгжлийн ерөнхий чиг хандлагатай хөл нийлүүлэх болов. 
Монгол улс түүхэн хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг тийнхүү эхэлж байна.

Дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон
Монгол нутагт мезолитын үед малыг гаршуулж эхэлсэн ба дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон байжээ.
Таван мянга орчим жилийн тэртээгээс монголын оршин суугчид хүртэл зэвсгийг үйлдвэрлэж эхэлсний баримт манай хангай, говь, тал хээрийн бүв нутгаас олдсон билээ.
Монгол нутагт хүрэл зэвсгийн уед амьдарч байсан овог аймгууд урлагийн гайхамшигт дурсгал буган хөшөө 550 гаруйг бүтээж өөрийн нутагтаа босгосон бөгөөд улмаар тэрхүү дурсгал манай хөрш өвөр байгаль, Тува, Алтайд нилээн дэлгэрч баруун тийш Казакстан , дундад ази, Умарт кавказаар дамжин зүүн европ хүртэл тархсан байна6
МЭӨ 3-р зуунд Төв азийн нүүдэлчин аймгуудын дундаас монголчууд бидний өвөг Хүннү нар анхны төр улсаа байгуулж түүхэнд тод мөрөө үлдээсэн. Хүннү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогносон бөгөөд түүний дараа Төв Азийн улс төрийн тавцан дээр ноёрхлоо тогтоосон Сяньби, жужан зэрэг монгол угсаатан улсуудын төр улсын эхлэл үндэс суурь нь болж өгсөн юм.
VI зууны дунд үеээс IX зууний сүүл хүртэл Төв Азийн улс төрийн тавцанд Түрэг, Уйгур, Киргиз зэрэг түрэг угсааны овог аймгууд ноёрхлоо тогтоож байсан бөгөөд тэдний дотроос Уйгужууд өөрийн нийслэл Хар балгасыг Орхон голын хөндийд , Сэлэнгэ мөрний савд Бийбулаг зэрэг тухайн үедээ томоохон хотуудыг байгуулж байжээ. Уйгурууд хот байгуулж, гар урлал, худалдаа, газар тариаланг далайцтай хөгжүүлж, бичиг соёлсн боловсролыг эрхэмлэн байжээ.
X зууны эхэнд Хятан нар Төв азид өөрийн хүчирхэг төр улсаа байгуулж 200 гаруй жил оршин тогтнож байсан юм. Хятан гүрний хүн ам, эдийн засгийн байдал соёлын хөгжлөөр харилцан адилгүй нүүдэлчин, суурьшмал хоёр янзын амьдралтай байжээ. Хятан нар, Хэрлэн Барс хот Баруун-Зүүн хэрэм, Өглөгчийн хэрэм, чинтолгойн балгас, Шаазан хот, Талын улаан балгас, Хар бухын балгас зэрэг олон хот сууринг Монгол нутагт байгуулж, мал аж ахуй, газар тариалан аль алинийг нь эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байжээ. 
Ноён уулын булшуудыг малтсан явдал Монгол орны археологийн судалгаа шинжлэлийн түүхэнд гойд содон хэрэг явдал болж, XX зууны археологийн их нээлтийн нэг нь болсон билээ.
1960-1966 онд А.П.Окладников, Д.Дорж нарын зэрэг монгол зөвлөлтийн археологичдын бүрэлдэхүүнтэй монголын чулуун зэвсгийг судлах анги манай улсын бараг бүх аймгийн нутгийг хамарсан хайгуул судалгаа явуулж, хуучин чулуун зэвсгийн дунд, дээд үе, шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгал олон газраас олж илрүүлсэн юм. 
Оцон мааньтын чулуун зэвсгүүд нь дунд палеолитийн үед холбогдох бөгөөд европ, өвөр ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байв. Үүний зэрэгцээ 1960, 1961, 1964 онуудад өвөрхангай аймгийн Хар хорины сангийн аж ахуйн нутаг Орхон голын хойд дэнжид буй Мойлтын амны 4 соёлт давхрага бүхий палеолитийн үеийн сууринг малтан шинжилснээр Төв, Умард, Дорнод Азийн хэмжээнд нэн ховор дурсгал болох нь тодорхой болсон юм.
Монголын чулуун зэвсгийн талаар гүйтцэтгэсэн томоохон ажлын нэг нь 1969 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг ярх уулын дэргэдээс доод палеолитийн үед холбогдох гилбэр зэвсгийн соёлын дурсгал бүхий дархны газар нээсэн явдал билээ.
ярх уулын дархны газар нь Төв, Дундад Азийн чулуун зэвсгийн түүхэнд томохон байр суурь эзлэх дурсгал бөгөөд Монгол нутагт хүн анх нутаглах болсон хийгээд тус тусын палеолитын үүсэл хөгжлийн асуудлыг судлахад онол практикийн чухал ач холбогдолтой.
1990-1994 онд Монгол-японы хамтарсан ‘’Гурван гол’’ төсөл ба 1992-1993 онд Монгол Солонгосын ,, Дорнод-Монгол” төслүүдийн хүрээнд археологийн хайгуул хийх явцад Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас нэлээд тооны чулуун зэвсэг түүвэрлэсэн юм. 
1995-2000 онд А.П.Деревянко, Д.Цэвээндopж, Ж.Олсен нарын удирдсан Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн дурсгал судлах анги Баянхонгор аймгийн Цагаан агуй, чихэн агуйд палеолит, мезолитын соёлт давхрага бүхий суурингуудыг малтан судлахын хамт тэдгээрийн он цагийн хамаарлыг геологи, полеоботаник, радиокарбоны аргаар тогтоох ажлыг ОХУ, АНУ-ын лабораториудад гүйцэтгэж буй нь Монголын чулуун зэвсгийн судалгаанд нэвтэрч буй шинэ зүйл болно.

Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

Comments