logo

logo.jpg

Advertisement

БӨӨГИЙН ТЭЭХЭН

БӨӨГИЙН ТЭЭХЭН
 
Тайтан Мөнхийн тээхийн нэгэн Чөгжий хэмээх ядуу анчин эр долоон хүүтэй амьдрал тааруу, ан гөрөө хийж амь зогоодог байжээ. Түүнийг Мөрөнгийн эхний Хэлтгий буланд суурьших гэхээр нь Баштаг удган бөөлж жатга хийжээ. Гэтэл Чөгжий биеэ битүү хуяглаад унтаж байтал Баштаг удганы хэнгэрэг тархин дээгүүр нь нисэн ирж нар буруу гурав тойроод муухай гонгинон алга болжээ.
 
Өглөө босож Баштаг удганыд очвол чи одоо болтол амьд явж байгаа юмуу? гэжээ. Таны ээлжийг өнгөрсөн шөнө арай гэж давлаа. Өнөө шөнө миний ээлж шүү гэжээ. Тэгээд шөнө болохоор бөөлж удганыг жатгадан үхүүлээд тэр нутагт хүрч айл өрх болсон аж. Чөгжийн долоон хүү бөөгийн тээхний удам угсаа гэж Дархадын баруун отгийнхон буюу өнөөгийн Баянзүрх сумынхан домоглон ярьдаг

Comments