logo

logo.jpg

Advertisement

Зураг түүхийг авч үлдэнэ-40 КРЫМЛЬД

            КРЫМЛЬД

            Хар өнгийн хоёр Бенз суудлын хар машин Улаан талбайн хэсгээр өнгөрч, Крымлын хаалгаар орж, байрны төв хаалганы өмнө зогсож билээ. Энэ удаагийн ажлын айлчлал, ОХУ-ын Ерөнхийлөгч Путины анхаарлын төвд байж, биднийг Прездент зочид буудалд байрлуулсан юм. Жирийн малчны хүүхэд, миний бие Монгол төрийг төлөөлөн ОХУ, Москвад уригдан ажлын айлчлалыг ахлан, Улаан талбай, Крымльдотор хөл тавина гэж бодож явсангүй.
            Төрийн өндөр хэмжээний айлчлалууд болж Кремльд хүлээж авлаа гэж сониноос уншиж, телевизээс үзэж байснаас өөрт ийм хувь тавилан ирнэ гэж бодож байсангүй.
            Монголын улс төрийн бодлого таамаглахын аргагүй өөрчлөгддөгийн нэг жишээ надад тохиосон. Учир нь ингэж дээд хэмжээнд харилцаж байсан миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шууд гудамжинд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Үнэн хэрэгтээ энэ харилцааг зөв үнэлж хөгжүүлсэн бол өөр үр дүнд хүрэх байсан. Улс хоорондын харилцаанд хувь хүний гүйцэтгэх үүрэг гэж байдаг юм билээ. Гэхдээ энэ бүхэн надаас шалтгаалахгүй асуудал юм.
Анх 1989 онд Москвад улаан талбайд анх хөл тавьсан юм. Тэгэхэд ЗХУ-ын Нийгмийн ухааны Академид Социологийн чиглэлээр суралцахаар очсон байсан. Цэргийн сургууль төгссөн надад  дахин Орос оронд суралцах, мэргэжлээ өөрчлөх хүслийг бадраасан билээ. Монголд өөрчлөн байгуулалт өрнөж, цаг төр өөр болж байгааг мэдэрсэний хувьд яаралтай энгийн мэргэжилтэй болох нь чухал байлаа. Тэгээд ч тэр хүслээ биелүүлж чадсан юм. 1991 онд Москвагийн Нийгэм, эдийн засгийн их сургууль эдийн засгийн мэргэжилээр суралцахаар болсон. Тэр жилдээ аав, ээж хоёрыгоо Москвад аваачиж, Улаан талбайд хөл тавьж, Лениний мовзалейд орсон билээ.
            Миний эцэг, эх хоёр жирийн малчин байгаад малаа орхин хэдэн хүүхдээ сургахаар амьдралдаа эрс шийдэмгий өөрчлөлт хийж хотод орж ирсэн улсууд байв. Социалист бүтээн байгуулалт, Зөвлөлт улс, Лениныг хүндлэнэ гэдэг тэдэнд их бишрэл байлаа. Тэгээд аавынхаа хүслийг биелүүлж, мовзалейн урт дугаарт зогсож, Лениний шарилд хүндэтгэл үзүүлсэн юм. Мовзалей дотор урт цуваанаас гарч аав минь Лениний шарилд мөргөсөн юмдаг. Би ихэд сандарч билээ. Үнэндээ тийм үйлдэл хийнэ гэж бодоогүй юм. Харуул хамгаалалт нь яах бол гэж санаа зовсон хэрэг л дээ. Настай хүн болохоор бүх үйл явдалд хамгаалалтынхан тайван хандаж өнгөрсөн билээ. Энэ бол миний хоёр дахь Улаан талбайд аялсан аялал байв. Дараа нь монголоос ирсэн олон хүнийг дагуулж Улаан талбайг зорьсон доо.
            Ажлын айлчлал эхлэхээс 3 хоногийн өмнө Москвад Монголын ЭСЯ-д очиж байрлав. Цаг зав гаргаж төгссөн сургууль Москвагийн Нийгэм, Эдийн засгийн их сургуульдаа очиж, Төв байр болох 20-30-аад оны Коментерний төв байр байрлаж байсан байранд захирал В.И.Жуковтай уулзсан. Бид удаан ярилцаж сууж, дурсгалын зураг үлдээжээ.
            Прездент зочид буудлын цонхны харалдаа Их Петр хааны хөшөө сүндэрлэнэ. Яагаад ч юм, азаар гэж болохоор дурсгалын зургаа авахуулжээ. Бидний энэ уулзалт Прездент зочид буудлын танхимуудад өрнөж, амжилттай болж, бидний гол хүсэлтийг биелүүлсэн билээ.
Энэ хэдэн зураг байгаагүй бол түүх өөрөөр, миний дотоод санаанд л үлдэх байв. Зураг түүхийг авч үлддэг гэдэг энэ билээ.
Төр нэгэнт ажлын туршлагыг минь ашиглахгүй болсон тодорхой учраас дурсамж бичиж байгаа юм. Иймэрхүү уулзалт 13-14 удаа хийгдсэн. Уншигч олонд сонирхуулах зорилгоор нэг удаагийн ажлын айлчлалыг тоймлон толилуулж байна. Тэгэхдээ бичиж болохгүй асуудлууд хасаж байгааг ойлгоно биз ээ.
ОХУ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн санаачилгаар Москва хотноо Монгол Улсын ҮАБЗ, ОХУ-ын АБЗ-ийн хамтарсан зохицуулах бүлгийн Ажлын зөвлөлдөх уулзалт болж,  монголын хэсгийн ахлагч, Ажлын албаны дарга, миний бие оролцов.
            Москвад очсон өдөр ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн санал болгосон ажлын айлчлалын хөтөлбөртэй танилцаж, ярилцлагын бэлтгэл, боловсруулалтыг хийв.
Эхний өдөр ОХУ-ын ГХЯ-ны байранд Ази тивийн нэгдүгээр департаментын захирлын өрөөнд уулзалт, ярилцлага болж, ОХУ-ын талаас; ОХУ-ын ГХЯ-ны Ази тивийн нэгдүгээр департаментын захирлын үүрэг гүйцэтгэгч К.В.Внуков,  ОХУ-ын Монгол дахь элчин сайдын яаманд зөвлөх асан Б.Б.Мещанинов, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн референтууд Н.Н.Успенский, А.В.Поповнароролцов. Манай хоёр орон өнө эртний найрамдалт харилцаатай , өргөн хүрээн дүр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн уламжлал, ОХУ-тай тогтоосон найрамдалт харилцаа, тал бүрийн хамтын ажиллагаа нь манай улсын аюулгүй байдлын таатай орчинг бүрдүүлж байгаа, Монгол Улс, ОХУ-ын хооронд тогтсон улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаа ч амжилттай хөгжиж байгаа тухай, Монгол, Оросын харилцаанд түүхийн өмнөх үеэс өвлөгдөн, олон жил үргэлжилсэн“Их өр”-ийн асуудал шийвэрлэгдсэн нь манай орны хувьд цаашид эдийн засгийг хөгжүүлэх  таатай нөхцлийг бүрдүүлж байгаа тухай ярилцсан.
ОХУ-ын төрийн тэргүүн Монголд айлчилж, хоёр орны харилцааны үндсийг тодорхойлсон “Улаанбаатарын Тунхаглал”-ын хэрэгжүүлснээр хоёр орны харилцаа шинэ шатанд дэвшин гарсан, хүрсэн үр дүнг дүгнэж, цэгнэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал нэн чухал ач холбогдолтой байгааг тэмдэглэж, айлчлалын товийг манай тал санал болгосон.
Монгол-ОХУ харилцааны талаар санал солилцлоо. ОХУ-ын Гадаад хэргийн сайд И.Иванов, ОХУ-ын АБЗ-ийн Нарийн бичгийн дарга В.Рушайлонар Монгол улсад, Мөн муж, аймгийн төвшинд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байна, үүний тод жишээ нь захирагч Говорины Монголд хийсэн айлчлал болно. Ноён Миронов УИХ-ын удирдлагатай уулзаж санал солилцсон нь хоёр улсын парламентийн хоорондынхарилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаагийн нэг илэрхийлэлюм. Мөн Халхын голын ялалтын 65 жилийн ойг хамтран зохион байгуулсанд ихээхэн ач холбогдол өгсөн. 
            К.В.Внуков хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжихийн зэрэгцээ хоёр улс олон талт харилцааны асуудлаар байр суурь нэг буюу ойролцоо байдгийг онцгойлон тэмдэглэж байсан. Тэрээр Монгол Улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч статустай оролцож байгаад баяр хүргэж, цаашид ОХУ нь энэ байгууллагын хүрээнд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол талын төлөөлөгчид энэ саналыг дэмжиж, төмөр замын шинэчлэл, транзит тээвэр зэрэг олон асуудал гурван талын хэлэлцээр дээр авч үзэх боломжтой гэв.
            ОХУ-тай тогтоосон найрамдалт харилцаа, тал бүрийн хамтын ажиллагаа маань манай улсын аюулгүй байдлын таатай орчинг бүрдүүлж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд тогтсон улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаа ч амжилттай хөгжиж байна. ОХУ-тай тогтоосон уламжлалт харилцаа маань шинэ шатанд гарч байгааг тэмдэглэсэн.
            Энэ удаа уулзалт, ярилцлага “Президент” зочидбуудлын “Изразец” танхимд болж,Монголынталаас; МонголУлсаас ОХУ-д суугааонцбөгөөдбүрэнэрхтэлчинсайдС.Баяр, Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, хошууч генерал Д.Бадам,ОХУ-ын талаас; ОХУ-ынАюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Н.Н.Спасский, ОХУ-ын ГХЯ-ныАзи тивийн нэгдүгээр департаментын захирлын үүрэг гүйцэтгэгч К.В.Внуков нар оролцов.
Н.Н.Спасский, МонголУлсын ҮАБЗ-ийн Ажлын албаны төлөөлөгчидөд бэлтгэсэн хөтөлбөрт оросын талын онцгой ач холбогдол өгч байгаа асуудлуудыг товч дурдлаа. Олон асуудлаар өргөн хүрээтэй ярилцав.
            Мөн Ази дахь бүс нутгийн аюулгүй байдлын тухай, Умард солонгосын цөмийн аюул, бусад хурцатмал асуудлууд, Бүс нутгийн өндөрхөгжилтэй орнуудтай хийж байгаа хоёр талын хамтын ажиллагаа, Иракын байдал зэрэг асуудлаар санал солилцсон юм.
            “Прездент” зочидбуудлын “Жёстово” танхимд Монгол, Оросын зохицуулах бүлгийн ажлын гуравдугаар уулзалт ОХУ-ын талаас; ОХУ Аюулгүй байдлын албаны олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч захирал В.И. Ульяов, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн референт Н.Н.Успенский, А.В.Попов, В.Г.Силинский нар оролцов. Энд олон улсын терроризм, Оросын тал хилийн байгууллагууд хооронд хийгдсэн үйл ажиллагааны талаар ярьсан.
Сүүлийн  үед үндэсний аюулгүй байдалд холбоотой  гадаад, дотоод нөхцөл байдал, хүчин зүйлүүд өөрчлөгдөж байна. Хуучин аюул холдож, магадгүй илүү ноцтой шинэ шинэ аюул бий болж байна. Тиймээс, аюулгүй байдлын тухай ойлголтод шинэлэг байдлаар хандах шаардлага тавигдаж байна гэж үзсэн.
Эдийн засаг, экологийн, хүний аюулгүй байдлыг хангах, олон улсын терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодисын хууль бус наймааны эсрэг тэмцэхзэрэг амаргүй зорилтууд тулгарч байна.
Уламжлалт бус ийм аюул занал хувь хүмүүсийн төдийгүй, үндэсний аюулгүй байдалд  ноцтой нөлөөлөх болж байгаатай холбогдон үндэсний аюулгүй байдлыг хангахад улс төр-нийгэм-эдийн засгийн бодлого, үйл ажиллагааны талаас нь цогц байдлаар хандах шаардлага гарч байна. Зөвлөлдөх уулзалтын явцад эдгээр асуудалд анхаарал хандуулж байгаа нь цаг үеэ олсон  арга хэмжээ гэж үзэж байв.
Анхаарал татсан нэг асуудал бол хил дамнасан малын хулгайтай тэмцэх асуудал юм. Малчдын амжиргааны үндсэн эх үүсвэр болсон малын хулгай гарсаар байна. ОХУ-ын Тувагийн талаас хил давж мал хулгайлах гэмт хэрэг, оролдлогууд буурахгүй, харин ч зэвсэглэсэн бүлэг этгээдүүд зохион байгуулалттай байнга халдах болов.
Уулзалтын өмнөхөн Монголд Хил дамнасан малын хулгайтай тэмцэхэд, аймаг орон нутаг, хүчний болон хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр орон нутгийн хамтарсан зөвлөлдөх уулзалтыг  хийсэн байсан нь ярилцлагад тус төхөм болсон.
ОХУ-ын цэргийн их, дээд сургууль болон төрөл мэргэжлийн сургуулиудад  сургах асуудлыг хөндсөн.
            Улаан талбайн ойролцоо орших Төрийн Думын байранд Төрийн Думын Олон улсын асуудлын байнгын хорооны дарга К.И.Косачёв өрөөнд уулзалт, ярилцлага эхлэв.ОХУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе хошууч генерал Бадам, Элчин сайдын зөвлөх Дамдинсүрэн нар байлцав.
            Монгол Улсын төлөөлөгчтэй анх удаа уулзаж байгаагаа тэмдэглээд цаашид уулзалтын давтамж илүү ойрхон болно гэдэгт найдаж байгаагаа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой шууд холбоо тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд харьцангуй таатай нөхцөл бүрэлдсэнээр үндэсний эрх ашигт нийцсэн, нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлэх өргөн бололцоо бий болж, өнөөгийн нөхцөлд манай төр, засгийн бодлого  үндэсний аюулгүй байдлыг явцуу хэлбэрээр бус шинэлэг байдлаар нэлээд өргөн хүрээнд хангахад чиглэгдэж байна.
Уламжлалт бус аюул занал хувь хүмүүсийн төдийгүй, үндэсний аюулгүй байдалд  ноцтой нөлөөлөх болж байгаатай холбогдон үндэсний аюулгүй байдлыг хангахад улс төр-нийгэм-эдийн засгийн бодлого, үйл ажиллагааны талаас нь цогц байдлаар хандах шаардлага гарч байна. Миний бие Манай хоёр орон өнө эртний найрамдалт харилцаатай, өргөн хүрээнд үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалтай.ОХУ-тай тогтоосон найрамдалт харилцаа, тал бүрийн хамтын ажиллагаа маань манай улсын аюулгүй байдлын таатай орчинг бүрдүүлж байна.Монгол Улс, ОХУ-ын хооронд тогтсон улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаа  ч амжилттай хөгжиж байна.
Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж Европын Холбоо, түүний гишүүн орнууд, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарч байна.   
Монгол Улсаас бүс нутагт явуулж байгаа бодлого, идэвхтэй үйл ажиллагааны хүрээнд Ази, Номхон далайн бүсийн бусад орон, ялангуяа АСЕАН-ы гишүүн орнуудтай хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд ахиц гарч байна.
Монгол Улс сүүлийн үед энэ чиглэлээр зарим тодорхой алхам хийж,  тус бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагууд болох Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх Зөвлөлгөөн (АХАИБЗ), Азийн хамтын ажиллагааны яриа хэлцээний (Asian Cooperation Dialogue) гишүүн болсноос гадна ШХАБ,  АПЕК-т ажиглагчийн  статус аваад  байна.
Манай улсын цөмийн зэвсэггүй статус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж бид үздэг.
            “Президент” зочидбуудлын “Синяягостиная” танхимд, МонголУлсаас ОХУ-д суугааонцбөгөөдбүрэнэрхтэлчинсайдС.Баяроролцсон.
            ОХУ-ынталаас; ОХУ Аюулгүй байдлын албаны олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч захирал В.И. Ульяов, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх В.И.Верещака, мөн зөвлөх А.А.Бойцов, референтН.Н.Успенский, А.В. Поповнароролцов.
            Хоёр талын онцгой сонирхлыг татсан эрчим хүчний экспорт, газрын тосны транзит тээврийн, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллаганы асуудлыг ярилцахыг санал болов.
            В.И.Верещака, газрын тосны транзит тээврийн асуудлаар санал солилцлоо. Улаанбаатар төмөр зам компанийн байдал, гэрээний талаар оросын талд танилцуулаад давхар татварын асуудлыг оросын талд сонирхууллаа.
Миний хувьд, Байгаль цагуурын байдал манай орны хөдөө аж ахуйд нөлөөлж байдгийн хувьд онцгой ач холбогдолтой байдаг. ОХУ-тай хамтран ажиллах чиглэлд мах, махан бүтээгдэхүүний борлуулалт нэн чухал ач холбогдолтой юм. Хөрш зэргэл дээ оршдог Монгол Улсын хувьд мах, махан бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх өргөн боломжийн тухай санал дэвшүүлсэн.
            Үүний дараа А.А.Бойцов Монгол, ОХУ хооронд байгуулагдсан цэрэг, техникийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн биелэлтийн журам үе шатуудын талаар дэлгэрэнгүй ярив. ОХУ-д төрийн сангийн зардлаар суралцаж байгаа сонсогчдын тоо, сургалтын төлбөрийн талаар оросын талтай санал солилцлоо.
            Ярилцлагын төгсгөлд хоёр тал уулзалтын дүнг нэгтгэн дүгнэв. Монгол Улсын ҮАБЗ, ОХУ-ын АБЗ-ийн хамтарсан зохицуулах бүлгийн Ажлын зөвлөлдөх уулзалт болж, тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцов. Хамтарсан зохицуулах бүлгийн Ажлын зөвлөлдөх уулзалт нь харилцан ойлголцсон, бүтээлч болж өнгөрлөө. Бидний хамтын ажиллагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжиж өргөжив. Уулзалтаар ярилцсан сэдвүүд сонирхолтой, ажил хэрэгч байсан учраас бид цаг хугацаа хэрхэн өнгөрсөнийг ч анзааралгүй, ярилцаж байв.
            Оросын стратеги судлалын хүрээлэнгийн захирал Е.М. Кожокинтай уулзаж, тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай ажилтай танилцав. Москва хотын түгжрэл дунд ирж, очихдоо ихэнх цагаа зарцуулж билээ.
Хамтарсан зохицуулах бүлгийн Ажлын зөвлөлдөх уулзалтын талаар Москва дахь МОНЦАМЭ-ийн сурвалчлагч Ш.Шагдарт ярилцлага өгснөөр энэ удаагийн ажлын айлчлал  өндөрлөж билээ.
Д.Жаргалсайхан
 

Comments