logo

logo.jpg

Advertisement

Монгол нум

Монгол нум

 
Хүн төрөлхтөн 60 мянган жилийн өмнөөс нум сумыг хэрэглэж ирсэн гэдэг. Гэтэл хүн төрөлхтөний амьдралд эргэлт гаргасан энэ чухал зэвсгийг ямар хүмүүс анх сэдэж хийв. Монгол нумын гарал үүслийн уг эхийг  сурвалжлан судалж үзэх аваас  хүй нэгдлийн  үед холбогдох төдийгүй Монгол нум сумын хөгжил хувьслыг сурвалжлахад таван том үе шатыг дамжин хөгжиж ирсэн нь тодорч харагддаг. Тухайлбал: Балар эртний үе -Анхан хүй нэгдлийн үеэс МЭӨ XXVIII зуун, Нэн эртний үе-МЭӨ  XXVIII зуунаас МЭӨ XII зуун, Эртний үе- МЭӨ XII зуунаас МЭ IX зуун, Дундад эртний үе IX зуунаас XVIII зуун, Шинэ үе-XVII-XXI зуун гэх мэт үе шатуудыг дамжиж сайжирч боловсорч иржээ.
 
Балар эртний үед хүн төрөлхтөн ан гөрөөний олз омгоо ихэсгэх зорилгоор нум сумыг анх сэдэн үйлджээ. Тэгэхдээ уян хатан чанартай модны ширвэж тэгшрэх төрөлх чанарт дулдуйдаж байсан гэсэн үг юм.
Нумыг хүннүчүүд төр улсаа байгуулсан үеэсээ эхлээд хөрш зэргэлдээх улс орнуудыг нумт  цэргийн хүчээр аагалж, хилийн дээс өөрчлөхийг эс зөвшөөрч байсан юм.
 
Хүн улсын өмнөд хөрш нанхиадууд хүннүчүүдийн цэрэг зэвсгийн хүчийг барахаа байгаад МЭӨ 307 онд эртний хятадын Жоу улсын ван У Лин гэгч хятадын нүсэр тэрэгт цэргийг өөрчилж, яг хүннүчүүд шиг болцгооё хэмээх уриа дэвшүүлж, нум сум харвахыг сурч хүнчүүдийн хувцас өмсөхийг харъяат нартаа тушааж байжээ. Мөн энэ үед хүнчүүдийн ширэн гутал хятадад нэвтэрч эхэлжээ.
 

Comments