logo

logo.jpg

Advertisement

“Язгуур шүтээн” бөөгийн холбооны шинэ жилийн цэнгүүн боллоо

“Язгуур шүтээн” бөөгийн холбооны шинэ жилийн цэнгүүн боллоо 

2017 оны хамгийн сүүлчийн арга хэмжээ болох “Язгуур шүтээн” бөөгийн холбооны шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өнгөрлөө. Энэ арга хэмжээнд МБНЭ-ийн  Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан, МБНЭ-ийн Тэрггүүн дэд Ерөнхийлагч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нарыг урьсан байна.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү нар баяр хүргэж үг хэлээд “Язгуур шүтээн” бөөгийн холбооны тодорхойлолтыг үндэслэн Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар Ц.Оюунбат, Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар Я.Бурмаа, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар Г.Оюунболд нарыг тус тус шагнасан байна. 
“Язгуур шүтээн” холбооны шинэ жилийн цэнгүүнд урлаг соёлын нэртэй дуучин, уран бүтээлчид ирж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
                                                   Б.Цэлмүүн

Comments