logo

logo.jpg

Advertisement

Гадаадын иргэн Монгол бөөд хандав

Гадаадын иргэн Монгол бөөд хандав.
Алс холын АНУ-аас нэг эмэгтэй Жоанна Бруукс Монгол бөөд хандаж, өөрийн асуудлаа шийдвэрлүүлэхээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд хандсан байна. Тэрээр монголын бөөгөөр зан үйл хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэгээд цөөхөн хоногийн хугацаатай монголд ирсэн тул богино хугацаанд хүсэлтэд нь туслалцаа үзүүлэхийг хүссэн.
                МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан АНУ-ын иргэнд тодорхой бөөгийн байгууллага, улаачийн хаяг өгч үйлчлүүлэхээр хувиарласан байна. Мөн монгол бөөгийн зан үйлд цаг хугацааны хүчин зүйлийн талаар тайлбарлаж өгсөн. Манай байгууллагад үйлчлүүлэгчийн санал, хүсэлт чухал ач холбогдолтой байдгийг дурьдлаа.
Эцэст нь  монгол бөөгийн зан үйл хэрхэн үйлчилсэн талаар МБНЭ-д мэдээлж, харилцан холбоотой ажиллахыг хүслээ.
Хүсэлтийг хүлээн  авч түргэн шуурхай үйлчилж, туслалцаа үзүүлсэн МБНЭ-д талархаж байгаагаа уламжиллаа.
Б.Банзрагч
 

Comments