logo

logo.jpg

Advertisement

Дарьганга

Дарьганга
 
            Дарьгангач уул нь Сvхбаатар аймгийн нутагт оршин суух бєгєєд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сvvлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох vест Манжийн хааны тємєр сvргийг адуулгахаар цахар, халх, єєлдєєс татаж халхын Тvшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сvрэгчин хvмvvс болно. Хуучин Дарьгангын сїрэгчин нь доорх 5 гар болж байв.Vvнд:
           1. Баруун гар адуучин. Бухын ширээтээс Хар цав хvртэлх газар буюу Сvхбаатар аймгийн Онгон, Халзан сумдын зааг Ноён хєндий, Лонгийн чулуугаар нутаглаж байв.
           2. Зvvн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хvртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана.
            3. Баруун гар тэмээчин. Хєшєє цагаан хєєврєєс Тєгрєг жирэм Аргалын уул хvртэл Баяндэлгэр сумын нутаг Дєхєм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана.
            4. Зvvн гар тэмээчин. Сэвх vvл, Баян булагаас Жингэр цагаан тэмээт, Єєш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Тєвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бїхий говирхог газраар нутаглана. 
             5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруун булаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дєхєм бригадын нутгаар сууна.
Дарьгангын сvрэгчин нь Чин улсын vед Жанчхvvгийн Гусай амбанд захирагдан <Дарьгангын таван гар> нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дvрэм батлагдан хуучин таван гарыг єєрчлєн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн тєв Ихбулаг гэдэг газар тєвлvvлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сїхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Ихбулаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ.
 
Ийнхvv Дарьгангын одоогийн байршил тогтож, Сvхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна.
Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мєнгє дархлах урлалаар монгол даяар нэрлэгтэй билээ.
 
Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь  мөнгөн урлал юм.Манжийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бий болсон байдаг.
 Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьгангын дархчууд, Дарьганга хийцийг манай эрдэмтэн судлаачид багагүй судалж өөрсдийн бүтээлдээ арга барил, мөн чанар, онцлогийг нь тусгасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн Ш.Баатар “Хархорум хотынТүмэн-Амгалан тордны тухай” өгүүлэлдээ  “Китан нарын ур хийцийг  Их Монгол Улсын дархчууд өвлөн авч одоог хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол  Монгол Улсын зүүн хязгаар дахь  Дарьганга хийц юм. Дундад Азиас улбаатай соёл бидний өнөөг хүртэл  амь бөхтэй оршсоор байна” гэж тэмдэглэсэн байдаг. Эргэцүүлж бодоход Китан гүрний үеийн түүхийн дурсгалт барилгын хананы болоод  гоёл чимэглэлийн зүйл дэх билэгдлийн чанар нь үнэхээр Дарьганга хийцэд уламжлагдан шингэсэн байдаг юм.

             Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл зуун дал орчим жилийн хугацаанд  хорь гаруй алдартай дархан амьдарч байжээ. Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн нар байна.
 
 Эдгээр авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан баяжуулсан  бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар  мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм
.
“Матаад давтаад хийнэ л биз
Мангийн Зунзуй нь байхгүй биш
Матар арслан сийлнэ л биз
Дахиад давтаад хийнэ л бизээ
Дондов дархан нь байхгүй биш
Тахиа нохой сийлнэ л бизээ” гэсэн яриа ч нутгийн ард олны дунд түгсэн байдаг.
Дарьгангын нэрт дархчуудын уран ухаан, нарийн ур хийцийг төр засаг өндрөөр үнэлж,  Дамбын Молом, түүний дүү Д.Дүйнхэр, М.Балдан-Осор, М.Зундуй, Содов нарыг урин залж  төрийн захиалгаар алт, мөнгөн эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйл хийлгэж байсан түүхтэй.

Мэдээ оруулсан: И.Чулуунболд
 
 

Comments