logo

logo.jpg

Advertisement

​МОНГОЛЫН ТҮҮХ № 4. Ди нар ба Хүн Улс

№ 4. Ди нар ба Хүн Улс                   
 
Эрт дээр үеийн Төв Ази, Монгол оронд амьдарч, түүхийн сурвалжид нэр тэмдэглэгдэн үлдсэн аймаг овгуудын дотроос анхных нь ди нар байсан бололтой байдаг.Ди нарын нэрийг эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой гэсэн хоёр дүрс үсэг нийлүүлэн бичсэн байна.
Ди нарын нэрийн зурлагад тийнхүү нохой дүрслэгдэн орсон монгол түрэг уйгарууд өөрсдийн өвөг дээдсийг чонын буюу чоно-нохойн гаралтай хэмээн үздэг байсантай ямар нэгэн холбоотойг харуулж байна. Учир нь чоно,нохой хоёр эрт дээр үед бараг нэг адил утгатай ойлгогдон яригддаг байжээ.
            Ди нар бүхэлдээ Монгол оронд оршин амьдарч байсны дотроос Өвөр монголд байсан хэсэг нь Умард ди, Цагаан ди гэх зэргээр ялгарч, их элсэн говиос хойш, Ар монгол дахь хэсгийг Хятадаар “бэйди”  (Умард Ди) гэдэг байжээ. 1Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин, 1962, тал 1-21 (хятадаар)
            Харин нүүдэлчин овог , аймгуудын дунд  төр улс, бичиг үсэг үзээгүй байхад эртний Хятадын түүх судар дээр дурдсан өвөг монгол угсааны гол овог аймгуудын нэрсийг бүрэн зөв биш ч гэсэн ойролцоо төстэй дуудлагаар нь тэмдэглэн үлдээсэн нь чухал юм.
Ху, Хүн , Хүннү гэдэг нэрээр өвөг монгол угсааны гол аймгуудыг нэрлэдэг байжээ.
Түрэг, Энэтхэг, АНУ болон Европын олонх улс оронд Хүннү нарын нэрийг гол төлөв “Хүн” хэмээсээр ирсэн нь үнэн байдалд илүү нийцэж байгаа юм. Хятад, Монгол, ОХУ-д голдуу Хүннү, Сюүннү , Хүннү-Сюүннү хэмээн нэрлэх уламжлал тогтсон юм. Хүннү нь уг нэрийн эртний хуучин дуудлага, Сюүннү гэдэг нь түүний орчин цагийн шинэ хэллэг учир утгын хувьд адил ажээ. Хэргийн гол учир нь угаасаа хүн гэдэг нэр яагаад хүннү болсон бэ? гэдэгт оршино.
Хятадаар Хүн=Сюүн гэсэн утгатайн дээр бас Нү хэмээх боол гэсэн утга бүхий үг залгаснаар Хүннү ( Хэрцгий боол) гэсэн нэр үүсчээ. Дайчин нүүдэлч Хүн аймаг овгууд ч гэсэн өөрийн зүгээс суурьшмал хятад улсад удаа дараалан довтолж хот суурин, газар тариалан, хүн амыг нь сүйтгэдэг байсны учир Хятадын төрийн эрх баригчид тэдэнд тийнхүү хэрцгий боол хэмээх хоч нэр өгснөөр хүн нар хятадын түүхэнд Хүннү, Сюүннү гэж алдаршжээ. Академич ринчен нар тэргүүтэй эрдэмтэд Хүн нарыг Хүн хэмээн бичдэг байсан боловч монголын түүхийн нэгэн боть зохиол, гурван боть ,бага,дунд, дээд сургуулиудын сурах бичиг, гарын авлага, цөмд нь Хүннү хэмээн бичих явдал ягштал тогтсон.
            Өгүүлэгдэн бүхий эрт цагт Монгол орны хойд , баруун хойд , зүүн хойд талаар Динлин зэрэг анчин гөрөөчин, цаатан, загасчин овог аймгууд оршин амдарсаар байсан юм. Тэгэхдээ Хүннү, Сиху, Дунху, Ючэжи аймгууд тэднээс хар;цангуй дээгүүр хөгжилтэй жинхэнэ нүүдэлчин малчин овог аймгууд байсан юм.
            Хүрэл төмөр зэвсгийн үеээс эхлэн Хүннү нар 24 том аймаг болж хуваагдаад сайн үүлдрийн адуу, үхэр ,хонь, ямаа,голон маллаж тэмээ, илжиг, луус бага зэрэг өсгөдөг байжээ. Жилийн дөрвөн улиралд өвс усны аяыг дагаж оторлон нүүж амьдардаг байсан.
Тайван цагт Хүннү нар мал маллахын хажуугаар ан гөрөө хийж эрх дураар амьдран суудаг байжээ.Дайн дажны аюул нүүрлэсэн үед нум сум харваж чадах эрчүүд цөм хуягт морьт цэрэг болж, цэрэг дайны сургууль хийж, дайсантай тулалдах, довтлох бэлтгэл хийдэг байжээ.
            Тэгээд МЭӨ 209 онд Модун, Хүннүгийн Шаньюй хаан болж, бүх 24 аймгаа нэгтгэн захирч Хүннү улсыг үндэслэн байгуулсан байна.Хүннү улс бол төв Азийн түүхнээ байгуулагдсан нүүдэлчдийн анхны төр улс байсан бөгөөд тэр ь чухамхүү монгол нутагт үүсэн бий болсон нь сонин бөгөөд чухал юм.Хүннү улсын Шанью хаан Модунгийн өргөө ордон нийслэл Луут хот нь Монгол орны төв хэсэгт, Хангайн нуруу, Орхоны хөндийд, хожмын Монгол улсын нийслэл Хархорум хот баригдсан газрын орчим байжээ гэж зарим эрдэмтэд үздэг. 1Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин, 1962, тал 24-25 (хятадаар)
                Модун Шанью бас монголын умард хязгаар буриад, тува, хакас нутагт оршин амьдарч байсан Хүньюй, Динлин, Гегүнь,Кюэше, Цайли зэрэг нүүдлийн малчин, цаатан, анчин гөрөөчин аймаг, овгуудыг эзэлж, дэвсгэр нутгаа Хакас, Байгал нуур хүртэл тэлсэн байна. Дараа нь Модун Шаньюй цэргээ хөдөлгөж, урьд эртний хятадын Мын Тянь жанжны булаан эзэлсэн Ордос газар болон тэр хавийн нутгийг чөлөөлөн, эргүүлж Хүннү улсдаа нэгтгэн авсан байна. Түүнчлэн баруун зүг хөдөлж, одоогийн Казахстаны нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин малчин Үцүн аймгууд болон Дорнод, Өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээл нөлөөнд оруулжээ.
Хүннү тэргүүтэй Төв азийн нүүдэлчдийн дайчин зориг санаа нь Хятадын гэмт хэрэгтэн цэрэг залуус торгон асраас командлагч хүнд сурталт түшмэд, жанжин нарынхаас хавьгүй илүү байжээ.
Л.Н.Гумилевын бичсэнчлэн “нас бархынхаа өмнө Хүлүгү Шанью гэгээрэл боловсролтой төрийн эрх баригчдад ч төдийлөн элбэг байдаггүй оюн ухаан, алсын бодолтой болохоо харуулсан байна”. 1 Мөн тэнд, тал 143.
            Хүннү оронд айхтар их зуд болж олон мал үхээд хавдарт өвчин гарч өчнөөн төчнөөн хүний амь үрэгдэж, амьд үлдэгсэд нь өлсгөлөнд нэрвэгдэн их аюулд учирчээ.  МЭӨ 85 онд Хүлүгү шанью нас баржээ.
            Хань улс нэгэнт хүчирхэг болж мандан байхад манай улс бууран доройтоод сэргэх боломжгүй болсон байна. Бодит байдлыг нягтлаж үзээд Хуханье шанью хятадад дагаар орсон болж байгаад улс орноо тайван нөхцөлд сэргээн тэнхрүүлхээр шийджээ.
            Хүннү нарын олонх нь Чжичжи шаньюйн захиргаанд байсан боловч тэрээр хятадын талын тусламж дэмжлэгийг олсон Хуханье шаньюйгаас болгоомжилж, өргөө гэрээ Хангайн нуруу, Орхоны хөндийгөөс Жунгар нутгийн Тарвагайн өвөрт нүүлгэн шилжүүлжээ.
Хүннү гүрэн тухайн үед Хятадын хараат түшмэг улс байсан боловч жинхэнэ монгол нутгийн үндсэн хэсэг нь Хуханьед захирагдаж, Жунгар, Казахстан,Хягас, Динлин Чжичжи шаньюйн мэдэлд байжээ. Хүннүгийн шаньюд Ухуань зэрэг урьдын эзлэгдсэн аймаг овгууд арьс үс болон бөс даавуугаар алба барьдаг хэвээр байжээ. 
 
Түүхийн жимээр аялсан Д.Жаргалсайхан
 
 

Comments