logo

logo.jpg

Advertisement

ОТЕМ болон ТЭНГЭР ШҮТЛЭГ хаанаас үүсэлтэй вэ?.

Энэ буланд бидний үйлсийн тухай бичдэг идэвхтнүүдийн материалаас тавьж байна.

ОТЕМ болон ТЭНГЭР ШҮТЛЭГ хаанаас үүсэлтэй вэ?.

Нийгэм, хүн төрөлхтөн өөрчлөгдөн хөгжиж, цаг хугацаа урагшлахын хэрээр хүн өнгөрсөн үеийнхээ түүх, үүсэл гарвал, уг үндсээ таньж мэдэж, судалж, тодотгож байх учиртай юм. Монголчуудын өнөө үеийн нүүдлийн өв соёл, газар зүйн байршил болон хүн амын иргэншил нь Хүннүчүүдийн бий болгосон түүхийн улбаа юм .Монголчуудын өвөг болох Хүннү нарын гар урлалын онцлог нь амьтны загвар талтан ба хүрэл урлал юм.ТөвАзид ноёрхож байсан нүүдэлчин хүннү нарын амьтны загвар талтан ба хүрэл гар урлалын буга, янгир, бар, чоно зэрэг араатан, бүргэд, шонхор зэрэг нүүдэлчдийн шүтээн тотем болсон жигүүртэн шувууд, морь,тэмээ зэрэг мал адгуусын болон нар сарны дүрслэл нь " Монгол " бөө мөргөлд түгээмэл байдаг. Гэтэл эдгээр ан амьтны тотем шүтлэг нь монголбөө нараас гадна түнгүс гарвалтай "Сибир "-ын бөөнарын дунд мэр сэр байхаас өөр ямар ч үндэс гарвалтай бөөнарт хадгалагдаж үлдээгүй нь хүннү нар монголчуудын өвөг гэдгийг олон зүүн жилийн түүхийн явцад баталж буй явдалюм. Түүнчлэн түрэг уйгарууд монгол нутгаас нүүдлэн явахдааТүрэгүүд " Шонхор " шувуугшүтээнээболгож, сарыгсүлднийнэгхэсэгболгон авсан болУйгарууд " Сар "- ыгсүм хийдийнхээ орой тотемоо болгон авч үлджээ. Мөн Түрэг, Уйгарын угсаа гарвалын домог нь чонотой холбоотой бол Монголчуудын угсаагарал ч " Бөртэ чоно, хоо марал"-аас эхтэй билээ. Хөх Түрэгүүд" Тэнгэрмэт тэнгэрээс болгоогдсон Түрэгийн мэргэнхаан" гэдэг бол харин Уйгарууд " Сартэнгэр төлзий болсон баатар мэргэн уйг архаан" гэж өргөмжилдөг. Мөн Монголчууд" Дээд тэнгэрээс заяат төрсөн" хэмээн дээдэлдэг уламжлалтай байсан ажээ.
А.ГОТОВ

Comments