logo

logo.jpg

Advertisement

Уулзалтад оролцов

Уулзалтад оролцов

Энэ жилийн өвөл Бээжин хот өмнөх жилүүдийг бодвол утаа багассан нь нүдэнд тодорхой тусч байлаа. Биднийг Монголоос хөдөлж байхад хүйтэрч эхэлсэний адил Бээжин хотод мөн адил хүйтэн угтсан юм. 
Хэдийд очсон ч Бээжин хот дулаахан байдаг байсан бол энэ удаа нилээд хүйтэн угтсан нь энэ жилийн онцлог гэлтэй. Ажил цугларах, тарах үеийг эс тооцвол автомашины түгжрэл багассан байна. 
Бээжин хот хэний ч нүдэнд харагдахаар цэцэглэн хөгжиж байна. Шинэ загварын өвөрмөц шийдэлтэй барилгуудаар өнгө төрхөө өөрчлөн шинэчлэн өөрчлөгдөж байна. Утаатай тэмцэх хүрээнд хотын дотор байсан цөөнгүй захыг хотоос гаргах шийдвэр амьдралд хэрэгжсэн харагдана. Монголчуудын очдог байсан цөөнгүй барааны зах нүүлгэж, хоосон барилгууд үлджээ.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд сахилга, дэг журам маш хатуу болж, ажлын цаг хатуу баримталдаг болжээ. 
Хэдэн жилийн өмнө бол хятадын томоохон компанууд монголд хөрөнгө оруулах асуудлаар ярилцдаг байсан бол одоо бүгд африк тивийн аль нэг улсад автозам, төмөр зам тавих, бүтээн байгуулалтын ажилд оролцож, хамтран ажиллах чиг хандлага өөрчлөгдсөн байна. Хуучин хамтран ажиллаж байсан эрдэмтэн судлаачтай уулзаж, Монгол бөөгийн талаар СД хийж худалдаанд гаргаж байгаа хятадын байгууллага, иргэдийн талаар мэдээлэл авлаа.
Бээжинд аялсан хэд хоногт амьтдын хүрээлэнгээр орж, дэлгүүр, зарим захаар явлаа.
Д.Хүрэлбаатар

Comments