logo

logo.jpg

Advertisement

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДӨЧИН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ.

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДӨЧИН  ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ.
           
2018 оны 01 дугаар сарын 26-ны өдөрМБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин есдүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар: 

  1. МБНЭ-ээс Монгол Улсын “Отгонтэнгэр хайрхан”-ы -ийн нэгдсэн тахилга,

МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү

  1. МБНЭ-ээс Монгол Улсын “Их говь” -ийн нэгдсэн тахилга,

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  1. МБНЭ-ийн Дүрэмд нэмэлт оруулах тухай

МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч
Монгол бөөгийн их зайран П.Батжаргал

  1. 2017 ондМБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүдийн МАНЛАЙЛАЛ

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  1. Зохион байгуулалтын асуудал

Гэсэн асуудлыг тус тус хэлэлцлээ.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин есдүгээр хуралдаан ирц бүрдэхгүй байсаар цагаасаа 1 цаг гучин минутын дараа эхэллээ.Энэ хугацаанд ДЦХ-н гишүүд МБНЭ-ийн кино мэдээний 57,58,59 дүгээрийг үзэж сонирхосон болно. МБНЭ-ийн ДЦХ нь  БЗД-ийн 1-р хорооны Иргэний танхимд хийх байсан боловч цаашид бөөгийн байгууллагын хурал хийхийг хориглосон тухай хорооны дарга нь мэдэгдсэн учраас өөрийн жижигхэн тасалгаанд хуралдлаа.  
Хурал эхлэнгүүт МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр мэдэгдэл хийж, Дэлхий болон олон улсын хэмжээнд сэтгэж ажиллах, “Дэлхийн тэнгэр шүтлэгтний холбоо” гэсэн байгууллага байгуулагдаж, ерөнхийлөгчөөр нь сонгогдсон тул МБНЭ-ийн гишүүн, Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн цолноос татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Түүний хүсэлтийг ёсоор болгов.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр Хүнбишийг сонгож батлав
Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн удган Бор, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Н.Баярсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал нар санал бодол, шүүмжлэл хэллээ.
Хуралдааны хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гаргасан шийдвэрийг баталлаа.
Сүүлийн хоёр сарын дотор Монгол бөөд 12 байгууллага шинээр мэндэллээ. Өнөөдөр манай байгууллага дотроос 13 дахь байгууллага төрж байна. Нэгдэж ажиллана гэдэг бол цаг хугацааны хувьд хүнд сорилт юм. Цагийн орчинд хөгжлийг эрчимжүүлэхийн тулд шинээр байгууллага төрж, зарим цагын аяыг даахгүй болсон нь үйл ажиллагаагаа  зогсоож байдаг жамтай. Цаг хугацааны “цаазад” орохгүйн тулд, амьдрахын тулд аль ч байгууллага тэмцэх болдог. Монгол бөөгийн төлөө ажиллаж байгаа бүх 110 гаруй байгууллага энэ жамаар явж байна. Монгол бөөгийн төлөө зөв чиглэл барьж ажиллаж байгаа бүх байгууллагыг МБНЭ дэмжиж байна. Гишүүддээ, зөв ажиллагаа явуулж бөөгийн байгууллагын бүх ажиллагаанд идэвхтэй оролцож дэмжиж ажиллахыг уриалж байна.
Өнөөдөр Монгол бөөгийн хувьд нэгдэж хамтарч ажиллах цаг үе тулгамдаж байгааг мартаж болохгүй. Цаашдаа эв нэгдэл бидэнд ус агаар шиг хэрэгтэй цаг үе хүлээж байна. Эв нэгдэл нэрийн дор Монгол бөөгийн ёс зүйг эрхэмлэдэггүй улаачийг дэмжинэ гэсэн хэрэг биш юм. Бидний үйлийг тэнгэр шүүж байдаг, хэн буруу зүйл хийнэ түүнд түүхийн хариуцлага, үйлийн үр ногдож байдаг. Тиймээс алдаа гаргахгүйн төлөө хүн бүхэн зүтгэх болж байна.
Монголын бөө нэгэн сорилтын өмнө тулж ирсэн нь бөөгийн цолны асуудал юм. Тэнгэрийн улаачид дээд тэнгэрээс цол хайрладаг. Бид хүмүүст итгэл үнэмшил олгохыг тулд тэдний хүч чадлыг нь сорьж, тэр цолыг цаасан дээр буулгаж, олон түмэнд мэдээлдэг. Цаана нь үнэн, худал хоёрыг зааглаж байдаг.
Цолонд учир бий. Цол бол цаг хугацааны хүчин зүйл, хуримтлуулсан туршлага, эрдэм мэдлэг, хүч чадал зааг ялгаатайгаар улаачид очдог. Энэ нь бүх улаачид “тэгшхэн” хувиарлагддаггүй. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөгүй нэг хэсэг байна. Тэд өндөр цолыг хүссэнээрээ авахыг шаардах болсон. Цаасан дээр бичсэн зүйлийг мөнгөөр худалдан авахыг хүсэх болсон. Энэ нь МБНЭ-д том сорилт болж байна. Монгол бөөгийн өндөр цол бол олон зүйлээр онгодын чадлаа түмэн олонд харуулсны баталгаа юм. Тэгж чадаагүй байж өндөр цол хүртэхийг хүсэгчид олширч, бидэнд тулгалт хийх болсон. Энэ бүхнийг зөв шийвэрлэх зорилт өнөөгийн бөөгийн хамтын удирдлагын өмнө тургарч байна.
Нөгөө талдаа мөнх тэнгэр бидэнд ийм боломжийг олгож, өөрсдөөр нь шийдвэр гаргах шийдэлийг хайрлаж байна. Ийм боломжгүйг мэдэрсэн хүмүүс өөр замыг хайж байна. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүний манлайлалыг “даахгүй” хасагдах тохиолдол гарч байсан, харин МБНЭ-ийн гишүүнээс хүсэлтээрээ гарч байгаа анхны тохиолдол гарлаа. Мөнх тэнгэр, цаг хугацаа бүхнийг шалгаж, сорж, ялгах болно.
2017 оны ДЦХ-н гишүүний Манлайлалын дүнг үндэслэн Монгол бөөгийн Тэргүүн удган О.Туул, Д.Наранцэцэг, өөрийн хүсэлтийг үндэслэн Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр нарыг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээс чөлөөллөө.
МБНЭ-ийн гишүүнээс гарах, өөрсөдөд нь олгосон цол, шагналыг хүчингүй болгох
Ж.Өсөхбаяр, И.Болдбаатар нарын хүсэлтийг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгч шийдвэр гаргахаар боллоо.
 
                                              Мэдээллийн алба
 

Comments