logo

logo.jpg

Advertisement

​Дом №1

Дом №1
 
-Дом бол нэн эрт балар үеэс  үүсэлтэй дохио тэмдгийн шинж чанартай, занга хориг тавих агуулгатай урьдчилан домнох өнгөрсний дараа домнох аргатай. Хүн ахун хүрээлэлд буй юмс үзэгдлийг хооронд нь холбон ухаарахдаа байгаль, амьтан, ургамал зэргийн шидэт хүчин нөлөөлж байна гэж үзэж ирсэн хэлбэр. Ид шидэд биширч түүнийг танин мэдэж, мөн ид шидийн хүч нөлөөгөөр хариулах  оролдлого эмчлэн эдгээр арга болж иржээ. Дотроо хар дом, цагаан дом гэсэн хоёр төрөлтэй. Дом шившлэгийн шүтлэгийн зан үйл бол монголчуудын шүтлэг доторх маш сонин хэлбэр зүйл бөгөөд бөөгийн шүтлэг дотор онцгой байр эзэлдэг. Дом шившлэгийг эртний монголчууд байгаль нийгмийн үзэгдлийг зөв  оновчтойгоор таньж чадахгүй элдэв бүхэнд сүнс эзэдтэй гэж гэнэн ойлголтоор ойлгож түүнийг тахиж шүтэж, гуйж, даатгаж байсны улмаас цаашид ид шидтэй шившлэг домтой үгээр тэрхүү эзэд сахиусыг аргадан илбэж зорилго хүсэлдээ хүрэхийг горьдсон бүхий шашны тахил мөргөлийн нэг зүйлийн зан дадгал болно хэмээн өнгөж хуумгай тайлбарлаж байсныг өнөө үеийн шинжлэх ухааны нээлт  няцааж байна. Дом үг гэдэг нь аливаа зүйлд оршиж бүхий эзэд сахиусыг аргадан тохинуулж өөрийн арга ухаандаа оруулан зорьсондоо хүрэхийг горьдож хэлэх тусгай үг хэллэг болно. Шившлэг үгийг ардын аман зохиолын дутагдаж болшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд түүний онцлогийг маш товчхон бүгд нарийн хэмжээ айзам цохилготой, зүйрлэл адилтгал, чимэглэл, хэтрүүлэл, давуулал, авталт дүрслэлийг гоё сайхан өвөрмөц хэв шинжтэйгээр хэрэглэсэн байдаг юм. Дом шившлэгийн агуулга хамрагдахууныг анх алхам хүнд холбогдох дом шившлэг, ан агнууртай холбоотой дом шившлэг, ан агнууртай холбоотой дом шившлэг жич бас бусад онцгой төрлийн дом шившлэг гэж хэдэн талаар нь хуваан ойлгож болно.
 
            Монголын бөөгийн шүтлэгийн зан үйл дотор шившлэг домын зан үйл онцгой байр суурийг эзэлдэг. Хүний сэтгэийн рэчим хүчийг итгэлийн үнэмшилтэй холбон үйлдэж, байгаль, нийгэм, юмсын хооронд гүйн үйлчлэх зай, олон зүйл соронзон гүйдэл долгион, энергийн болон масс, эсийн зайн үйлдлүүдийг нэгтгэсэн гайхамшигт үзэгдэл нэг талын томоохон шинжлэх ухааны нээлтийг Монгол хүн бүтээсэн болох нь олон зууны дараачаар одоо үед хүчирхэг зэвсэг болгон ашиглахаар олон улс орны эрдэмтэн мэргэд ажиллаж байна. Эрт баларын хүмүүс байгалийн догшин үзэгдэл үйлчлэлийг танин мэдэж, тодорхой арга зан үйлийг ашиглан түүнээс зайлах, холдуулах, ойртон ирэхээс  сэргийлэх  аргыг олсны нэг нь домнох-зан үйл болно. Монгол дом нь ямарваа нэг зүйлээс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгээх, харааж зүхэх буюу түүнийг номхотгон дарах чиглэлтэй байдаг. Сэргийлэх домыг үйл явдлын эхлэхээс бүүр өмнө үйл хэрэг бүтээх, алс холд одох зэрэгт үйлддэг бол эмчилгээний домыг өвчилсөн хойно хийдэг ба хараах зүхэх домыг ямарваа үйлийг номхотгон дарах, сэрэмжлэх, халдан дайрч устгах зорилготойгоор хийдэг байна.
 
Үргэлжлэл бий...
 

Comments