logo

logo.jpg

Advertisement

МОНГОЛЫН ТҮҮХ № 5. Хүн Улс

МОНГОЛЫН ТҮҮХ № 5. Хүн Улс

МЭӨ 31 онд Хуханье шаньюн үеэс эхлэн Хүннүгийн шанюйн өргөө ордон нь Ар Монгол нутгийн зүүн хэсэгт, тухайлбал Богд хан уул, Баян улаан бүсэд байдаг болоод шанью түүний хатад, овог төрлийнхнийг нэгэнт Хараагийн Ноён ууланд оршуулдаг болж байсан.
10 онд ван мань Хүннү гүрнийг задлан бусниулах зорилгоор Хуханье шаньюн төрөл садангаас 15 шанью нэгэн зэрэг гаргаж ирэх гэсэн боловч Хүннү ноёд шаньюнхаа эсрэг тийм урвалт хийхийг зөвшөөрсөнгүй.
Хүннү нартаа Хятадын хилд цөмрөн орж, дээрэм тонуул хийж байхыг зөвшөөрсөн байна. 80 жил энх тайван байж, баян чинээлэг болсон Хятадын умард хил хязгаар Хүннүгийн довтолгоонд эрсдэн ганхан жилийн дотор хов хоосров хэмээн сурвалж сударт тэмдэглэн үлдээсэн үзэгдэнэ
Вань Ман маш их хилэгнэж, 300 мянган морьт цэрэг дайчилж, хүннү гүрнийг устган, үлдсэн Хүннү нарыг Динлин нутаг буюу Саяны нурууны ард иргэдийн амьдрал байдлыг эрс доройтуулж, сайд, жанжин нар нь ч дургүйцэн эсэргүүцэж байсан учир бүтсэнгүй. Харин Ван Маны азаар 13 онд Үчжүлыү-*Жоди шанью нас баржээ.
Үчжүлыү-Жоди шанью Хараагийн ноён ууланд ихээхэн хүндтэй мэндтэй оршуулагдаад 1911 жил болсон нь Оросын эрдэмтэн П.К.Козловын археологийн шинжилгээний ангид илрэн олдсон байна. Түүний булш бунхнаас олдсон зүйлс Хуханьегээс эхлэн түүний дараах Хүннүгийн шанью тэргүүтэй сурвалжит язгууртан ноёдыг чухамхүү Ноён ууланд оршулдаг болсныг нотлоод Монгол ба нийт Төв Азийн нүүдэлчдийн судалгаанд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан юм.
Ван Манийг Хань улс нь түүхэнд Зүүн Хань улсыг байгуулахад Юй шанью тэргүүтэй Хүннү нар улаан хөмсөгтний бослогыг дэмжиж үнэхээр багагүй үүрэг гүйцэтгэсэн юм.Тухайн үед хүннү гүрэн нэлээд хүчирхэг болж, Ухуань Сяньби зэрэг зүүн зүгийн аймгуудыг эргүүлж өөрийн эрхшээл нөлөөнд оруулж аваад Баруун Хязгаарт Хятадтай амжилттай өрсөлдөн ихэнхийг өөрийн талд барьж чадан байв.
Хүннү улс тухайн үед бараг Модун шанью, Лаошань шанью нарын эзэлсэн бараг бүх нутаг орныг захиран ноёрхсон их гүрэн болж, сэргэн мандаж байжээ.
46 онд Сүүлийн хэдэн жил дараалан Хүннү нутагт ган,зуд болж , царцаа хорхой элбэгшээд өвс ногоо, тариа будаа ургасангүйн дээр халдварт өвчин гарч хүн мал маш их үхэж, байдал сүрхий хүндэрчээ.
48 онд би ноён Хүннүгийн өмнөд хязгаарийн 8 аймгийн зонхилогч нарыг хуралдуулж, улс орны дотоод, гадаад бодлогыг шүүмжлэн хэлэлцээд Зүүн Хань улсад дагаар орохоор шийджээ.
Тийнхүү 48 онд Хүннү гүрэн Би шанью тэргүүтэй өмнөд дэх Пүннү шанью тэргүүтэй Умард Хүннү болж хоёр хэсэг хуваагдсан байна.
80-аад оны үест Өмнөд Хүннү нар Хятадтай улам нягт түншлэн тариа будаа, бараа таваараар гачигдахаа больсон байхад Умард Хүннү бараа таваараар ихэд гачигдаж, 84 онд Зүүн Хань улсын засгийн газарт хандан хилийн худалдааны зах нээлгэж, Хятадын бараа таваарыг чөлөөт худалдааны өрсөлдөөнд заавал оруулан хямдруулж авах гэхгүй, Зүүн Хань улсын засгийнгазрын онц эрхийн дагуу түүний зааж тогтоосон өндөр үнээр худалдан авч мал, түүнийхээ арьс үсийн хямд үнээр өгч байхыг арга буюу хүсчээ.
91 онд Умард шанью Хятадын цэрэгт цохигдоод зугтан алга болжээ.Түүний дараах Умард Хүннүгийн шанью Юйчжүгянь Хятадтай найрамдаж гэрээ байгуулахыг хүссэнд Хятад зөвшөөрөх дүр үзүүлж байгаад 93 онд түүнийг мэхлэн барьж алж, түүнтэй хамт байсан цөөн хэдэн Хүннү цэргийг хяджээ.
Юйчжүгянь шанью бол Модун шаньюйн овгоос гарсан Умард Хүннүгийн сүүлчийн шанью байсан бөгөөд түүнтэй хамт Ар Монгол дахь Умард Хүннү улс эцэс болсон байна. Гэвч үүгээр Хүннү нарын улс төрийн түүх дуусаагүй юм. Тэр бүхний дараа Ар Монголд 100 мянган өрх буюу 5-6 зуун мянган Умард Хүннү нар үлдээд бусад 100 мянга баруун тийш Жунгар, Казахстан, Барабын хээр талын зүг зайлан оджээ. Умард Хүннүгийн дотроос Хуйянь овгийн тэргүүтэй нэг хэсэг нь тийнхүү баруун тийш халин гараад Түрэг, Перс , Угро хэлтнүүдийн дунд орсон байна.
Умард хүннүгээс гарагсдын ихэнх хэсэг нь Кангюй зэрэг Түрэг хэлтний дундуур дайран гарч Урал, Волга Доны Угро хэлтэн овог аймгуудын тэнд очиж 200 гаруй жил болох зуур хэл яриа, удам угсааны талаар нэлээд хэмжээгээр ижилсэн Хүннү гарвалт Түрэг-Үгро голлосон Хүннү угсааны томоохон овог аймгууд болсон байна
Тэдгээр Хүннү-Үгрө аймгууд 350 оны үест хүчээ нэгэнт сэлбэж аваад Алануудыг байлдан эзэлжээ. IV зууны 70-аад оны үест Баламбер (Баламир) тэргүүтэй Хүннү нар Дон мөрнийг гаталж Остготуудыг цохин баруун зүг хөдөлгөснөөр Зүүн баруун Европ дахь “Улс түмнүүдийн их нүүдэл”-ийг эхлүүлсэн байна. 377 онд Хүннү нар Ромын эзэнт гүрний урд хилд тулж очжээ. Хүннү нар 396-397 оны үест Сири, Месопотамыг дайран өнгөрч, 420 оны үест одоогийн Унгар дахь Паннонийн хээр талд очиж суусан байна. Хүннү нарын төр улсын бүрдлийн тэргүүн Атилла (445-453) хааны өргөө ордон нь тэнд байсан бөгөөд чухам тэндээс бусад аймаг, овгуудыг эзэлж , Визант гүрнээр алба бариулж , Ромын эзэнт улстай нэгэн үе ана мана өрсөлдөн байжээ. Гэсэн ч 451 онд Каталауны тал хэмээх газар Ром, Герман, Франц зэрэг олон янзын улс угсаатны нэгдмэл хүчинд цохигдоод 453 онд Атилла хааны нас барсны дараа Хүннү нарын төр улсын бүрдэл бутран сарнисан байна.
Угрожан Хүннү нар Уралын тэртэээх Чуваш үндэстэн үүсэн бүрдэхэд хэл, удам угсааны хувьд ихэд нөлөөлсөн байна.Тухайн үеийн Хүннүүд, хожмын үеийн Түрэгжсэн Жужан-Авар нар унгар хэл, унгар үндэстний бүрэлдэхүүнд ижилсэн орсон талтай.
Өмнөд Хүннү нар IV зууны эхэн хүртэл Умард Хятадын вэй дараа н; Цинь улсад захирагдан байв. 
305 оноос эхлэн Лю Юань Умард Хятадын ихээхэн хэсгийг байлдан эзэлж, Өмнөд Хүннүгийн Хань улс хэмээхийг байгуулж, Пинянь хотод нийслэлжээ.
Өмнөд хүннүгийн тэрхүү эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан ньҮйхү гэдэг маш харгис хэрцгий этгээд байсан бөгөөд 349 онд түүнийг нас барсны дараа түүний өргөмөл хятад хөвүүн Ши Минь тэргүүтэй Хятадууд бослого гаргаж Өмнөд Хүннүгийн эзэнт гүрнийг мөхөөсөн байна. 1Мөн тэнд, тал 38-40
Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

Comments