logo

logo.jpg

Advertisement

Бээжингийн амьтны хүрээлэн

                                                Бээжингийн амьтны хүрээлэн

Бээжинд очих бүрдээ хамт яваа хүнтэйгээ Бээжингийн амьтны хүрээлэнгээр байнга ордог. МБНЭ-ээс Бээжин хотод одоогоос 2 жилийн өмнө аялал зохион байгуулж билээ. Аялалын хөтөлбөрт Бээжингийн амьтны хүрээлэн үзэхээр орсон байв. Бүрэлдэхүүнд орсон хэдэн удган амьтдын хүрээлэнгийн үнэр таагүй тухай яриа гаргаж, үзэхээс цааргалж билээ. Тэгэхэд би дагуулж яваа улаач нартаа дотроо гомдоод өнгөрсөн. Монголчууд заримдаа хэтэрхий “сонин” зан гаргадаг.
Харин энэ удаа зайрантайгаа хамт Бээжингийн амьтны хүрээлэнгээр ээлжилт аялалаа хийлээ. Тэгээд фото аялалаа танилцуулж байна.
            Бээжингийн зоо парк буюу амьтны хүрээлэн нь Бээжингийн Ши-Чэн тойргийн Ши Жи Мэний гадна өргөн чөлөөнд орших бөгөөд зүүн талаараа Бээжингийн үзэсгэлэнгийн ордон болон Москва ресторантай хөршилж, 86 га талбайтай, түүний дотор усны ерөнхий талбай нь 8.6 га эзэлдэг.
Анх 1906 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эрт нээгдсэн мөн хамгийн олон амьтантай зоо парк мөн. Өдгөө 580 гаруй төрлийн 5000 гаруй амьтантай байж далайн амьтад 500 төрөл нийт 10,000 тоотой байдаг бөгөөд дотроо Баавгайн уул, Зааны ордон, Панданы ордон, Усан ордон, Анашны ордон, Догшин араатны ордон гэх мэт олон ордонтой. Мөн Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, зүүн хойд нутгийн бар, цагаан хоншоорт буга, цаа буга, одой адуу, тогоруу зэрэг амьтад байхаас гадна дэлхийн олон газрын төлөөлөгч болох ховор нандин амьтад амьдарч байдаг. Жилд улсын дотоод гадаадийн жуулчид 6 сая гаруйг хүлээн авдаг юм.
Бээжингийн зоо паркийн түүхийг мөрдвөл Чин гүрний 32 жил буюу 1906 онд байгуулагдан, тухайн үед “Ван Шэн Юунь” буюу “Түмэн амьтны хүрээлэн” гэдэг байлаа. Урьд нь хөдөө аж ахуйн туршилтын талбай байсан бөгөөд тэр туршилтын талбайг хуучин байсан Лэ Шан Юуань, Жи Юуань, Гунь Шан сүм болон Хуй Ан сүмийн туурин дээр барууны орнуудын давшсан туршлага мэргэжлийг сурах зорилгоор байгуулсан юм. 
      Бээжингийн зоо паркийн “Ши Ху Шань”-Арслан барын уулны хажуу талд “Бээжингийн далайн музей” буюу “Бээжингийн аквариум” байдаг. Тэр нь одоогоор Хятадын мөн дэлхийн хамгийн том талбайтай хуурай газарт оршдог далайн музей болно. Сүүлийн үеийн өндөр стандартийн технологоор байгуулагдан далайн чоно /акул/, далайн могой, далайн морь зэрэг олон төрлийн далайн амьтадтай усан доорхи ертөнц бөгөөд 7800 талбай бүхий Азийн хамгийн урт 120 метрийн усан доорхи аялал хйигдэнэ. Жил туршдаа улсын дотоод гадаадийн жуулчиддаа зориулан далайн драма, усан доор шумбаж загас тэжээх гэх мэдчлэн олон төрлийн далайн амьтаны тоглолтуудаа сонирхуулдаг.
 

Comments