logo

logo.jpg

Advertisement

№ 3 ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ

№ 3
 ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ
                                  
                                                                 /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва
Скалар энерги, долгио. Дэлхийг  эдүгээ цахилгаан соронзон долгионы өртөөгөөр хэржээ.  Маквеллийн цахилгаан соронзон долгионы онол, Фарадейн туршлагад суурилуулан эрдэм яван дэвжсээр эл аугаа дэвшилд хүргэж. Сонгодог буюу илийн физикт бол цахилгаан соронзон долгио нь зөвхөн хөндлөн  цахилгаан Е болон соронзон H   векторын ээлжлэх хам хувирлаар төлжиж тарах бөгөөд замдаа орчинд  энергиэ шингээж барна гэх үзэлд  суурилна.  Үлдэж хоцрох юмгүй замхарна гэж үзсээр эл зууныг үзэв.
 Гэвч   давшиж чиглэх мөртлөө огторгуйд юүлж орчлонд тархдаг  “скалар” энерги буюу долгио  байгааг бүр ХХ зууны эхэнд Сербийн физикч  Тесла[3] илрүүлсэн байж. Цагаасаа түрүүлсэн эрдэмтнийг тухайн үед нь хэн ч ухаж ойшоогоогүй  ганцаардаж явжээ.  Эдүгээ скалар энерги долгиог илрүүлээд шимтэн судалж байна.  Гол шид чанар нь скалар долгио чинадын учир бодист хорвоод энергээ алдаж саардаггүй тэгэхлээр дэлхийг эгшин зуур тархаж  хаа сайгүй[1,3] дүүргэнэ. Тэгэх мөртлөө мөнхүү скалар энерги алс далд  дахь өмнөх орны мэдээллийг ч шууд шингээнэ. Энэ бол амьмахуйн зарчим мөн. Тиймээс чинагшхүмүүнд далдыг харах билиг “нүд” болох шидтэй  аж. 
Энергээ алдаггүй “чинад” шидтэй болохоор шинжлэх ухаанд ч шууд баригдаж ажиглалтад өртөхгүй. Гагцхүү эдүгэ гагцхүү дам хувирлаар нь илрүүлж байгаа юм. Бүр гайхалтай нь аливаа юмсын бүтэц дэх  амин-дотоод хувьсах чанарыг өөрчлөх шидтэй.  Хүмэн хийгээд адгуусын ой санамжийн төрөлх хүрдийг бусниулах аюул бий. Орон зайд юүлбэл хүчтэй цахилгаан соронзон орон- скалар энерги хураах учир шинэ “бөмбөг”ч бүтээх болов.
Эйнштейний онол ёсоор орчлон анх 13.5 тэрбум жилийн өмнө цэг мэт зай дахь нягтрал  дэлбэрэхэд үүсжээ. Тэгэхэд  цахилгаан соронзон долгионы гаргууд нягтарсан  дөл бадарч байсан хэмээн төсөөлмөөр. Чингэхэд ихэнх нь богино рентгенээс чинагших богино долгио үүсэх магадал илүү их. Харин орчлонг аажим хөрөх явцад урт долгионууд цацарчээ.  Хурдсан тарж буй бодисыг “гүйцэж” шингээгүй өнийн(relic) гэгдэж буй Орчлонг дүүргэсэн долгио долгионы үлдэц ойролцоогоор 2.70 К температуртай орчил үүсгэдгийг[7] нотолжээ. Үүнээс сэдэж бодвол их дэлбэрэлтээс инагш Орчлон даяар  скалар цахилгаан соронзон долгионы их давхардал- харилцан үйлчлэл- дифракц, улмаар холограф сан бүрэлдэж, бас шинэ үзэгдэл хувирлын скалар мэдээллээр   тасралтгүй арвижсаар байх аж. Тиймээс Орчлон  нь бүхий л  төрлийн  скалар цахилгаан соронзон долгионы холографбүрэлдлийн их санг агуулна. Энэ бол Дээд Тэнгэрийн тавилан заяаны далай мөн буюу.  
Биоскалар долгио. Хүний удмыг тээгч молекул ДНХ, нейрон биоскалар долгионоор хоорондоо харилцдагийг бас илрүүлсэн,[8] байна. Тэгэхлээр биоскалар цахилгаан соронзон долгио  хожуу үүсч, орчлонг даяар амьдрал үүсэх сан мэдээллийг бүрэлдүүлсэн гэх төсөөллийг төрүүлж байна. Эцэст хэлэхэд дээд тэнгэр буюу хар энерги, нүх бол долгионы   асар өргөн хүрээнд цацагдсан  скалар болон биоскалар цахилгаан соронзон долгионы сүлэлдлээр үүссэн холограм бүрэлдлийн сан хэмээн төсөөлж болмоор.
 Тэгэхлээр Орчлонгийн чинадынчинад гүнд алив оршихуйн бүрэлдэх, бүрлэхүйн  жам тавилангийн скалар цахилгаан соронзон долгионы холограф буюу билиг тавилангийн  орон байж таарах нь.  Тэр оронд Орчлонгийн бүрэлдэх хувирахуйн дэг тавилан төөргийг жолоодох заяа хадгалаастай байна хэмээнэм. Эл скалархолограф орныг  өвөг дээдэс маань билгээр тандан бадруулаад Дээд Тэнгэр хэмээн оновчтой нэрлэсэн мэт санагдана.   Цахилгаан соронзон долгионы хөндлөн Е болон Н вектор бол ил юмс- атомт бодист үйлчлэх хүчний орон юм. Харин чинадруу шүглэж  буй скалар орон бол  дээд оюуны тэнгэр рүүухааралт  мэдээллийн энергийг юүлэн нийлүүлж байна гэж үзвэл зохиму. Амьтай, амьгүй бүхий л юмс чинадскалар орны үйлчлэлд байнга байж [1], залбирч санаснаар буюу сайн үйлийн төөргийг хурайлан биежүүлж болохоос гадна бас хүч алдсан гутранга үзэл хийгээд хорон санаа, сэтгэлийн бузардлаар муу үйлийг ч  өдөөж болох юм. Хүмэнэй санаа мэдрэхүйд цахилгаан, соронзон орныг үүсгэнэ. Түүнээс уламжилсан скалар орон- хүсэл нь далд скалар орон лугаа ний болсноор  чинад  тавилан заяаг хөгжөөж, газарт хэрэгжүүлэх хөврөл болох юм. Дээд Тэнгэр хүмэнэй үг- хүслийг сонсох шидтэй аж.

Comments