logo

logo.jpg

Advertisement

​ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ № 4

ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ № 4
 
Хэний хэн бэ?  Бүх юмсыг “бурхан” бүтээжээ гэх номлол бол ил бодист оршихуй, ахуй хугацаан дахь хувирлын тухай “охор” бодолд сөгдсөн эрт цаг үеийн төсөөллөөс үүдэлтэй. Бурханыг “хүмэнжүүлж” бас тэнгэрт байгаа мэтээр шүтдэг нь дэлхий даяар түгээмэл.  “Бурхан” гагцхүү тэнгэрт заларч байгаа гэх үзэл  их лавширч.  Тэгэхээс ч өөр гарц байгаагүй нь тодорхой. Хүмүүн ил ахуй юмсыг “бурхны” -  шид тавилан хэмээн сөгдсөн нь  үзэгдэл, хувирлын үндэс сурвалжийн тухай  мэдэхгүй байснаас үүдсэн  гэнэн төсөөлөл бишрэл юм.
Гэвч  аливаа юмс, оршихуй мөнх бус болохыг хүмэн насны эцэс рүү мэдэрдэг авч   утга учрыг мэдэхгүй  болохоор гагцхүү бурхнаас  заяасан  тавилан хэмээсээр дуусдаг.  Физикийн шинжлэх ухааны өнөөгийн өндөрлөгөөс учир шалтгааны учиг үзүүрийн барааг тандах нөхцөл бүрдэж эхэлж байна. Мөнх  хувирах  хорвоогийн гүн язгуурт юмсын бүрэлдэх, зуурд орших, бүрлэхүйнбилиг заяаг хөтөлдөг скалар цахилгаан соронзон холограф буюу билиг орон байна гэх санааг өмнө хэллээ.  Өвөг дээдсийн билгээр тандаж мэдэрсэн дээд тэнгэр бол үүн лүгээ хамаарна  хэмээнэм.
Суу заль эрдэм. Шинэ зуунд хувьсахуйн жамын зөв жолоог хүмүүнд атгуулаад байгаа синергетик эрдэм[3] нь  молхибодисчийн бодлоор бол  Мөнх Тэнгэр эрдмийн “их суу заль” ухаан лугаа дүйж байна. Эл суурь ухаануудын үүднээс бол Орчлонгийн хувьсал нь  алхам шат бүртээ илүү дээд төгөлдрийг урлан бүтээхийг чиглэн өрнөх  жамтай аж.  Орчлонг алхам алхмаар төгөлдөржүүлэн бүтээх  зүй жор тогтол аугаа билиг орон буюу скалархолографид  хадгалаастай байх тухай ахиулан ярилцах хэрэгтэй болов.
Холографийнбүрэлдэл нь  огторгуй- хугацааны 4D их далайн “талст” мэтээр үелэн бүрэлдээд гурван цагийн тавилан жамыг бүхэлд нь хадгална. Тэр холографийн цэг бүрт нь  өнгөрсөн, өнөө оршин буй   өнө ирээдүйд  тохиох тавилан жамын сан мэдээлэл ч хадгаалаастай.  Квант физикийн хэл, томьёоллоор урьтаж өгүүлбэл, холограф бол чухамдаа орчлонгийн долгион функц,[9] нь юм.  Долгион функц бол тохиосон, оршин буй, тохиох бүхий төлөв бүрэлдлийн төгсгөлгүй   тавилангийн зүйг хадгалдаг номтой. Энэ бол өвөг дээдсийн тандан  таньсан Дээд Тэнгэр- дээд билиг заяа мөн  буюу.
            Орчлонгийн ил хийгээд далд  оршихуй ний амьсгалын үйлээр дээд тэнгэр заяа  тэгж бүрэлдсэн буюу. Дээд тэнгэрийн оройн мандлын тэр шидийг  хүмүүн бид өвлөжээ. Хүмүүн цогцос хийгээд бүхий л эд эсээрээ  дээд оюун лугаа шүтэн барилдаж, дээд тэнгэрийн холограф тавилангийн сангаас мэдээллийг сугалан авах заяа тохиосон амьдын  дээд төрөлтөн мөн.   Орчлонгийн оюун ухааны эрч   хүрээ буюу цар сонгорол  нь амьгүй бүх юмс бодисоос амьд ертөнц улмаар дээд оюун ухааныг эзэгнэсэн хүмүүнийг хүртэл аугаа их цараанд дэгж цацарчээ.  Энэ бол Орчлонгийн хувьслын суу залийн жамаар бүрэлдсэн тунамал бүтээл бөгөөд чинагш ч зогсолтгүй төгөлдөржих жамтай.  
Бодисын бүтэц ба амьсахуй. Бодист хорвоо хийгээд дээд тэнгэрийн шүтэн барилдахуйн үйлээр  бүхий л ил юмс  бүрэлдэнэ, зуурдын төрхийг туулан хувирч бүрлэнэ. Эгэл бөөмс  бол  мөнхүү жамаар Дээд тэнгэрийн  энергит тавилангийн ундаргаас  бодист   илийн төрөл олсон зуурдын “царцмал” гэх үүц.  Бодист хорвоогийн  зуурдын “тулгын чулуу”  тэгж  бүрэлдэх жамтай мэт. Чинагш төнхөж бодвол, бодист орчлонгийн бүрэлдэх, бүрлэхүйн зуурдын   тавилан нь  дээд тэнгэрийн залуур жамаар тухай бүр тохиохыг өмнө дурдсан. Харин бодист юм бүрэлдэхдээ шинжлэх ухаанд  нэгэнт тодорсон тулгуур хүчний үйлчлэлийн хуулийг дагана.   Электрон, цөм  хамсахдаа Дээд тэнгэрийн  ивээл зарлигаар атомын тов тодорхой бүтэц буюу оршихуйн квант заяаг бүрэлдүүлнэ. 
Атом, молекулын  ний хамсахуйн явцад бодисын тов тодорхой огторгуй-   геометр бүтэц  түүн лүгээ барилдан    тохиосон төрх төлөв бүрэлдэнэ.    Чингэснээр бодис нь  бөөмс, атом, молекул, хатуу, шингэн, хий,  дөл төрхт төлөвт орших заяатай ажээ.  Бодисын геометр бүтэц, төрх төлөв бол чухамхүү дээд тэнгэрийн ивээлээр бүрэлдсэн  амьгүй бодист ертөнцийн  оршихуйн жам юм. Бодист юмс гаднаа ч гүндээ ч дээд оюуны далайд булхан байх заяатай учраас  дээд тэнгэрийн билиг мэдрэмжийг ч далд агуулна.
 
    /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва

Comments