logo

logo.jpg

Advertisement

Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны асуудал эрхлэсэн зөвлөх Ц.Хулан хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны асуудал эрхлэсэн зөвлөх Ц.Хулан хүлээн авч уулзав 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны асуудал эрхлэсэн зөвлөх Ц.Хулан МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзаж, өнгөрсөн нэг сарын хугацаанд бөө мөргөлийн байгууллагуудын хийгдсэн ажлуудын талаар санал солилцлоо.
Уулзалт ярилцлага нь Монголын уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн болж байгаагаар онцлого юм. 
Энэ удаагийн уулзалтаар Монголын өнө эртний соёлын өв болсон Тэнгэр үзэл, бөө шүтлэгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим улаач нарыг Төрийн дээд шагнал өгөх асуудлаар МБНЭ-ээс ирүүлсэн саналыг сонслоо.
Нэгдсэн байгууллагын эгнээнд байсан зарим улаач нар зорилгоосоо ухарч, өөр байгууллагад харъяалагдах болсон учраас өмнө дэвшүүлсэн саналуудаас нэрийг нь татаж байгааг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан  танилцууллаа.
МБНЭ-ийн гаргасан “Тэнгэр шүтлэгтний цаг тооны бичиг”-ийг дэлэгрэнгүй тайлбарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх И.Хуланд гардуулж өглөө.
                                    Б.Цэлмүүн
                       

Comments