logo

logo.jpg

Advertisement

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Мөнх тэнгэрээ шүтэж дээдэлдэг, хөх монголын иргэдээ,
Тэнгэрийн улаач нараа
Та бүхэндээ ирж байгаа шороон нохой  жилийн мэндчилгээг дэвшүүлж, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хамтаар хэлэлцэж, шийдвэр гаргаж, түүнийхээ төлөө тэмцэж ажиллана гэдэг амар зүйл бишээ. Гэхдээ бид анх эхлэж байсныг бодвол олон асуудалд тодорхой үр дүнд хүрсэнийг харж байна.  Энэ жил олон улаач нарын хамтын зүтгэлээр Монгол Улсын сүлд уул болсон Отгонтэнгэр хайрхан, Монгол Улсын Бахархалт уул Бурхан халдун хайрханы нэгдсэн их тахилгыг хийлээ. Улаач нарын тэнгэрийн үйл, хамтын зүтгэл, нэгдсэн залбиралаар лус, савдаг нь жинхэнэ утгаараа хүчээ авс сэргэснийг олон үйл явдал батлан харууллаа.
МБНЭ-ийн гишүүд, улаачид хамтран зүтгэсэн таван жилийн зүтгэлийн үр дүнд Төр хүлээн авч уулзаж, бидний санал бодлыг сонсож, зарим асуудал дээр хамтран ажиллаж эхэллээ. Төр төлөөлсөн албан тушаалтнуудтай уулзалт тогтмолжиж санал бодлоо байнга солилцож байна. Монголын эртний уламжлал болсон соёлын үнэт өвийг авч яваа улаач нарын зүтгэлийг Төр анх удаа албан ёсоор үнэлэх тэр цаг удахгүй боллоо.
Засгийн эрх барьж байгаа намын удирдлагуудаас “Монгол төрийнхөө төлөө амь насааа зориулсан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахад туслана” гэсэн амлалтыг бид байнга шаардаж байгаа.
Монголын минь өнөө цагийн төрх болсон эмэгтэйчүүд, манлайлан зүтгэж, төр улс, өрх гэртээ тулгуур баганы нэг болж, ачааллын хүндийг үүрэлцэж явна.
Өөрсдийгөө монгол цустай гэж үздэг, монголоо гэсэн сэтгэлтэй гадаадын иргэдээс монгол бөөд өргөө барих санаачилга гаргасан билээ. Тэдний барьсан өргөө монголд л үлдэх байсан. Гэвч хэт үндэсэрхэх үзэлтэн, ойворгон залуучууд тэдгээр сайхан сэтгэл гаргагчдыг үлдэн хөөв. Харин цээжээ дэлдсэн залуусаас, тэднээс сойшаалд бичсэн хэрүүлийн хэдэн үг л үлдэж хоцров.
Бидний зүтгэл, хүнд хэцүү сорилыг туулж байна. Цаг үеийн онцлог байдалд зохицуулан бөөгөөр мөнгө олдог томоохон байгууллагууд бүтцийн өөрчлөлт хийж, олон байгууллагуудыг нэгтгэсэн том нэгж болох алхамууд хийх боллоо. Тэднийг дууриасан зарим нэг нь шинээр байгууллага байгуулахаар зорьж байна.
Өнөөдөр ингэж амьдрах цаг биш юм. Хүчээ нэгтгэж байж хүнд сорилтыг туулах ганцхан гарц бий. Тэд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хүнд сорилтыг туулах болно. Хэзээ нэг цагт шинэ замаар аялахыг зоригсод цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үргүй зардал гаргаж байж, нэгдэж ажиллах байсан ухааралд хүрнэ.
Ирж байгаа шинэ жил, эгэл жирийн Монголчууд бидэнд эвээлтэй байх болно. Бид Монгол Улсын сүлд уул болсон Отгонтэнгэр хайрханы хоёр дахь, Их говийн нэгдсэн их тахилгыг хийнэ.
Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын,
Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ч.Дангаасүрэн, Ц.Отгонсүрэн, Б.Бадамсүрэн, Н. Баярсайхан, Я.Отгонбаатар, Н. Дайрий, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Б.Батжаргал, Цагаанхүү, Бахаамаазагд, У.Ганхуяг, Наранцэцэг, Б.Байгальмаа, Т.Баттогтох, Одбаяр, Ч.Наранчимэг, Б.Мөнхчулуун, Б.Доржпүрэв, А.Оюунчимэг,  А. Оюунтуул, С.Болормаа, Ч. Сумьяа, М.Сарантуяа, Улаанцэцэг, Л.Баяржаргал, Б.Болдбаатар, Хүнбиш, Болдпүрэв,
Байнгын бус гишүүд:
Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, Г.Болд, Жавзансүрэн, А.Энхтайван, Б.Нанжаа, Дуламжав, Ж. Өлзийсайхан, Б.Солонго, Б.Чанцал, Д.Уранчимэг, Ц.Бор, Байгалтөгс, Дорж, Сонинжаргал, Сосорбарам, Энхтуяа, Алтанзул, Лхамчо, Б.Баттогтох, Цэнмаа, Бурмаа
 
 
 

Comments