logo

logo.jpg

Advertisement

УУЛЗАЛТ ХИЙЖ САНАЛАА СОЛИЛЦОВ

УУЛЗАЛТ ХИЙЖ САНАЛАА СОЛИЛЦОВ

Хаврын урь наашлаж, цаг дулаарч буй үед бид Улаанбаатар хотоос Замын Үүдийг автомашинаар зорилоо. МБНЭ-ийн Ажлын хамт олон БНХАУ-ын Эрээнд очиж ажлын уулзалт хийгээд ирлээ. Уулзсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Баттогтох, админ Б.Цэлмүүн нар оролцсон юм.
Энэ удаа Эрээн хот эль хуль хүн цөөтөй байлаа. Жилийн жилд цагаан сарын дараа цөөнгүй хугацаанд худалдаа, наймаа зогсонго байдалд ордог.
Бид ажлын уулзалтаа хийж, санал бодлоо солилцсон. Уулзалтын дараа хүндэтгэлийн зоог барьж байсан. МБНЭ-ийн медалийн нөөц дууссан тул захиалга өгсөн. 
Бид ажлын уулзалт хийсний дараа хоёр өдрийн хугацаанд амарч, зах зээл үзэж, сонирхоод буцсан. Биднийг Замын-Үүдийн Бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Отгонцэцэг хүлээн авч үдийн хоолоор дайлсан. 
Б.Цэлмүүн

Comments