logo

logo.jpg

Advertisement

МАЛ СЭТЭРЛЭХ ЁС

МАЛ СЭТЭРЛЭХ ЁС

-Мал сүргийнхээ манлайг харсан их сүлд тэнгэртээ эдлүүлэх үйл ажиллагагааг  мал сэтэрлэх зан үйлээс  эхэлдэг, Бөө хийгээд бөө бус айлын онгодууд цөмөөрөө буюу эсвэл аль нэг нь өөрийн гэсэн  унаатай байх хүсэлтээ бөөд буюу бөөгөөр дамжуулан бөө бус хүмүүст мэдэгддэг. Тэгэхдээ хэдэн настай, ямар зүсмийн , халуун юмуу хүйтэн хошуутай малаар унаа хиймээр байна гэсэн хүсэлтээ Онгод өөрөө хэлдэг. Үүний дагуу мэдэгдэл авсан хүн гэр орондоо бөө залж ирүүлээд бөөгийн зөвлөмжөөр бэлтгэсэн сэтэр хийх материалаа бөөд хэл хуураараа онгод оруулалгүй хөгжимдөн шивнин халбаганд уугилсан арцны утаан дээр нар зөв есөнтээ эргүүлнэ. Энэ бол үйлдсэн сэтэрийг амилж байгаа зан үйл болно. Сэтрээ амилсаны дараа сэтэрлэх хонь ямааг гэрт оруулж, голомтын баруун талд зогсоож эхлээд усаар, дараа  нь цээдмээр угаана. Үүний хар,цагаан угаалга хэмээн нэрлэдэг.  Ингэж угаалга хийснээр сэтэрлэх малыг ариутгаж байгаа нь энэ болно. Тэгээд духнаас нь хондлой хүртэл нарийн зурваст тараг,дөрвөн мөчний үе бүхэнд тос түрхэнэ. Энэ нь сэтэрлэх бол бүх үйлдлийг гэрийн цагаан зүгт гадаа үйлдэнэ. Сэтэрлэх малыг онгодын өмнө гурван удаа  (толгой дээр нь  дарж)мөргүүлнэ.

Comments