logo

logo.jpg

Advertisement

Чингэлтэй хайрханы овоог цэвэрлэв

 

Чингэлтэй хайрханы овоог улаач Түвшин, Бөөгийн группын улаач нар цэвэрлэсэн байна. Олон жилийн түүхэнд Чингэлтэй хайрханы овоог тахиж шүтэн иржээ. Он үеийн явцад хайрханы овооны өмнөхөн талд бурханы шашин суварга босгон зан үйл хийх болсон байна. Харин сүүлийн жилүүдэд гурав дахь овоо босгосон нь Бөөгийн овоо болжээ. Бөөгийн овоог тойруулан олон жижиг чулуун овоо босгосон ажээ. Тэгээд одоо өеийн өнгө төрх болсон Чингэлтэй хайрхан нь өөр өөрийн шашин зан үйлээр тахидаг овоонуудтай болжээ.
Б.Цэлмүүн

Comments