logo

logo.jpg

Advertisement

Баянхошууны овоог цэвэрлэжээ

Баянхошууны овоог цэвэрлэжээ

Баянхошууны овоог Тольт улаач болон Бөөгийн групппын улаач нар хамтран цэвэрлэжээ. Сүүлийн үед залуучууд овоонд гарч сүсэглэн залбирах нь их болсон бөгөөд үүнийгээ ч дагаад сүсэглэн залбирах нэрийдлээр Улаанбаатрыг тойрсон овоонууд нь сүү,архи,хадаг,цай гэх мэт хогнуудаар дүүрч овоо бишОвоо болгон дээр овоолсон "хог" мэт л болсоор байна.Өвөг дээдсийнхээ уул овоогоо тахин шүтдэг уламжлалт ёсыг нэхэн харвал өнөөдрийнх шиг шүтэж байгаа овоондоо хадаг яндар уяж, цаасан мөнгө, боов чихэр овоолдоггүй байсан байх юм. Харин үүний оронд сүү, цайны дээж, сэржим юугаа өргөдөг байжээ. Хамгийн гол нь энэ бүхэн хүний сэтгэлийн асуудал.Овоонд юу өргөснөөс үл хамааран, түүнийг тахин шүтэх чин сэтгэл л чухал гэдгийгөвөг дээдэс минь мэддэг байжээ.Тиймдээ ч тэд элдэв янзын юм овоонд овоолохоос илүүтэй сүсэг бишрэл, залбирал мөргөлдөө илүү ач холбогдол өгч, тэр сэтгэлээ байгальдаа шингэдэг сүү, цайныхаа дээжээр илэрхийлдэг байв.

Comments